ДЦС-5-ыг барих ААН-тэй 30 жилийн гэрээ байгуулна, барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэй байна


6-р сарын 6
12 цаг 55 минут

ДЦС-5-ыг барих ААН-тэй 30 жилийн гэрээ байгуулна, барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэй байна

“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох сонгон шалгаруулалтын талаар мэдээлэл өгч байна. Зөвлөх инженер Б.Цэвээн, Л.Баасан, Г.Энхтайван, Нийслэлийн хууль тогтоомж, гэрээ, эрх зүйн газрын дарга М.Үнэнбат нар мэдээлэл өгч байна. 

Станцын нийт санхүүжилт 600 сая ам.доллар байна.  Нэг мегаваттыг 2  сая ам.доллараар барих нь олон улсын  жишиг үнэ гэв.

"Буян" компанийн захирал Б.Жаргалсайхан "Та нар тендерийн шалгуураа өндөр тавьж, дотоодын ААН-үүд өрсөлдөх үүдийг хаалаа. Хэн цахилгаан станц сүүлийн жилд Монголд барьсан юм бэ? Их цөөн шүү дээ. Илон Маск гэж хүн их сургууль төгсөөгүй атлаа НАСА-гаас санхүүжилт аваад сансар руу исэж байна. Түүнд итгэж байна шүү дээ.

Ер нь бид өнөөг хүртэл цахилгаан станцаа бариагүй нь ОХУ, БНХАУ-аас тавьсан хориг саад уу? Та нар хариул. Яамныхан Японоос санхүүжилт авах гэж зөндөө явсан. Гэвч өнөөдүүл нь урдаас нь нарны хавтан, хог шатаах л үйлдвэр ярьдаг.  Энэ станцад мөнгө өгөхгүй. Бодит байдал чинь энэ. Киотогийн протоколын улмаас АНУ, Европ гэх мэт манай томоохон донор орнууд цахилгаан станцад санхүүжилт өгөхгүй. Би хятадаар зөндөө явж үзлээ. Тэнд цахилгаан станцуудаа нурааж байна.

Энэ станцын цахилгаан, дулаан дамжуулах шугамыг хэн, хэзээ барих вэ? Шугамыг хэн өмчлөх вэ? Эрчим хүчний яам энэ төслийг дэмжсэн үү? Оросууд өнөөг хүртэл манай төслүүдийг гацаадаг, зогсоодог шүү. Эрдэнэбүрэнгийн станцыг бариагүй л байна. Завханы станцад би очиж үзсэн. Хятадын хуучин тоног төхөөрөмж байна лээ" гэв. 

Хотын даргын Хөрөнгө оруулалт, эдийн засгийн асуудал хариуцсан зөвлөх З.Батырбек асуултад хариулав. Тэрээр Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль, Засгийн газрын тогтоолын дагуу сонгон шалгаруулалтыг боловсруулсан гэв.    

Уулзалтад Шунхлай групп, БНХАУ-ын Power energy компанийн төлөөлөл оролцож байна. 

ДЦС 5-ын зураг төсөл боловсруулах, барих тендерийг өнгөрсөн сарын 26-нд зарласан. Сонгон шалгаруулалт хоёр үе шаттай байна. Санхүүгийн баталгааг хоёр дахь шатны сонгон шалгаруулалтад тэнцсэн компаниудаас шаардана. Гэрээг 30 жилийн хугацаатай байгуулж, барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэй байна. Нийслэлийн өмчийн станц болно.  

ААН-үүд консерциум эсвэл түншлэлийн хэлбэрээр өрсөлдөж болно. Саналаа нэг сарын дотор өгнө гэжээ. Энэ хугацаа богино байгааг хувийн хэвшлийн төлөөл хэллээ. Учир нь 600 сая ам.долларын хөрөнгө босгох нь урт хугацааны ажил гэв.       

БНХАУ-ын Power energy компанийн төлөөлөл "Хятадын Засгийн газар нүүрс шатаах төсөлд санхүүжилт олгохгүй гээд ил тод зарлачихсан. Иймд Хятадын төрийн өмчийн компаниуд оролцох ямар ч боломжгүй, хувийн хэвшил оролцоно" гэв. Тэгсэн ч сонгон шалгаруулалтын С шалгуурыг зөвшөөрөх боломжгүй байгаа тул журмаа өөрчлөх, судалгааг илүү нарийн хийх санал тавив. 

ОХУ, БНСУ, Японы компаниуд энэ төсөлд оролцохгүй гэсэн санал ч хэллээ.     

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Трамп Хятадын ерөнхийлөгчийг АНУ-д айлчлахыг урьжээ6 сар 6. 12:59Монголд нэг сарын дотор 66.360 жуулчин иржээ6 сар 6. 12:57ДЦС-5-ыг барих ААН-тэй 30 жилийн гэрээ байгуулна, барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэй байна6 сар 6. 12:55Дулаарлыг хоёр хэмээс доош байлгахад "Тэрбум мод" хөтөлбөр хувь нэмэр оруулна6 сар 6. 12:54Д.Тогтохсүрэн: МАН одоо дангаараа засаглана гэвэл энэ данхгар бүтцийг эрс багасгах ёстой6 сар 6. 12:29Ч.Хүрэлбаатар: Шинэ Засгийн газрыг УИХ дотроосоо байгуулах нь зөв6 сар 6. 12:26Украины дайныг хамтдаа зогсоохыг санал болгожээ6 сар 6. 12:21Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил үргэлжилж байна6 сар 6. 12:20“Зуун мод” цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж, амралтын чөлөөт бүс болгоно6 сар 6. 12:19Тариалалт тал хувийн гүйцэтгэлтэй байна6 сар 5. 17:27Тэтгэврийн зээлийг тэглэхэд зарцуулсан 850 тэрбум төлөгдөөгүй байна6 сар 5. 17:25Ли Жэ Мёны хэрэглэсэн бүхэн трэнд6 сар 5. 17:25
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.