Монгол Улс 24 жилийн дараа Соёлын яамтай болсон. Харин кино урлагийнхан 10 жил ярьсны эцэст 2021 онд хуультай болсон
ХААН Банк Монголоос анх удаа олон улсын зах зээлд Ногоон бонд гаргаж, таван жилийн хугацаатай, 60 сая ам.долларын хөрөнгө оруулалт татсантай холбоотой цаг үеийн сэдвийн хүрээнд ХААН Банкны Гүйцэтгэх захирлын орлогч Б.Эрдэнэдэлгэртэй ярилцлаа. - Сайн байна уу, юуны өмнө танай хамт олонд Монголоос анх удаа олон улсын зах зээлд ногоон бонд гаргасанд баяр хүргэе. Энэ талаар яриагаа эхлүүлье. - Баярлалаа
“Улаанбаатар төмөр зам” ХНН гол замын өндөр хүчин чадалтай 3 шинэ зүтгүүр худалдан авч хөдлөх бүрэлдэхүүнээ шинэчиллээ
СҮХБААТАРЧУУД НОМЫН ТЭМДЭГЛЭЛИЙГ УРЛАГ БОЛГОН ХӨГЖҮҮЛЖ БАЙНА Сүхбаатар аймагт хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжиж буй “Судар эгшиглэн” төслийн оролцогчдын номын тэмдэглэл, бүтээлээр Хүүхдийн номын санд үзэсгэлэн нээгдлээ. Бүх насны иргэдийг номтой нөхөрлүүлэх, ном шимтэхийн ач холбогдол, үнэ цэнд уриалан дуудах, номоор дамжуулан өөрийн ертөнцөө бүтээхэд нь туслах, дэмжих зорилготой энэхүү төсөл нь СГЗ Г.Мэнд-Ооёогийн нэрэмжит Сүхбаатар аймгийн нийтийн номын сангийн номын санч В.Энхтуяагийн санаачилгаар УИХ-ын гишүүн Н.Ганибал болон Соёлын яамны дэмжлэгтэйгээр 2021 онд анх зохион байгуулагдаж байсан бөгөөд энэ жилээс орон нутгийн дэмжлэгийг авч, жил бүр уламжлал болгон зохион байгуулагдахаар болсон юм
8-17 насны хүүхдүүдэд зориулан Австралийн дижитал боловсролын стандартын дагуу хичээлийн хөтөлбөрөө боловсруулсан, дэлхийд хамгийн өргөн хэрэглэгддэг пайтон, блок кодчилол зэрэг программчлалын хэлнүүд дээр суурилсан код бичих буюу программ хөгжүүлэх, дижитал электроник, роботик, программчлал, вэб дизайны анхан шатны мэдлэгийг олгох ерөнхий инженерчлэлийн сургалт явуулдаг Монголын цорын ганц ТЕЕ education клуб 2022 оны 12 дугаар сарын 19-нөөс 2023 оны 1 дүгээр сарын 27 хүртэл үргэлжлэх сурагчдын өвлийн амралтын 5 долоо хоногт дараах сургалтуудыг хичээллүүлнэ. Сургалтууд дараах байршлуудад болох бөгөөд та өөрт болон хүүхдэдээ аль тохирохыг нь сонгоорой. ТЕЕ Еducation сургалтын төвийн байранд Албан байгууллагуудад Бага болон дунд сургуулиудын хичээлийн байранд Найрамдал зусланд ТЕЕ EDUCATION СУРГАЛТЫН ТӨВИЙН БАЙРАНД ЭЛЕКТРИКИД Электроникийн анхан шатны мэдлэг олгох сургалт tee.education/event/electrikid Орчин үеийн компьютер технологийн үндэс болсон дижитал электроникийн суурь ойлголт, бичил компьютер дээр хэрхэн ажиллах, бичил компьютерыг хэрхэн программчлах, бичил компьютероор микро электроникийн төхөөрөмжүүдийг удирдаж сурах, орчин үеийн цахилгаан тоног төхөөрөмжийн мэдрэгч, тооцоолол зэргийг судлахаас гадна утасгүй холбоо, антенна технологийг ашиглаж сурна. Сургалтын хугацаа: 5 өдөр Элсэлтүүд: 2022 оны 12 дугаар сарын 19-нөөс 23 2022 оны 12 дугаар сарын 26-нөөс 30 2023 оны 1 дүгээр сарын 2-ноос 6 2023 оны 1 дүгээр сарын 9-нөөс 13 2023 оны 1 дүгээр сарын 16-наас 20 2023 оны 1 дүгээр сарын 23-ноос 27 Хичээлийн цаг: Анги 1: Өдөр бүр 08:00-12:00 Анги 2: Өдөр бүр 13:00-17:00 ZERO 2 HERO Python хэл дээр тоглоом зохиох сургалт tee.education/event/zero2hero Дэлхий хэрэглээгээрээ тэргүүлж буй Python программчлалын хэлийг ашиглан бидний сайн мэдэх , тоглож өссөн хуучны гайхалтай тоглоомын дахин бүтээх замаар