Н.Хангал: Зохион бүтээх нь өөртөө илүү итгэлтэй болгож суралцах хүслийг төрүүлдэг2025, 4 сар 21. 16:3329 дүгээр сургууль бол сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан тусгай хэрэгцээт Монгол дахь ганц сургууль. Өнгөрсөн амралтын өдрүүдэд тус сургуульд “Сонирхолтой байгалийн ухаан” өдөрлөг болно гэх мэдээллийг авч зорьж очлоо
Өсвөрийн жүдочид Европын цомын цуврал тэмцээнээс есөн медаль хүртжээ2025, 2 сар 17. 17:05Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, олимп, ДАШТ-ий хүрэл медальт Г.Отгонцэцэг, олон улсын хэмжээний мастер Д.Алтансүх нараар удирдуулсан өсвөрийн жүдочид Итали, Словак улсад болсон өсвөрийн жүдочдын Европын цомын аварга шалгаруулах тэмцээнээс есөн медаль хүртэв. Тодруулбал, долоо хоногийн өмнө болсон Италийн тэмцээнээс гурван алт, хоёр хүрэл медаль авсан. Харин өчигдөр Словакийн Саморин хотод болсон тэмцээнээс хоёр алт, хоёр хүрэл медаль хүртлээ
2025 онд болох хамгийн том таван тэмцээн2025, 1 сар 2. 15:12Улиран одсон 2024 онд Олимпын наадмаас эхлээд T20 крикетийн дэлхийн аварга, Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зэрэг томоохон тэмцээнүүд болсны дараа спорт сонирхогчид сэтгэл хөдөлгөм тоглолтуудаар дүүрэн ирэх 12 сарыг тэсэн ядан хүлээж байна. Энэ онд болох олон арван том тэмцээнүүдийн дотроос “Al Jazeera” агентлаг таван томоохон тэмцээнийг онцолсныг та бүхэнд хүргэе. Олон улсын крикетийн холбооны Аваргуудын цомын тэмцээн (Пакистан, Арабын Нэгдсэн Эмират): хоёрдугаар сарын 19-нөөс гуравдугаар сарын 9 Олон улсын крикетийн холбооны Аваргуудын цомын тэмцээнийг /ICC Champions Trophy/ зохион байгуулах эрхийн төлөө Пакистан ба Энэтхэгийн өрсөлдөөн олон сар үргэлжилсний эцэст нээлтийн тоглолтоос хоёр сар хүрэхгүй хугацааны өмнө зохион байгуулагч орныг зарлажээ. Найман баг оролцдог уг тэмцээн хамгийн сүүлд 2017 онд болсон бөгөөд тухайн үед Лондонд болсон шувтаргын тоглолтод Пакистаны баг Энэтхэгийг хожиж аваргын цомыг өргөж байлаа. Харин энэ удаагийн тэмцээнд Энэтхэг улс Пакистанд тоглохоос татгалзсаны дараа зарим тоглолтыг Дубайд явуулахаар болжээ. Хоёрдугаар сарын 19-нд Карачи хотноо эхлэх тэмцээнд крикетийн ДАШТ-ий олон удаагийн аварга Австрали, аваргын цолоо хамгаалахын төлөө тоглох Пакистан, Т20-ийн аварга Энэтхэгийн шигшээ багууд түрүүлэх магадлал өндөр байна
Монгол шатарт нүүдэлчдийн амьдралын онцлог шингэсэн байдаг2024, 12 сар 10. 15:48Монголын үндэсний түүхийн музейд "Монгол шатрын үүсэл, хөгжил" үзэсгэлэн гарч байна. Үзэсгэлэнгийн танхимд Кембрижийн олон улсын хөтөлбөртэй Ерөнхий боловсролын "Гэгээ" бүрэн дунд сургуулийн сурагчдад Дэлхийн монголчуудын уламжлалт шатрын нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн дарга, Шатрын спортын хөгжлийн төвийн тэргүүн Б.Наранбаатар монгол шатрын талаар өнөөдөр танилцуулга хийлээ. Анх ан агнуурын төлөвлөгөө боловсруулдаг дүрслэл хэрэглээ байснаа дайн байлдааны тактик, тулааны хувилбар, улмаар олон дүрст хөлөгт тоглоом болсон талаар нь тэрбээр танилцуулгадаа дурдаж байв. Монгол шатар мал аж ахуйн амьдралын онцлогийг өөртөө шингээн, монголчуудын үйлдвэрлэлийн хэрэгсэл болж байсан морь, тэмээн тэрэг зэрэг нь шатрын гол цөм болдог онцлогтой
