ХОВД АЙМГИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАГЧИД ЭКО САВАН ЛАА ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙНА


11-р сарын 8
11 цаг 52 минут

Ховд аймгийн Алтай сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид малын гаралтай түүхий эд боловсруулж, эко бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлжээ.

Тодруулбал, Хүүхдийг ивээх сангаас хэрэгжүүлж байгаа “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийн санхүүжилтийн тэтгэлэгт уралдаанд Ховд аймгийн Алтай сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас бүрдсэн “Азын дөрвөн бэрх” баг шалгарч, “Бяцхан үйлдвэрлэгчид” төсөл хэрэгжүүлэн, санхүүжилт авсан байна.

Улмаар өөх, тос болон жимс, ногоо зэргийг боловсруулж, эко саван, лаа үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлэх замаар орлого олж байна.

“Ихэнх хүмүүс байгалийн гаралтай саван муу хөөсөрдөг, бохирдлыг сайн арилгадаггүй гэдэг. Харин эдгээр сурагчдын хийсэн саван сайн хөөсөрч, бохирдлыг арилгадаг. Хүний биед сөрөг нөлөөгүй байгалийн гаралтай эко бүтээгдэхүүн” гэж Азын дөрвөн бэрх багийн гишүүд хэллээ.

Сумандаа үйлдвэрлэл явуулахын тулд малчдаас өөхөн тос хямдхан авч байна. Өдөрт дунджаар 20-30 ширхэг саван, 10 ширхэг лаа үйлдвэрлэдэг. Сард 200-300 мянган төгрөгийн орлого олдог аж. 

Алтай сумын иргэд сурагчдын хийсэн эко саван, лааг ихэд сонирхон авч байгаа бөгөөд сурагчид бүтээгдэхүүнийхээ загвар хийц, өнгө үзэмж, сав баглаа боодлыг сайжруулахад анхаарч байна. Сургуулийн зүгээс мөн тус багийн гишүүд, сурагчдыг дэмжиж, үйлдвэрлэл явуулах өрөө гарган өгчээ.

Сурагчид бичил төсөл хэрэгжүүлж орлого олох замаар санхүүгийн боловсрол эзэмшиж, багаар ажиллах чадвараа дээшлүүлж чадсан гэж Алтай сумын “Азын дөрвөн бэрх” багийн гишүүн Б.Хонгорзул онцоллоо. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа1 минут 29 секундын өмнөАрвайхээрт агаар мандлын дээд үе давхаргыг судлах аэрологийн төвийг нээлээ4 минут 33 секундын өмнөХууль төрөхийн өмнө: Ипотекийн зээл шинэ зохицуулалттай болно6 сар 12. 14:38Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно6 сар 12. 14:14Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орохыг анхааруулж байна6 сар 12. 14:13"ЕБС-ийн хоол үйлдвэрлэлийн тал дээр хувийн хэвшлүүдэд орон зай олгоно"6 сар 12. 14:12Олон улсын музейн анхдугаар чуулганд 20 гаруй орны 55 музейн удирдлагууд оролцоно6 сар 12. 14:08Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ6 сар 11. 17:48"Сүүлийн 10 жилд 44 цэргийн алба хаагч амиа алджээ"6 сар 11. 17:48БНСУ-д олон жил амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөндлөө6 сар 11. 17:47Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно6 сар 11. 17:46Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно6 сар 11. 17:46
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.