“ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ОРОН НУТАГ” хөтөлбөрийн үр дүн, туршлага солилцох уулзалт Завхан аймагт болж байна


11-р сарын 17
10 цаг 38 минут

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан “Улс орны хөтөлбөр 2017-2022”-ийг амжилттай хэрэгжүүлэн ажилласан Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Өмнөговь, Хөвсгөл аймаг, Нийслэлийн Налайх, Баянзүрх дүүргийн “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийн үр дүнг хэлэлцэх, туршлага солилцох уулзалт Завхан аймагт болж байна.
 
2017-2022 онд “Улс орны хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлсэн “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийн үр дүн, сургамж, сайн туршлагыг хуваалцах, цаашдын тогтвортой байдлыг хангах тухай уг уулзалтад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Засгийн газрын реферэнт Д.Ганбат, Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал, Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр, НҮБ-ын Хүүхдийн Сангийн Шадар суурин төлөөлөгч хатагтай Аяако Кайно, ХНХЯ-ны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Хүүхэд
залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга М.Цогтбаатар, БШУЯ-ны мэргэжилтэн Б.Дуламханд, Б.Гэрэлтуяа, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Өмнөговь, Хөвсгөл аймаг, Нийслэлийн Налайх, Баянзүрх дүүргийн “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийн зохицуулах зөвлөлийнхөн оролцов. Мөн тус арга хэмжээнд НҮБ-ын Хүүхдийн Сангийн суурин төлөөлөгч ноён Эваристе Коуасси Комлан цахимаар оролцож мэндчилгээ дэвшүүлэв.


 
“Хүүхдэд ээлтэй орон нутаг хөтөлбөр”-ийн үр дүнг хэлэлцэх, туршлага солилцох уулзалтаар 2017-2022 онд дээрх аймаг, дүүргүүдэд хэрэгжүүлсэн хөтөлбөрийн үндсэн үр дүн, сайн туршлага, бэрхшээл сургамжийг хэлэлцэн цаашид хэрхэн хэрэгжүүлэх тухай зөвлөмж гарган, тогтвортой байдлыг ханган ажиллах төлөвлөгөөг хэлэлцэж байна.
 
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн салбарт олон ажлууд хийгдсэний дотор Завхан, Говь-Алтай, Баянхонгор аймгийн 21 сумын эрүүл мэндийн төвийн ариун цэврийн байгууламжийг шинэлэг технологиор шийдсэнийг онцолж, цаашид бусад сумдад нэвтрүүлэхэд Эрүүл мэндийн яам болон НҮБ-ын Хүүхдийн Сан үргэлжлүүлэн хамтран ажиллахаар төлөвлөж байна.


 
Мөн Вакцины хүйтэн хэлхээний чадавхийг үндэсний хэмжээнд хоёр дахин нэмэгдүүлж, вакцины төв агуулахын хүчин чадлыг тав дахин нэмэгдүүлж, нийт 2.5 сая тун Ковидын вакцины худалдан авалтыг зохион байгуулав.
Хүүхдийг сэргийлэх боломжтой  эндэгдлийг таслан зогсооход Олон нийтийн эрүүл мэндийн ажилтан (ОНЭМА ) бэлтгэж,  жирэмсэн эхчүүдийг хяналтад хамруулах,  5 хүртэл насны хүүхдэд зонхилон тохиолдох  өвчнүүдээс сэргийлэх чиглэлээр ажилласны үр дүнд тус аймгуудад  5 хүртэл насны хүүхдийн хатгаа өвчний шалтгаант нас баралт буурсан үзүүлэлттэй байна.  Мөн эдгээр аймгийн эрүүл  мэндийн байгууллагуудад хүүхдийн тусламж үйлчилгээнд  тэрбум гаруй төгрөгийн нэн шаардлагатай багаж тоног төхөөрөмжөөр хангасан. Баянхонгор, Завхан, Говьалтай Өмнөговь аймгуудад эрүүл мэндийн ажилтны хүүхэд нярайд үзүүлэх тусламж үзүүлэх ур чадварыг сайжруулах зорилгоор Хүүхдийн өвчний цогц менежмент, Эрэмбэлэн ангилах, яаралтай тусламж, зэрэг сургалтуудад нийт 100 орчим эмч  мэргэжилтнийг сургав.   
Эрүүл мэндийн анхан шатны байгууллагын агаарын чанарын дэд бүтцийг сайжруулах, зорилтот  бүлгийн хүн амыг томуугийн эсрэг дархлаажуулалтад хамруулах, гэрийн болон эрүүл мэндийн байгууллагын дотоод орчны агаарын бохирдлыг багасгах, эх хүүхдийг агаарын бохирдолд өртөхөөс хамгаалах,  хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг тандан судлах, агаарын бохирдлын өртөлтөөс сэргийлэхэд иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, хувь хүн, гэр бүл, хамт олны идэвхтэй оролцоог дэмжих, иргэдийн дунд сургалт, сурталчилгааг зохион байгуулсан.
Тав хүртэлх насны хүүхэд, жирэмсэн хөхүүл эхийг хоол тэжээлийн дутлаас сэргийлэх чиглэлээр хооллолтын зөвлөгөө өгөх, тураалыг эрт илрүүлэн эмчлэх,  А аминдэм, олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлээр хангах зэрэг багц тусламж үйлчилгээг нийт 117 өрх, сумын эрүүл мэндийн төвд нэвтрүүлэн чадавхжуулав. 
Монгол гэрт амьдардаг айл өрхөд зориулан эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчин дээлтэй “Дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн бүтээгдэхүүн  ”ЧИП” багцыг боловсруулж, амьдрал дээр туршсан юм. 2019оноос хойш өнөөдрийг хүртэл төсөл нь 730 гаруй өрхийг дэмжин, олон мянган хүүхдийн эрүүл мэндийг сайжруулж,дулаан, ая тухтай байдлыг нэмэгдүүлж, дотоод орчны агаарын чанарыг (IAQ) сайжруулахад хувь нэмрээ оруулаад байна. 









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Шээс хөөх 2 төрлийн эмийг ЭМД-ын сангаас 100 хувь хөнгөлөлттэй олгож байна12 сар 5. 18:07“Алтан үзэг” улсын наадмын шилдгүүд шалгарлаа12 сар 5. 16:23Бүх төрлийн хоёрдогч хорт хавдрын тусламж, үйлчилгээг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна12 сар 5. 16:16БНСУ-ын Эрүүл Мэндийн Даатгалын байгууллагт ирж буй нэхэмжлэлд Хөндлөнгийн хяналт тавьдаг HIRA агентлагийн туршлагыг судаллаа12 сар 5. 15:03Менежментийн улсын XIV олимпиадын шилдгүүд тодорлоо12 сар 5. 14:42Шинэ шийдэл бүхий оюутны дотуур байрын нэг өрөөнд хоёр оюутан амьдарна12 сар 5. 14:37Сэрэмжлүүлэг: Нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна12 сар 5. 14:2195 дахь удаагийн Архивчдын өдөр тохиож байна12 сар 5. 14:12Монголын цахим сэтгүүлзүйн салбарт шинэ хуудас нээгдлээ12 сар 5. 14:05Бүсчилсэн цуврал сургалт үргэлжилж байна12 сар 5. 11:10"12 САРЫН 3"-НД ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ОЛОН УЛСЫН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА12 сар 2. 22:27Нэр дэвшигчийг шалгаруулалтад тэнцүүлэхээр ХЭЛТСИЙН ДАРГЫГ ӨӨРЧИЛЖЭЭ12 сар 2. 20:44
© 2022 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.