А.Хүслэн дугуйт цанын дэлхийн аварга боллоо2024, 9 сар 16. 16:25Итали улсад дугуйт цанын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Тус тэмцээний U19 насны ангилалд Монгол Улсын тамирчин А.Хүслэн алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүллээ. Түүний өрсөлдсөн 200 метрийн зайд 17 орны 34 тамирчин уралдсан бөгөөд А.Хүслэн энэ төрөлд алтан медаль хүртсэн анхны монгол тамирчин болов. А.Хүслэн нь “Турин-2006”, “Ванкувер-2010” өвлийн Олимпын наадамд уралдсан олон улсын хэмжээний мастер Э.Очирсүрэнгийн хүү юм
Монгол тамирчид Парист2024, 7 сар 31. 13:58“Парис-2024” зуны XXXIII Олимпын наадам нээлтээ хийснээс хойш гурав, тэмцээн эхэлснээс хойш таван өдөр өнгөрөв. Таван өдрийн тэмцээн уралдаан дууссаны дараа 206 орноос 36 нь Олимпын наадмаас ямар нэгэн байдлаар медаль хүртжээ. Медаль хүртсэн орнуудын тоонд Монгол Улс багтана
“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн 10 дахь жилдээ болно2024, 4 сар 30. 14:41“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг тавдугаар сарын 25-ны бямба гарагт Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна. Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд бие бялдар, оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх зорилгоор тус гүйлтийн тэмцээнийг 2014 оноос зохион байгуулсаар ирсэн. Энэхүү гүйлтийг бүтэн марафон буюу 42 км, хагас марафон буюу 21 км, 10 км, 5 км, 1.5 км болон тусгай хэрэгцээт олимпийн төрлийн 0.8 км, 0.5 км гэсэн төрлөөр зохион байгуулна. Нийт бүртгүүлсэн иргэдийн 50 хувь орчим нь 10 ба түүнээс дээш км-т гүйхээр бүртгүүлсэн байна. Мөн оролцогчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа. “Улаанбаатар марафон 2024” үеэр хоолны өдөрлөг зохион байгуулна
Цэргийнхэн эх орондоо Дэлхийн аваргын цом авчирлаа2023, 12 сар 4. 15:56
Т.Тэнүүн дэлхийн хошой аварга боллоо2023, 11 сар 28. 14:32
Монгол Улс олимпийн аваргатай болсон өдөр тохиож байна2023, 8 сар 14. 17:44Монголын тамирчид 1964 оны Токиогийн олимпийн наадамд анх оролцож, 1968 оны Мехсикийн наадмаас анхны медалиа авч байлаа. Гэхдээ 2008 оны Бээжингийн зуны XXIX олимпийн наадам хүртэл аваргын алтан медалийг монголчууд хүлээж суусан
"Хэнтийн сурын холбоо 100 жилээрээ булхай хийсэнд харамсч байна"2023, 7 сар 27. 14:24Иргэн Т.Мөнгөнбаяр өнөөдөр /2023.07.27/ өөрийн цахим хуудастаа Хэнтий аймгийн үндэсний сурын холбоонд гомдолтой байгаагаа мэдэгдэв. Тодруулбал, тус аймгийн 100 жилийн баяр наадмаар түүний охин өсвөрийн сурын харваанд оролцож, хоёр өдөр дараалан сэц мэргэнээ сорьж түрүүлсэн ч тэрбээр, миний охин нийт 28 сум тавихаас 26-г нь онож, бусад хүүхдүүдээс түрүүлж, шагналт байранд орсон
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажил 80 хувьтай байна2023, 6 сар 30. 14:47Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадам эхлэхэд 12 хоногийн хугацаа үлдээд байна. Үндэсний их баяр наадмын зохион байгуулах комисст 218 хүн ажиллаж байгаа бөгөөд бэлтгэл ажлыг 80 хувьтай хангаад байна. Энэ удаа баяр наадмын 11, 12-ны Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тасалбарыг тусад нь борлуулахаар төлөвлөсөн. Мөн баяр наадмаар олон нийтэд үзүүлэх соёл, урлагийн болон бусад арга хэмжээний хөтөлбөрийг эцсийн байдлаар баталсан