богино хугацаанд программчлалын суурь мэдлэгийг олгоно. Сургалтын хугацаа: 5 өдөр Хичээлийн цаг: Өдөр бүр 08:00- Элсэлтүүд: 2022 оны 12 дугаар сарын 19-нөөс 23 2022 оны 12 дугаар сарын 26-нөөс 30 2023 оны 1 дүгээр сарын 2-ноос 6 2023 оны 1 дүгээр сарын 9-нөөс 13 2023 оны 1 дүгээр сарын 16-наас 20 2023 оны 1 дүгээр сарын 23-ноос 27 NANOTRONICS – ДИЖИТАЛ ЭЛЕКТРОНИК Гар утас, хөгжим тоглуулагч, гэрийн дохиоллын систем зэрэг 15 гаруй төслийг хийж сурах электроникийн анхан шатны анги tee.education/classes/nanotronics Нанотроникс анги нь онолын болон практик/прототип гэсэн 2 хэсгээс бүрдэх бөгөөд хичээлийн эхний хэсэгт сурагчдад электроникийн хэрэгслүүдийн ажиллах зарчим, хэлхээний холболт, программчлалын суурь мэдлэгийг олгоно. Үүнийгээ ашиглан өдөр тутамд хэрэглэдэг, хийдэг зүйлсийг автоматжуулах буюу жишээ нь ярьж, мессэж илгээж болдог гар утас хийх гэх мэт олон төрлийн сонирхолтой төслүүдийг хийх боломжтой болно
33 дахь удаагийн "Гоёл 2023" наадмын загварын долоо хоног энэ сарын 23-26-нд үргэлжилж байна
Аз жаргалтай кино хэтэрхий хуурамч, зохиомол санагддаг уу? Тэгвэл гунигтай боловч бодит дүрслэлүүдээрээ гэнэ гэнэхэн догдлол, үгээр хэлэмгүй эмзэг мэдрэмж төрүүлэх гайхалтай уран бүтээлүүдийг танд санал болгож байна. Хүний дотоод мэдрэмж, мэдрэхүйг дүр үзэгдлээр дамжуулан хүүрнэх эдгээр уран бүтээл танд таалагдах нь гарцаагүй
Өрөг.мн, Туг.мн сайтууд болон Гарааны Праймер ХХК хамтран “Монгол мах” чуулга уулзалт, үзэсгэлэн худалдааг арваннэгдүгээрсарын 28-нд Corporate зочид буудлын Convention hall-д зохион байгуулах гэж байна. “Монгол мах” чуулга уулзалтад оролцсоноор мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч бүтээгдэхүүнээ олон нийтэд таниулах, төрд үгээ хэлэх, салбарынхнаасаа туршлага судлах, худалдаа хийх, хэрэглэгчдэд махны талаар мэдлэг олгох, салбарын шинэ технологийн шийдэлтэй танилцах боломжтой. Харин иргэд үзэсгэлэн худалдаанаас эрүүл, аюулгүй, найдвартай мах махан бүтээгдэхүүн худалдан авах боломжтой юм. “Монгол мах” үзэсгэлэн худалдаагаар: Мах, махан бүтээгдэхүүний үзэсгэлэн, амталгаат худалдаа Махны шоу үзүүлбэр, мах махан бүтээгдэхүүний орц найрлагатай хоолны хэсэг Махны хэрэглээ, худалдан авахад зориулсан хэрэглэгчийн мэдлэг олгох хэсэг Махны салбарт ашиглах боломжтой IT болон технологийн шийдлүүд танилцуулах хэсэг Махны чиглэлээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөр, танилцуулга Мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид үйлчлүүлэгчтэй хэлэлцээр хийх хэсэг Зураг авхуулах, видео бичлэг хийх хэсэг тус бүр ажиллах болно. “Монгол Мах” чуулга уулзалт, үзэсгэлэн худалдааны хөтөлбөрийг танилцуулж байна. Чуулга уулзалтад оролцох хүсэлтэй компаниудыг бүртгэж байна. Бүртгүүлэх байгууллагууд 90099409 /Болормаа/ дугаарт холбогдож, бүртгүүлнэ үү
Бид эргэн тойрноо байнга сонирхон, бусдаас өдөр бүр асуулт асуудаг ч өөрөөсөө тэр бүр асуулт асуудаг бил үү? Шинэ оноос өмнө өдөр бүр өөртөө 1-5 минут гарган, өөрийгөө болон хорвоо ертөнцийг танин мэдэх сонирхолтой асуултуудад хариулцгаах уу? Тэгвэл наашаа суу. Өөртөө ачаалал өгөлгүй 2 өдөрт 1 асуулт гэж журмаар шинэ он хүртэлх 44 хоногт дараах 22 асуултыг өөрөөсөө асуун дуусгаарай. #1 Би 44 хоногийн дараа буюу шинэ он гарахаас өмнө юу хиймээр байгаа вэ? #2 Миний сурсандаа огт харамсдаггүй, олзуурхаж явдаг зүйл юу вэ? #3 Би ямар үнэ цэн, ур чадвар, онцлогтой хүн бэ? #4 Би юуны тухай, ямар сэдэв чиглэлийн зүйлсийг хамгийн сайн мэддэг вэ? Хүүе хүүе, чи U brand-ийн залууст зориулсан танин мэдэхүйн сонирхолтой асуултууд бүхий “U Quiz: 1 асуулт” эхэлснийг мэдсэн үү? Энэ оныг дуустал мессэжээр ирэх 1 асуултад зөв хариулаад л дата, ярианы эрх, нэмэлт багц зэрэг бэлгийн эзэн болоорой
Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан “Улс орны хөтөлбөр 2017-2022”-ийг амжилттай хэрэгжүүлэн ажилласан Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Өмнөговь, Хөвсгөл аймаг, Нийслэлийн Налайх, Баянзүрх дүүргийн “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийн үр дүнг хэлэлцэх, туршлага солилцох уулзалт Завхан аймагт болж байна. 2017-2022 онд “Улс орны хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлсэн “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийн үр дүн, сургамж, сайн туршлагыг хуваалцах, цаашдын тогтвортой байдлыг хангах тухай уг уулзалтад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Засгийн газрын реферэнт Д.Ганбат, Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал, Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр, НҮБ-ын Хүүхдийн Сангийн Шадар суурин төлөөлөгч хатагтай Аяако Кайно, ХНХЯ-ны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Хүүхэдзалуучуудын хөгжлийн хэлтсийн дарга М.Цогтбаатар, БШУЯ-ны мэргэжилтэн Б.Дуламханд, Б.Гэрэлтуяа, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Өмнөговь, Хөвсгөл аймаг, Нийслэлийн Налайх, Баянзүрх дүүргийн “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийн зохицуулах зөвлөлийнхөн оролцов. Мөн тус арга хэмжээнд НҮБ-ын Хүүхдийн Сангийн суурин төлөөлөгч ноён Эваристе Коуасси Комлан цахимаар оролцож мэндчилгээ дэвшүүлэв. “Хүүхдэд ээлтэй орон нутаг хөтөлбөр”-ийн үр дүнг хэлэлцэх, туршлага солилцох уулзалтаар 2017-2022 онд дээрх аймаг, дүүргүүдэд хэрэгжүүлсэн хөтөлбөрийн үндсэн үр дүн, сайн туршлага, бэрхшээл сургамжийг хэлэлцэн цаашид хэрхэн хэрэгжүүлэх тухай зөвлөмж гарган, тогтвортой байдлыг ханган ажиллах төлөвлөгөөг хэлэлцэж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн салбарт олон ажлууд хийгдсэний дотор Завхан, Говь-Алтай, Баянхонгор аймгийн 21 сумын эрүүл мэндийн төвийн ариун цэврийн байгууламжийг шинэлэг технологиор шийдсэнийг онцолж, цаашид бусад сумдад нэвтрүүлэхэд Эрүүл мэндийн яам болон НҮБ-ын Хүүхдийн Сан үргэлжлүүлэн хамтран ажиллахаар төлөвлөж байна. Мөн Вакцины хүйтэн хэлхээний чадавхийг үндэсний хэмжээнд хоёр дахин нэмэгдүүлж, вакцины төв агуулахын хүчин чадлыг тав дахин нэмэгдүүлж, нийт 2.5 сая тун Ковидын вакцины худалдан авалтыг зохион байгуулав.Хүүхдийг сэргийлэх боломжтой эндэгдлийг таслан зогсооход Олон нийтийн эрүүл мэндийн ажилтан (ОНЭМА ) бэлтгэж, жирэмсэн эхчүүдийг хяналтад хамруулах, 5 хүртэл насны хүүхдэд зонхилон тохиолдох өвчнүүдээс сэргийлэх чиглэлээр ажилласны үр дүнд тус аймгуудад 5 хүртэл насны хүүхдийн хатгаа өвчний шалтгаант нас баралт буурсан үзүүлэлттэй байна. Мөн эдгээр аймгийн эрүүл мэндийн байгууллагуудад хүүхдийн тусламж үйлчилгээнд тэрбум гаруй төгрөгийн нэн шаардлагатай багаж тоног төхөөрөмжөөр хангасан
Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжихэд төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн нэгдэл, сүлжээд хэрхэн хамтран ажиллаж буй талаар танилцууллаа. Мэдээллийн хурлын эхэнд Жендэрийн Үндэсний Хорооны ажлын албаны дарга Т.Энхбаяр "1992 оноос хойш УИХ-ын найман удаагийн сонгууль болсон. Эдгээрт нийт 605 гишүүн сонгогдсоноос давхардсан тоогоор 64 нь эмэгтэй
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эмэгтэйчүүдийн хөгжлийн төв үүсгэн байгуулагдсанаасаа хойш 1000 гаруй гишүүнтэй болж, 680 орчим иргэнийг гар урлал, эсгий урлал, арьсан урлал зэрэг сургалтад хамруулжээ. Таван жилийн ойгоо угтаж тус төвийн хамт олон “Монт” брэндийг бүтээж, хүүхдийн нумтай улавч, эсгий бойтог, олбог зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн байна
Улаанбаатар хотын нийтийн төв номын сан нь ЗХУ-ын техник, эдийн засгийн тусламжаар 1980 онд ашиглалтад орсон, 93 мянган нэр төрлийн 386 мянга гаруй сан хөмрөгтэй аж. Харин салбарууд нь Монголын анхны номын сангуудаар нэрлэгддэг бөгөөд Чингэлтэй дүүрэг дэх М.Горькийн нэрэмжит номын сан 1946, Хан-Уул дүүрэг дэх номын сан 1948, Баянзүрх дүүрэг дэх номын сан 1968, Сонгинохайрхан дүүрэг дэх номын сан 1991 онд байгуулагджээ. Тус номын санг олон улсын жишиг болгох талаар судалж, үйл ажиллагаагаа танилцуулахыг үүргийг өнгөрсөн сард болсон нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлын үеэр өгсөн. Энэ дагуу тус номын сангийн захирал Д.Индра хэрхэн жишиг болох боломжтой талаар болон үйл ажиллагаа, фондын баяжилт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх орчин нөхцөлийг бүрдүүлэх асуудлыг танилцуулав. Улсын хэмжээнд 1,500 гаруй номын сан байдгаас хөгжлийн бэрхшээлтэй болон харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан цорын ганц номын сан нь Улаанбаатар хотын нийтийн төв номын сан. 42 жилийн хугацаанд 350 мянга гаруй хүн карт нээлгэснээс 101 мянга гаруй уншигч тогтмол үйлчлүүлдэг
Ховд аймгийн Алтай сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид малын гаралтай түүхий эд боловсруулж, эко бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлжээ. Тодруулбал, Хүүхдийг ивээх сангаас хэрэгжүүлж байгаа “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийн санхүүжилтийн тэтгэлэгт уралдаанд Ховд аймгийн Алтай сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас бүрдсэн “Азын дөрвөн бэрх” баг шалгарч, “Бяцхан үйлдвэрлэгчид” төсөл хэрэгжүүлэн, санхүүжилт авсан байна. Улмаар өөх, тос болон жимс, ногоо зэргийг боловсруулж, эко саван, лаа үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлэх замаар орлого олж байна. “Ихэнх хүмүүс байгалийн гаралтай саван муу хөөсөрдөг, бохирдлыг сайн арилгадаггүй гэдэг. Харин эдгээр сурагчдын хийсэн саван сайн хөөсөрч, бохирдлыг арилгадаг. Хүний биед сөрөг нөлөөгүй байгалийн гаралтай эко бүтээгдэхүүн” гэж Азын дөрвөн бэрх багийн гишүүд хэллээ. Сумандаа үйлдвэрлэл явуулахын тулд малчдаас өөхөн тос хямдхан авч байна
Huawei Nova 8i ба 9 загварын гар утас нь "супер хурдан цэнэглэлт"-тэй тул 15 минутад 0 цэнэгтэй утсыг 60 хувь цэнэглэж, 36 минутад 100 хувь болж "тултал" нь бүрэн цэнэглэх болно. Мэргэжлийн гэрэл зураг буулгах гол камер Huawei Nova 8i нь ардаа 4 камертай. Олон гэж үү? Тэгвэл та тус бүрийнх нь үүргийг сонсоод яалт ч үгүй чухал болохыг нь ойлгоно