ДАРХАН-УУЛ: Утсаа цэнэглэх боломжтой халдаг сандал бүтээжээ


5-р сарын 18
15 цаг 07 минут

Дархан /МОНЦАМЭ/. Миний Монгол цэцэрлэгт хүрээлэнд цахилгаанаар халдаг, амарч, зугаалж буй иргэд утсаа цэнэглэх боломжтой залгууртай сандал бүтээж байрлуулжээ. Өнгөрсөн хоёрдугаар сард уг сандлыг иргэдэд зориулж тавьсан ч төдийлөн анзаардаггүй байсан аж. Хоёр долоо хоногийн өмнө ШУТИС-ийн ДаТС-ийн сургуулийн оюутан өөрийн цахим хуудаст мэдээлэл оруулснаар иргэд сонирхох болжээ.

Хүйтэн, сэрүүний улиралд дулаацах, мөн USB оролттой залгуур байршуулсан уг сандлын нийт өртөг нь 800.000 төгрөг ажээ. Инновац шингээсэн бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ улсдаа тэргүүлэх эрхэм зорилготой “Дархан хотын соёл, амралтын хүрээлэн” ОНӨААТҮГ-ын хамт олон уг сандлыг дахин хийж Дархан-50, Морин хуур, Залуус цогцолборт тун удахгүй байрлуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Гадаа температураас шалтгаалан сандлын халах дулааныг тохируулдаг бөгөөд 30 градус хүртэл халах боломжтой ажээ. Хиймэл чулуун хийцтэй уг сандлыг бүтээхэд ШУТИС-ийн ДаТС-ийн эрдэмтэн багш нартай хамтран ажилладаг бөгөөд удахгүй оюуны өмчид бүртгүүлэхээр төлөвлөсөн аж.

Ташрамд, аймгийн засаг дарга Б.Азжаргал дээрх цогцолборуудад цэнэглэгчтэй сандал хийхийг санал болгож байсан бөгөөд Хорват, Турк, Словени, БНСУ зэрэг улсаас туршлага судалсны үндсэн дээр уг сандлыг хийжээ.

Зарим улс, оронд зөвхөн халдаг, эсвэл зөвхөн цэнэглэгчтэй сандлууд байдаг аж. Тухайн хоёр санааг нэгтгэн халдаг, залгууртай /утас цэнэглэх/ сандлыг хийжээ. “Дархан хотын соёл, амралтын хүрээлэн” ОНӨААТҮГ-ын хамт олон дахин 10 сандал бүтээж хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дизель түлшний импорт 14 хувиар өсөж, суудлын автомашины импорт 10 хувиар буурчээ9 цаг 49 минутын өмнөMicrosoft-ийн Outlook, Teams, Copilot программуудын ажиллагаа дэлхий даяар доголджээ9 цаг 50 минутын өмнөСоёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав9 цаг 50 минутын өмнөБатлан хамгаалахын сайд Д.Батлут албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ9 цаг 51 минутын өмнөСэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр цас үргэлжлэн орно9 цаг 51 минутын өмнөШатахууны нөөц хадгалах гурван савыг ашиглалтад орууллаа9 цаг 51 минутын өмнөЭрдэнэсант сумын тариаланчид ургац хураалтаар аймагтаа тэргүүллээ9 цаг 52 минутын өмнөМонгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ9 цаг 53 минутын өмнөАТГ-ын Олон нийтийн зөвлөл гаалийн байгууллагын авлигаас сэргийлэх ажлыг үнэлжээ9 цаг 53 минутын өмнөМонгол Улс экспортын гарал үүслийн цахим гэрчилгээг гадаад орнуудад хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байна9 цаг 54 минутын өмнөДөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.