Монгол Улсын шигшээ багийг Капитрон банк дэмжин ажиллана2023, 6 сар 26. 15:11Капитрон банк спортыг дэмжих, залуусыг спортоор хичээллэх, мэргэжлийн тамирчин болоход туслалцаа үзүүлэх, бүх нийтийг спортод уриалах зорилго, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Монголын оюутны сагсан бөмбөгийн холбоотой хамтран ажиллахаар боллоо. Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах арга хэмжээнд Капитрон банкны Гүйцэтгэх захирлын Тэргүүн орлогч Б.Чандмань, Монголын оюутны сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч О.Тэнүүн нар оролцов. Хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-д 7 дугаар сарын 28-наас 8 дугаар сарын 8-нд болох “Ченгду 2021” олон улсын спортын наадамд оролцох Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ багийг Капитрон банк дэмжиж, “Ухаалаг ирээдүйн зүгт хамтдаа-Би биш бид” уриан дор талууд нэгдэн, хамтран ажиллана. Дэлхийн оюутны Универсиад спортын их наадамд оролцох Монголын шигшээ багийн Ерөнхий дасгалжуулагчаар Грек Улсын иргэн, үндэсний дээд лигийн “Эрдэнэт Майнерс” багийн ерөнхий дасгалжуулагч Фрагиас Василиус ажиллаж байна
Э.Оюунболд арслан бүх насаараа барилдах эрхгүй болов2023, 5 сар 26. 12:13Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат улсын арслан Э.Оюунболд бөхийн замналдаа гурав дахь удаагаа допингтой нэр холбогдлоо. Өдгөө 30 настай тэрбээр анх 2019 онд улсын баяр наадамд түрүүлж, аварга цол хүртсэн ч шинжилгээнд бүдэрч, дуусдаггүй драма эхэлсэн
Азийн Физикийн олимпиадад оролцох эхний баг Монголд ирлээ2023, 5 сар 18. 14:58Азийн физикийн 23 дахь удаагийн олимпиад Улаанбаатар хотноо энэ сарын 21-29-нд болно. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, Монголд зочлох жилийн хүрээнд зохион байгуулж буй тус олимпиадад 28 баг оролцох юм. Олимпиадад оролцох багууд Монгол Улсад өнөөдрөөс ирж байна
"Соёлын салбарын ажилчдын цалин 570,000-995,000 төгрөгийн хооронд байна"2023, 5 сар 17. 13:45Соёлын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээ, ажилчдын цалин хөлстэй холбоотой асуудлаар Соёлын сайд Ч.Номин мэдээлэл өгөв. Тэрбээр "Сүүлийн хоёр жилийн хугацаанд соёлын салбарын хууль эрх зүйн орчин сайжирсан. Соёлын тухай хууль, Музейн тухай хууль батлагдсанаар 10 орчим төрлийн нэмэгдэл хөлс, урамшуулал авах боломж үүссэн. Соёлын салбарын 452 байгууллага өөрийн олсон орлогоо буцаагаад уран бүтээлдээ зарцуулж болно. Өөрөөр хэлбэл, уран бүтээл туурвисныхаа дагуу тасалбар борлуулж соёлын арга хэмжээ зохион байгуулснаар орлого олох боломжтой. Олсон орлогынхоо 60 хүртэлх хувийг ажилчдынхаа нийгмийн баталгаанд зарцуулах боломжтой журмууд батлагдсан. Мөн 2022 онд Сангийн Яамтай хамтран үр дүнд суурилсан нэмэлт санхүүжилтийн тогтолцоог бий болгож байгаа. Нэмэлт урамшуулал, нэмэгдэл хөлс авах бололцоо бүрдэж байгаа юм
Монгол-Солонгосын Сэтгүүлчдийн хоёрдугаар форум болж байна2023, 5 сар 15. 15:40Монгол-Солонгосын сэтгүүлчдийн хоёрдугаар форум БНСУ-ын Сөүл хотноо эхэллээ. Дэлхийн цаг уурын өөрчлөлт байгаль орчинд хэрхэн нөлөөлж байна вэ? Түүнд сэтгүүлчдийн оролцоо сэдвийн дор хоёр орны сэтгүүлчид хуралдаж буй
Оюун ухааны тэмцээнд багаараа тэргүүлжээ2023, 5 сар 11. 13:50
Л.Энхрийлэн хос медальтан боллоо2023, 5 сар 10. 13:04
Ё.Басхүү ДАШТ-ий хос хүрэл медальтан болов2023, 5 сар 9. 13:11Дохагийн ДАШТ-ий дэвжээ манайханд хатуухан байсныг хэлэх хэрэгтэй