Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймгийн Орхон суманд ажиллаж, төмс, хүнсний ногоо тариалдаг иргэд болон хүнс үйлдвэрлэгчидтэй уулзлаа. Энэ жил Орхон суманд 700 орчим иргэн, 30 орчим аж ахуйн нэгж, байгууллага 1,300 га талбайд 12 төрлийн төмс, хүнсний ногоо тариалж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар явц 62 хувьтай байна. Ногоочид Шарын голын услалтын системийг орон нутгийн өмчид авч иж бүрэн сэргээн засварлах, “Хөдөө аж ахуйн, техник үйлчилгээний дундын төв” ОНӨААТҮГ-ын үйл ажиллагааг өргөтгөх, лууван хураах дунд оврын хоёр комбайныг дээрх төвд олгох, дахин боловсруулах үйлдвэрийг сэргээхэд дэмжлэг үзүүлэхийг хүсэж байлаа
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” Төрийн өмчит хувьцаат компанийн Гүйцэтгэх захирал М.Отгонбаяр компанийн тамга, улсын бүртгэлийн гэрчилгээ болон холбогдох баримт материалуудыг хүлээлгэн өглөө
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбагт уул уурхайн болон бичил уурхай, хууль бус олборлолтын улмаас эвдрэлд орсон 340 га газрыг нөхөн сэргээх хүсэлтийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Оюу толгой компанид тавиад байсан юм