Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ёорн Розенбергийг хүлээн авч уулзав. Элчин сайд Ёорн Розенберг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсонд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд баяр хүргэв
Эрүүл мэндийн дэд сайдыг томилов Засгийн газрын ээлжит хуралдаанаар Мажигсүрэнгийн Баттүвшинг Эрүүл мэндийн дэд сайдаар томилов. М.Баттүвшин 1967 онд Дархан хотод төрсөн
2020 оны улсын төсвийн тодотголд УИХ дахь эмэгтэйчүүдийн лобби бүлгээс “Хүүхэд харах үйлчилгээ”-нд 2 тэрбум төгрөгийн төсвийг батлуулсан билээ. Тэгвэл уг үйл ажиллагааг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын талаар Боловсрол, шинжлэх Ухааны яамны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмартай ярилцлаа. -Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль 2015 батлагдсан
Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн П.Нүрзэдтэй ярилцлаа. -Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/ хурлаа хийлээ. Сонгуулийн дараачаас эхлэн намын дүрмээ өөрчилье, дараа нь шинэчлэлээ эхлүүлж даргаа сонгоё гэлцээд байгаа гишүүдийнхээ эрх ашигт нийцсэн хурал болж чадав уу? -Ардчилсан намын үндэсний бодлогын хороо 17 дугаар хурлаа амжилттай зохион байгууллаа
Өвөр Монголын соёлын өдрүүдийн нээлт цахимаар боллоо БНХАУ-ын ӨМӨЗО-ны соёлын өдрүүд “Хятад орныг танин мэдэх-Монгол Улстай холбогдох” сэдвийн дор болж байгаа бөгөөд нээлтийг цахимаар зохион байгууллаа. Өвөр Монголын цахим соёлын өдрүүдийн нээлтийг “Цар тахалтай хамтран тэмцсэн Хятад, Монголын найрамдлын хуудсыг хамтаар бичиглэв” хэмээх сэдэвтэйгээр нээсэн юм. Энэ нь хоёр улсын Төрийн тэргүүний хүмүүнлэгийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэхэд болон Монгол, Хятадын соёлын солилцоог хөгжүүлэхэд ахиц үзүүлнэ хэмээн онцолж байна. Соёлын өдрүүдийн үеэр “Найрамдлын солонго” уран сайхны концерт, “Цэцэгсийн анхилам” Бээжин жүжгийн нэрт жүжигчдийн концерт, “Бадран дэлгэрэх” орчин үеийн балетын тоглолт, Хятад улс иргэдээ хэрхэн ядуурлаас гаргаж буйг харуулсан “Сайн сайхан амьдралын эрэлд” үзэсгэлэн, “Инновацийн сайн сайхан амьдрал” соёл, аялал жуулчлалын шилдэг бүтээлийн үзэсгэлэн, “Үзэсгэлэнт сайхан Хөхнуур”, “Солонгорсон Гүйжөү” гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэн үзүүлэх юм байна
Богд хааны ордон музейн дэргэдэх 1,4 га газарт байгуулсан Богд хааны дурсгалын цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажил дуусч, өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Соёлын сайд С.Чулуун, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр тэргүүтэй холбогдох албаны хүмүүс, эрдэмтэн судлаачид, музейн ажилчид, иргэд олон нийт оролцов. Нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ “Өнгөрсөн онд "Наймдугаар Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэх тухай" Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Ерөнхий сайдын захирамж гарч Богд хааны түүхэн гавьяаг мөнхжүүлсэн дурсгалын цогцолбортой болох нь ойн хүрээнд хийх олон ажлын нэг байсан. Нийслэлийн удирдлагууд, Богд хааны ордон музей болон гүйцэтгэгч компанийн хамт олны хичээнгүй хүчин зүтгэлийн үр дүнд өнөөдөр Монголын язгуур түүхийг харж болох урлагийн бүтээлтэй цэцэрлэгт хүрээлэн нээлтээ хийж байгаад бид бүхэн баяртай байна