ОХУ-ын Владивосток хотод “Азийн хүүхдүүд-2022” олон улсын спортын VII наадам долоодугаар сарын 28-наас наймдугаар сарын 8-нд болов. Энэ удаагийн наадамд ази тивийн 12 орон, ОХУ-ын найм, нийт 21 багийн 1355 тамирчин спортын 19 төрөлд 273 багц медалийн төлөө өрсөлдлөө
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад айлчилна
Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журмын төсөл боловсруулж, мэргэжлийн байгууллагууд болоод иргэд, аж ахуйн нэгжүүд, төрийн бус байгууллагуудаас санал авч байна. Нийтлэг журмыг шинэчлэх болсон шалтгаан хийгээд энэ удаа урьд өмнөхөөс ямар онцлогтой журам боловсруулсан талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн дарга Т.Золжаргалтай ярилцлаа. -Нийслэлд худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журмыг яагаад шинэчлэх болсон бэ? -Тус журмыг анх 2004 онд баталснаас хойш хэд хэдэн удаа өөрчлөн шинэчилсэн
Музейн тухай хуулийн зарим зүйл заалт энэ оноос хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Соёлын сайд Ч.Номинтой музейн талаар ярилцлаа. -Танд энэ өдрийн мэнд хүргэе. Оны сүүлээс эхлээд соёлын салбар өрнүүн байлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш 2022 оны 08 дугаар сарын 08-11-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррешийг Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа. Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд Төрийн дуулал эгшиглэв
Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойд зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Чингис хааны ертөнц ба Монгол судлал” сэдэвт цогц арга хэмжээний нээлт өнөөдөр болж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оролцон үг хэллээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ: “Эрхэм хүндэт эрдэмтэн судлаачид, Хүндэт зочид оо, Монгол үндэстний бахархал, дэлхийн түүхийн мянганы суут хүмүүн Эзэн Богд Чингис хааны мэндэлсний түүхт 860 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хуралд дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн эрдэмтэн судлаачид, зочид төлөөлөгчид Та бүхэнд энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Тэртээ 860 жилийн өмнө Эзэн Богд Чингис хаан хүмүүн заяаг олон мэндэлж, тархай бутархай овог аймгуудыг нэгэн тугийн доор нэгтгэн, нүүдэлчийн соёл иргэншлийг цогцлоож, дэлхийн түүхэн дэх хамгийн хүчирхэг эзэнт гүрний нэгийг байгуулсан түүхтэй билээ. Чингис хааны баримталж байсан үзэл санаа, өрнүүлж байсан үйл хэрэг нь хүн төрөлхтний хөгжлийг сааруулж байсан зөрчил тэмцэл, дайн тулааныг эцэслэж, өрнө дорныг төвшитгөн “Монголын их амар амгалан”-г тогтоож, дэлхийн хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан билээ. Монгол судлалын үе үеийн эрдэмтэн судлаачид Та бүхний нөр их хөдөлмөр бүтээлийн үр дүнд, Эзэн Богд Чингис хаан болон түүний залгамжлагчид соёл иргэншлийг байгуулагчид, соён гэгээрлийг түгээгчид, амар амгаланг тогтоогчид, хөгжил дэвшлийг түүчээлэгчид байсан гэдэг нь улам бүр тодорхой болсоор байна. Энэхүү үйл хэрэгт өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж, олон улсын эрдэм шинжилгээний хуралд хүрэлцэн ирсэн эрдэмтэн мэргэд Та бүхэн Монголын түүх, соёлыг тал бүрээс нь сурвалжлан судалж, дэлхий нийтэд үнэн бодитоор сурталчлан таниулж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгч чин сэтгэлээсээ талархал илэрхийлж байна. Монгол төрийн бодлогын цөмд Монгол судлал чухал байр суурь эзэлж ирсэн билээ
Нийслэлийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын нөхөрсөг тэмцээн өнөөдөр Хан-Уул дүүргийн спортын хороонд эхэллээ. Хөдөлгөөний ач тусыг сурталчилж, түгээн дэлгэрүүлэх, бие бялдрыг чийрэгжүүлэх, нөхөн сэргээх, биеийн тамирыг өдөр тутмын хэрэглээ болгох дадал төлөвшүүлэх зорилго бүхий эл тэмцээн сүүлийн жилүүдэд цар тахлын улмаас завсарлаад байсан юм