Сүхбаатар аймаг : Төл малын хорогдол их байна


4-р сарын 26
12 цаг 29 минут

 Сүхбаатар аймгийн хэмжээнд 4,6 сая мал өвөлжиж, хаваржиж байна. Үүнээс хоёр сая 67 мянган эх мал төллөнө. Одоогоор бог малын 70 орчим, бод малын 20 гаруй хувь нь төллөөд байна. Гэвч төл малын хорогдол их байгааг малчид хэллээ.

Ихэнх сумдаар өвөлжилт хүнд байсан учир хаваржилт ч малчдын хувьд хүндхэн байна. Ялангуяа баруун болон, баруун урд сумдын нутгаар байдал хүндхэн байгаа аж. Хаврын хавсарга ихтэй, өвс ногоо ургаагүй учир төл мал харангасаж үхэх тохиолдол их гарч байна, төл хүлээн авч чадахгүй байдалд хүрч байна гэдгийг малчид ярьж байна. Статистикийн хэлтсээс өгсөн мэдээгээр 3 дугаар сарын 30-ны байдлаар долоон мянга орчим төл мал, 88 мянга гаруй том мал зүй бусаар хорогджээ. Цаашид малын хорогдлын тоо өсөх хандлагатай гэлээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00Г.Занданшатар: Ш.Алтантуяагийн хэргийг шударгаар шийдвэрлэхийг Малайз Улсаас шаардаж байна11 сар 12. 14:59Улсын нөөцийг бүрдүүлэх, хадгалах, зарцуулах тогтолцоог шинэчлэх хуулийн төслийг хэлэлцэж байна11 сар 12. 14:59УИХ-ын дарга С.Бямбацогт гишүүдэд 100,000 төгрөгийн "мөнгөн дэвсгэрт" бэлэглэжээ11 сар 12. 14:58Судалгаа: Өсвөр үеийнхний дөрөвний нэг нь хөдөлгөөний дутагдалтай11 сар 12. 14:57Орос, Украины талууд олзлогдсон цэргүүдээ солилцохоор тохиролцжээ11 сар 12. 14:46Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголоос 18 тамирчин оролцоно11 сар 12. 14:46Испанид 14 жилийн дараа бүх нийтийн ажил хаялт боллоо11 сар 12. 14:45Монгол–Германы стратегийн түншлэл: Дипломат харилцаанаас бодит хамтын ажиллагаа руу11 сар 12. 14:442027 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Үндэсний аудитын газар Сонгуулын ерөнхий хороотой хамтарна11 сар 12. 14:43“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын уралдааны шилдгүүд шалгарлаа11 сар 11. 13:47
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.