Зорчигч тээврийн нэгтгэл компанид ажилласныхаа дараагаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЭХЭМҮТ-д очлоо. Ерөнхий сайд жилийн өмнө, буюу 2021 оны зургадугаар сарын 1-нд тус төвд ажиллаж, их засвар хийх төсвийг шийдэж өгөхөө амлаж байсан нь өнөөдөр ажил хэрэг болж, засварынх нь ажил 60 гаруй хувьтай байна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Түмэн шувуут” ХК-ийн өндөглөгч тахианы аж ахуйд ажиллалаа. Энэ аж ахуй 430 мянган шувуутай бөгөөд жилд 80 сая ширхэг өндөг үйлдвэрлэж байна. Энэ нь манай улсын өндөгний хэрэглээний 23 хувь, дотоодын зах зээлийн 45 хувийг хангадаг гэсэн үг юм. 2019 оноос үйлдвэрлэлээ өргөтгөн СХД-ийн 21 дүгээр хороо, Их булагт “Түмэн шувуут-2” төсөл хэрэгжүүлж эхэлсэн