Шатрын жендэрийн тэгш байдлын индексээр Монгол тэргүүллээ


3-р сарын 13
15 цаг 22 минут

Олон улсын шатрын холбооноос шатрын спорт дахь эмэгтэй, эрэгтэй тоглогчдын оролцооны тэгш байдлыг хэмжих зорилготой Gender Equality in Chess Index (GECI)-ийн шинэ тайланг танилцуулжээ.

 Энэхүү индекс нь дэлхийн шатрын холбоодын дунд жендэрийн тэгш байдлын түвшинг 0-100 хүртэлх оноогоор үнэлдэг бөгөөд оролцоо (participation), амжилт (performance), ахиц (progress) гэсэн гурван үндсэн үзүүлэлтээр тооцоолдог. 

Судалгааны дүнгээр Олон улсын шатрын холбоонд бүртгэлтэй 119 гишүүн орноос Монгол Улс эмэгтэй шатарчдын оролцоо, хөгжлөөр дэлхийд тэргүүлжээ.

Монголын ФИДЕ рейтингтэй идэвхтэй шатарчдын бараг 40 хувь нь эмэгтэй байгаа юм. Энэ нь дэлхийн дунджаас өндөр үзүүлэлт ажИндексийг Монгол Улс 89.26 оноогоор тэргүүлж, Шри Ланка 86.99, Уганда 84.62 оноотой удаалав. Тэгвэл АНЭУ 77 дугаар байраас 73 байраар урагшилж, дөрөвдүгээр байрт эрэмбэлэгдсэн нь хамгийн том өсөлт байлаа. Мөн Мальдив 50 байраар урагшилж, 13-р байрт орсон байна. Тайлангаас харахад дундаж оноо бүс нутаг бүрд өссөн үзүүлэлттэй гарсан бөгөөд Африк 67.6 оноогоор тэргүүлж, Ази 64.5, Америк 63.1, Европ 56.7 удааллаа. Хятад, Туркменистан, Тринидад ба Тобаго зэрэг 17 холбоо анх удаа чансаанд оржээ.   

ФИДЕ-гийн Эмэгтэйчүүдийн комиссын дарга Анастасия Сорокина “2026 оны чансаанд бидний харж буй сайжруулалт бол хүчтэй дохио боловч бидний ажил дуусаагүй байна” хэмээн ярьсан байна. GECI индексийг ФИДЕ дэлхий даяарх шатрын холбоодод эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, бодлого боловсруулах, хөгжлийн зорилт тодорхойлох статистик хэрэгсэл болгон ашиглаж байна. Шатрын спортод эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдсэн ч дэлхийн хэмжээнд эмэгтэй тоглогчдын тоо нийт шатарчдын дунд харьцангуй бага хэвээр байгаа бөгөөд ФИДЕ энэ зөрүүг багасгах олон улсын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.  

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙДЫН 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙН ОЛОН НИЙТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА8 сар 7. 14:55Сүхбаатар боомтоор 4140 тонн АИ-92 автобензин оруулж ирлээ8 сар 5. 11:43Өмнөд Солонгост хэт халалтын улмаас 16 хүн нас баржээ8 сар 5. 11:42Өнөөдөр дараах замуудыг хэсэгчлэн хаана8 сар 5. 11:41Автомашины улсын дугаар нь 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн бол өнөөдөр шатахуун авна8 сар 5. 11:38Аялал жуулчлалын салбарын холбоод шатахууны хангамжаа яаралтай сайжруулахыг хүслээ8 сар 5. 11:37Боловсролын салбарын 2027 оны төсөвт олон нийтийн саналыг тусгана8 сар 5. 11:36Нутгийн баруун хэсэгт халж, зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно8 сар 5. 11:35Тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалтад хамаарахгүй тээврийн хэрэгслүүд8 сар 5. 11:33Анхаарал, болгоомжгүй байдлаас үүдэж гол, усанд эндэх тохиолдол их байна8 сар 5. 11:33Японд хэт халалтын улмаас амьтны хүрээлэнгийн гурван эрслэн үхжээ8 сар 5. 11:32Боловсролын сайдын шуурхай хуралдаанаар сургуулийн хүртээмж, төрөлжсөн ахлах сургуулийн бэлтгэлийг хэлэлцэв8 сар 4. 23:27
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.