Н.Хангал: Зохион бүтээх нь өөртөө илүү итгэлтэй болгож суралцах хүслийг төрүүлдэг


4-р сарын 21
16 цаг 33 минут

29 дүгээр сургууль бол сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан тусгай хэрэгцээт Монгол дахь ганц сургууль. Өнгөрсөн амралтын өдрүүдэд тус сургуульд “Сонирхолтой байгалийн ухаан” өдөрлөг болно гэх мэдээллийг авч зорьж очлоо. Хаалгыг нь татаж ороход л хүүхдүүд гар даллан мэндэлж, толгой дохин дотно дулаан мэдрэмжээр нэгэнтэйгээ чөлөөтэй харилцах аж.

Байгалийн ухааны багш нар, МУБИС-ийн биологийн ангийн оюутнуудын хамтарсан өдөрлөг эхэлж таван өртөө дамжин сурагчид газарзүй, биологи, хими, физикийн туршилтуудтай танилцав. Мөн 29-р сургуулийн 11-р ангийн сурагчид гарын доорх материалаар туршилт хийж, энгийн цахилгаан хэлхээ байгуулан, танин мэдэхүйн чадвараа сорьж бусдадаа танилцуулав. 

Үүнээс арван нэгдүгээр ангийн сураг н.Хангал  ундааны сав, тариур, зай хураагуур ашиглан дуслын системд вакуум орчин үүсгэж, даралтын ялгааг харуулсан цахилгаан хэлхээ бүтээжээ. Н.Хангал хэлэхдээ бичиж тэмдэглэдэг уйтгартай хичээлээс илүү өөрийн гараар туршилт хийх нь надад маш сонирхолтой санагддаг. Энэ санааг багштайгаа ярилцаж гаргасан. Зүгээр л хийчихье гэж бодоогүй. Жижиг хэсэг бүрд нь анхаарсан. Удахгүй мэргэжлээ сонгоно. Магадгүй байгалийн ухааны чиглэлд суралцах ч юм билүү. Зохион бүтээх нь өөртөө илүү итгэлтэй байж, суралцах хүслийг төрүүлж байна гэв.


Түүний багш, Г.Оюунгэрэл 29-р сургуульд долоо дахь жилдээ ажиллаж байна. Тэрээр өөрийгөө сорьж,  илүү нарийн, заах арга барил эзэмшихийг хүсэж энэ сургуулийг сонгожээ.  Эхний гурван жил дохионы хэлийг сурах, хичээлээ ойлгомжтойгоор хүргэхийн тулд тасралтгүй судалгаа, туршилт хийсэн тухайгаа хуваалцсан юм. 

Тэрээр, манай хүүхдүүд сонсохоос бусдыг хийж чадна. Аль болох хүүхдүүдийг өөрөөр нь бүтээлгэж, харааны чадварыг хөгжүүлж хичээл орох нь чухал. Физикийн хичээл олон улсын дохио ихтэй учир дэлгэц харж яривал сурагчдад дэндүү уйтгартай. Яах вэ гэж их бодсоны дүнд физикийн электрон жаал хэрэглэгдэхүүнийг авчирсан нь хүүхдүүдийн сонирхлыг татаж би хийж үзье, дараагийн хичээл дээр  ийм туршилт хийе гэх санаачилгыг гаргаж эхэлсэн. 

Ууж байгаа ундааны саваа хүртэл хаялгүй, дахивар хаягдлаар энгийн туршилтыг хийж байна. Сурагчид нэг туршилт, бүтээл хийхээр шийдсэн бол заавал ажиллуулж, үр дүнг нь үзэж  байж  санаа нь амардаг. Залхуурах, хойш суух гэх ойлголт манай сурагчдад байдаггүй бүгд маш тууштай. Ганцаараа хичээгээд болохгүй бол бусадтайгаа ярилцаж, багаар ажилладаг. Манай хүүхдүүд суралцана гэхээс илүү, үүнийг хаана ашиглаж болох талаар боддог гэж Г.Оюунгэрэл багш хэлж байлаа.  



 

Энэ хичээлийн жилд 29-р сургуульд нийт  250 сурагч суралцаж, нэг анги 8-15 хүүхэд хичээллэж байгаа аж. Анх удаа зохион байгуулагдсан “Сонирхолтой байгалийн ухаан” өдөрлөг хүүхдүүдийн бүтээлч сэтгэлгээг өдөөн, өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлсэн шинэ алхам гэдгийг багш нар онцолж байлаа. Туршилт хийх бүрдээ “би чадна” гэж итгэж суралцаж, бусадтайгаа хуваалцаж буй эдгээр хүүхдүүд чимээгүй ч гэлээ маш тод мөрөөдөж байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 сар 29. 16:14Дэлхийн нүүдэлчдийн спортын наадамд оролцоно гэдгээ 50 улс мэдэгджээ5 сар 29. 16:09Хүүхдийн өсөлт хөгжил шим тэжээлтэй хоолноос эхэлнэ5 сар 29. 16:08Зургаадугаар сарын 1-нд дараах авто замыг хаана5 сар 29. 16:05Сургуулийн номын санг хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр боллоо5 сар 29. 16:03"Төрөөд нэг сар болсон ээж ч ‘Алдарт эх’-ийн одон авах боломжтой болсон"5 сар 29. 16:02АТГ: 30 дансны зарлагын гүйлгээг хязгаарлаж, 2 хүнийг яллагдагчаар татан шалгаж байна5 сар 29. 16:01Н.Номтойбаяр: Хөрсөнд доргилт өгч болохгүй учир аврагчид бүгдийг гар ажиллагаагаар гүйцэтгэж байна5 сар 29. 16:00Дэлхийн температур ойрын таван жилд дээд түвшинд хүрнэ5 сар 28. 17:05Монголын үндэсний музей дэх хүрэл олдвор, үзмэрт 3D хэмжилт судалгаа хийнэ5 сар 28. 17:04Л.Мөнхбаясгалан: Батлан хамгаалахын сайд Д.Батлутыг огцруулахгүй бол Ерөнхий сайдтай хариуцлага тооцно5 сар 28. 17:01"Монгол орныг тойрон аялж, үзэсгэлэнт байгаль, та бүхний гайхалтай зочломтгой занг мэдэрнэ гэдэг нэр төрийн хэрэг байлаа"5 сар 28. 17:00
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.