Тохилог хашаа, ногоон орчин бүрдүүлсэн айл, өрхүүдийг 31 сая төгрөгөөр шагнаж урамшуулна


5-р сарын 11
14 цаг 30 минут

Хөвсгөл /МОНЦАМЭ/.  УИХ-ын гишүүн БШУ-ны сайд Л.Энх-Амгалангийн санаачилгаар “ Мөрөндөө сайхан амьдарцгаая” хөтөлбөр хэрэгжиж байна.

 “Мөрөндөө сайхан амьдарцгаая” хөтөлбөрийн хүрээнд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын гэр хорооллын айл өрхүүдийн нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх, өөрсдийнх нь оролцоотой тохилог, эко орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, шинэ санал санаачилгыг дэмжих, идэвх санаачилгатай амьдрах орчноо сайжруулсан айл өрхийг урамшуулах зорилгоор “Тохилог хашаа, ногоон орчин” уралдааныг зарласан  байна.

Уралдаан  Мөрөн сумын 14 багийн айл өрхийн хүрээнд ирэх 9 сар хүртэл үргэлжилнэ.

 “Тохилог хашаа, ногоон орчин ” уралдаад оролцох өрхүүд хашаандаа  явган хүний зам, авто зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, спорт тоглоомын талбай, сүүдрэвч, сандал зэргийг хийнэ.

Шинээр ногоон байгууламж  бий болгон хашааны хаалга, гадна үзэмжийг сайжруулсан байх,  хаягжилт, хашааны гэрэлтүүлэг,  стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай байх юм.

Мөн  хог хаягдлыг ангилан ялгах хогийн сав  байршуулж  өрхийн аж ахуй  буюу төмс хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, тариалсан байх шаардлагатай ажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын уралдааны шилдгүүд шалгарлаа11 сар 11. 13:47Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна11 сар 11. 13:45Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна11 сар 11. 13:44Г.Дамдинням: Шатахууны үнийг буулгана11 сар 11. 13:44"Оюутолгой" компани 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ11 сар 11. 13:43Богдхан ууланд буга хүн рүү дайрч, мөргөсөн тохиолдол удаа дараа бүртгэгджээ11 сар 11. 13:43Элсэн тасархайн элсний нүүлтийг сааруулж байна11 сар 11. 13:41Тэгш, сондгойгоор зорчсон өдрүүдийн зам ашигласны төлбөрийг чөлөөлнө11 сар 11. 13:40Инфляцын түвшин 4.2 нэгж хувиар нэмэгджээ11 сар 11. 13:40Есөн улсын 129 иргэнийг албадан гаргав11 сар 11. 13:39Ньюс хөтөч: “Чингис хаан: Монголчуудын мандал бадралын учиг” лекц болно11 сар 9. 11:38"МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялахаар хуйвалдаж байна"11 сар 9. 11:36
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.