Дундговийнхон Сү. Батболдоос “нүүр буруулчихжээ”


5-р сарын 10
14 цаг 27 минут

Сү.Батболдын хэрэг шүүхэд шилжжээ

2020 оны УИХ-ын сонгуульд Дундговь, Говьсүмбэр аймагт яруу найрагч Г.Мөнхцэцэгийг дагуулан одтой давхиж, магнайдаа тоосгүй  шахам түрүүлэн барианы зурхайд орж ирэн УИХ-ын гишүүний үнэмлэх өвөртөлсөн Сү.Батболд сонгуулийн өмнө “ Дундговийг эгээлтэй л  Азийн Дубай “ болгоно, хөгжүүлнэ гээд зөндөө юм “бурсан”. Тэгээд л гишүүний сэнтийд “заларсан”. “Ноён Сү”-гийн сонгуулийн амлалтаас  бүтсэн нь тун ховор.

Хамгийн түрүүнд хэрэгжүүлнэ гэсэн Говьсүмбэр-Дундговь-Арвайхээрийн хөндлөн чиглэлийн зам цаасан дээр үлдсэн. Дундговьчууд үүнд ихээхэн бухимдаж байна. Уул уурхайн машины тоосонд дарагдан, үгээ хэлж, үсээ үгтээж яваа тэдний хувьд зам тавина гэдэг үг тэнгэрийн аврал шиг л сонсогдож, бараг үүний төлөө түүнийг сонгосон гэхэд хилсдэхгүй л байх. Сум бүрт барих “Мах, сүү  боловсруулах үйлдвэр” сонгуулиас хойш сураг нь тасарч “дашийн шог” болсон.

Мань эрийн хувьд ирэх сонгуулиар Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу  жагсаалтанд орчихно гэсэн “цээж тооцоо” хийгээд Дундговиос “нүүр буруулж” яваа ч, Дундговийнхон өөрөөс нь “нүүр буруулчихсныг” тооцоогүй бололтой. Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш нэг ч сумаар ороогүй, сонгогчдоо мартсан түүний оронд “гишүүн” Б.Саранчимэг орон зайд нь “буйраа барьчих” санаатай бэлэг сэлт тэврэн гүйж яваа. Нутгийнханч бас ам муугүй, цагаан сараар өгсөн бэлгийг нь магтаж, энэ хүүхнийг сонгочихвол харин бидний төлөө зүтгэж мэднэ шүү хэмээн ярьцгааж эхэлжээ.

“Ноён Сү”-гийн хувьд  “жагсаалтад орох” магадлал тун бүрхэг, харин ч орвол олон нийтийн дунд нэр хүндээр тааруу түүнийг  сонгохгүй гэж  МАН- ын удирдлагууд үзэж байгаа сурагтай. Тиймээс та тойргоос суудал авчир гэх магадлал өндөртэй. Нөгөө талаас тойрогт унагаж нэг мөсөн түүнээс салж авах сонирхол намын удирдлагын түвшинд бий. “Сү-тэн” өөрөө энэ бүхнийг тооцоолж байгаа ч өмнөх сонгуулиар ажиллуулсан хүмүүсдээ олигтой цалин хөлс өгөөгүй, орон нутгийнхаа мартсан нь Дундговьчуудыг  “ нүүр буруулахад” хүргэжээ.

Нэг цаашаа эргэсэн говьчуудыг эргүүлэхэд ч хэцүү дээ. Захын хүн л Сү-гээс “нүүр буруулснаа” гайхаж байсныг сонсоход ирэх сонгууль ч “Ноён Сү”-гийн хувьд “шувтарсан цагаан бумба” болж мэдэхээр байна даа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ньюс хөтөч: “Чингис хаан: Монголчуудын мандал бадралын учиг” лекц болно11 сар 9. 11:38"МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялахаар хуйвалдаж байна"11 сар 9. 11:36И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ11 сар 9. 11:28Мэргэжлийн боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр туршлага солилцов11 сар 9. 11:27ДАШТ-ий байлдааны самбо бөхийн төрөлд Г.Баяндүүрэн гурав дахиа түрүүллээ11 сар 9. 11:26“Агаар дахь түгжрэл”-ийн улмаас 2.3 тэрбум долларын алдагдал хүлээжээ11 сар 9. 11:26Нарны эрчим хүчээр цахилгаан, дулаанаа шийдсэн сургууль барьж байна11 сар 9. 11:23Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од мэргэжлийн тоглогчийн замналаа эхлүүллээ11 сар 9. 11:23АНЭУ-д арьс цайх өвчний шинэ эмийг хэрэглэхийг зөвшөөрчээ11 сар 9. 11:22Франц даяар болсон жагсаалд 1.5 сая хүн оролцжээ11 сар 6. 15:18Бага ангийн сурагчдын 66.8 хувь нь биеийн жингээсээ хэтэрсэн ачаа үүрдэг11 сар 6. 15:17Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсвийн зардал зөрүүтэй байна11 сар 6. 15:17
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.