CHINA MINING 2025: “Эрдэнэс Монгол” нэгдэл үйл ажиллагаа, онцлох төслүүдээ танилцуулж байна


10-р сарын 24
13 цаг 29 минут
Уул уурхай, эрдэс баялгийн салбарын чиг хандлагыг тодорхойлогч, дэвшилтэт техник, технологийн дэвшлийг дэлгэн харуулдаг уул уурхайн салбарын олон улсын томоохон арга хэмжээ болох “China Mining 2025” БНХАУ-ын Тяньжин хотод 2025 оны 10 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд болж байна.
No photo description available.
Дэлхийн 40 гаруй орон, 400 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл, 10 мянга гаруй төлөөлөгч оролцож буй энэхүү арга хэмжээнд “Эрдэнэс Монгол” нэгдэл зарим бүрэлдэхүүн компаниудын хамт оролцож, өөрсдийн үйл ажиллагаа болон онцлох төслүүдээ хөрөнгө оруулагчдад танилцуулж байна.
No photo description available.
Уг арга хэмжээний эхний өдөр “Mining in Mongolia” салбар хуралдаан болж, Монгол Улсын уул уурхай, эрдэс баялгийн салбарт баримталж буй төрийн бодлого, цаашид хамтран ажиллах боломжуудын талаар 150 гаруй зочид төлөөлөгч, бизнес эрхлэгчдэд Аж үйлдвэр эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, “Эрдэнэс Монгол” нэгдэл, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Монголын хөрөнгийн бирж” ХК-иас танилцуулга хийв.
No photo description available.
Тус салбар хуралдаанд “Эрдэнэс Монгол” нэгдлийн Чанар, бүтээмж хариуцсан менежер Д.Ядамжав “Нэгдлийн үйл ажиллагаа ба хөрөнгө оруулалтын боломж” сэдэвт илтгэл тавьсан бөгөөд “Эрдэнэс Монгол” нэгдэл олон улсын жишигт нийцсэн Үйлдвэрлэл, технологийн паркийн төсөл хэрэгжүүлж байгааг тодотгоод, хөрөнгө оруулагчдад үзүүлж буй хууль эрхзүй болон эдийн засаг, татварын бодит дэмжлэг, боломжуудын талаар онцоллоо.
No photo description available.
Техник, технологийн дэвшлээр олон улсад тэргүүлэгчдийн нэг БНХАУ нь чухал ашигт малтмалын хайгуул судалгаа, олборлолт болон төмрийн хүдэр, нүүрсний зах зээлд хамтран ажиллах сонирхлоо илэрхийлж, Монголын талтай уул уурхайн салбарын нөөц боломж, эдийн засгийн үр өгөөж, гадаадын хөрөнгө оруулагчдад чиглэсэн хууль эрх зүйн орчныг хөндсөн хоёр талт уулзалтуудыг зохион байгууллаа.
No photo description available.
“China Mining 2025” арга хэмжээнд Монгол Улс хоёр дахь жилдээ оролцож байна. Энэ жил анх удаа нэгдсэн зохион байгуулалттайгаар павильон зассан бөгөөд БНХАУ-ын Байгалийн баялгийн нөөцийн яамны дэд сайд Сю Дакун тэргүүтэй төр засгийн төлөөллүүд Монголын павильоноор зочиллоо.
No photo description available.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Үндэстний ой санамжийг бататгах үйлсэд түүхийн багш нар манлайлах учиртайг онцлов8 минут 26 секундын өмнөАрдчилсан намын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгчээр С.Баярцогтыг томилов13 минут 23 секундын өмнөЗ.Энхболд нарын шүүх хурал 3 дахь өдрөө үргэлжилж байна14 минут 12 секундын өмнөЯармагийн гүүр орчимд усны чанар сайн үзүүлэлттэй гарчээ15 минут 32 секундын өмнө1 сая долларын үнэтэй Пикассогийн зургийг 100 еврогоор хожжээ16 минут 40 секундын өмнө"ОХУ Хятадын эрчим хүчний хомсдолыг нөхөх боломжтой"17 минут 19 секундын өмнөДэлхийн газрын тосны нийлүүлэлт огцом буурсан байна23 минут 47 секундын өмнөЭрүүл мэндийн салбарынхны цалинг энэ онд дөрвөн удаа нэмнэ24 минут 16 секундын өмнө"Монгол Улсын төрийн аль ч байгууллага өнөөдрөөс IT программ хөгжүүлэхгүй"25 минут 37 секундын өмнөЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнд холбогдох хэргийг хэлэлцэн шийдвэрлэлээ27 минут 13 секундын өмнөБизнес эрхлэгчдэд чиглэсэн “Нээлттэй хаалганы өдөрлөг” амжилттай зохион байгууллаа4 сар 14. 18:42Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв4 сар 14. 18:40
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.