Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд нийт нутгаар цаг агаар тогтуун байна. Өнөөдөр 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Хур тунадас: Нийт нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй. Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 2-7 метр, тал, хээрийн нутгаар секундэд 10-12 метр хүрч ширүүснэ. Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр -31...-36 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр -26...-31 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -9...-14 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -15...-20 градус, бусад нутгаар -20...-25 градус, өдөртөө Увс нуурын хотгороор -22..-27 градус, Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -18...-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -13...-18 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -3...+2 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -4...-9 градус, бусад нутгаар -8...-13 градус хүйтэн байна. УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг
Хот, нийтийн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд халиа тошин ихээр үүссэн газруудад Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-аас баг ажиллажээ. Нийт зургаан байршилд 3584 шоо метр мөсөнд суваг гаргаж, 1017 шоо метр мөсийг зөөж тээвэрлэсэн бөгөөд 680 тонн шороогоор хааж, 250 кг бодис цацаж, 6800 шоо метр ус соруулсан байна. Цаашид хүйтний эрч суларч байгаатай холбоотойгоор үерийн далан сувагт халиа үүсэж, айл өрх, авто замын зорчих хэсэг рүү орох эрсдэл нэмэгдэж байгаа
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна. 2023 оны нэгдүгээр сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй
2023 оны нэгдүгээр сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч суларна. 2023 оны 01-р сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй
Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчлэх төсөл 2020-2024 он хүртэл хэрэгжинэ. Энэ хүрээнд Эрүүл ахуйн шаардлага хангасан хог хаягдал дарж булах төвлөрсөн хогийн цэгийн барилга, Барилгын хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр байгуулах, төвлөрсөн хогийн цэгт ажиллах машин механизм нийлүүлэх юм. Эрүүл ахуйн шаардлага хангасан хог хаягдал дарж булах төвлөрсөн хогийн цэгийн барилгыг Морингийн давааны хогийн цэгт одоо ашиглаж байгаа талбайн хажууд байгуулна
Улаанбаатар хотын хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах төсөл Азийн хөгжлийн банкны Ази, Номхон далайн бүсийн тогтвортой хөгжлийн Япон сангаас санхүүжиж байгаа. Энэ нь иргэд, байгууллагын оролцоотой хүнсний хог хаягдлаа дахин боловсруулах туршилт хийх төсөл бөгөөд үндсэн гурван бүрэлдэхүүн хэсгээс бүрдэнэ
Өнгөрсөн шөнийн хүйтрэлтийн талаар Цаг уурын байгууллагаас мэдээллээ. Тодруулбал, өнгөрсөн шөнө Улаанбаатар хотын төв хэсгээр -35 градус, Туул голын дагууд -41 градус хүйтэн хоносон байна. Харин Завхан аймгийн Баянтэс суманд -50 градус хүрчээ. Одоогоос таван жилийн өмнө буюу 2018 онд Завхан аймгийн Баянтэс, Цэцэн-Уул, Тосонцэнгэл сумдын нутгаар -50...-53 градус хүрч хүйтэрч байсан бол үүнээс хойш -50 градуст хүрээгүй байжээ. Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэн хэвээр байна хэмээн ЦУОШГ-аас мэдээллээ. "Ойрын хэдэн хоногт шөнөдөө -40С давж хүйтрэх нь. Энэ хүйтэн Сибирь, Монголын ихэнх нутаг, залгаа Хятадын хойд нутгийг хамрах нь
8 аймгийн 13 суманд цагаан зудын, 12 аймгийн 37 сум цагаанаар зудархуу байдал руу шилжлээ. Өнөөдрийн байдлаар Баян-Өлгий, Увс, Ховд, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Сүхбаатар, Хэнтий зэрэг найман аймгийн 13 суманд цагаан зудын, Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Завхан, Архангай, Баянхонгор, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Сүхбаатар, Дорнод зэрэг 12 аймгийн 37 сум цагаанаар зудархуу байдалд шилжээд байна. Тухайлбал: Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Увс, Ховд, Төв, Хэнтий, Хөвсгөл зэрэг 15 аймгийн 194 сум зуд болох нэн өндөр эрсдэлтэй байдалд байгаа аж. Нийт нутгийн 60 шахам хувь нь цасан бүрхүүлтэй зудын эрсдэл их, 30 гаруй хувьд дунд зэрэг эрсдэлтэй, 10 орчим хувьд бага эрсдэлтэй байна. Өнгөрсөн онд гандуу болон гантай байсан баруун болон говийн нутгаар бэлчээрийн ургац бага, даац олон дахин хэтэрсэн, мал бэлчээх, оторлох, өвс тэжээл бэлтгэх нөхцөл муу байсан бол хур бороо элбэг байсан төвийн бүс нутгаар ургац бага, малын тоо ихтэй, цас эрт орж, хүйтэрсэн зэрэг нь зудын эрсдэлийг нэмэгдүүлж байгаа ажээ. Зуд болох өндөр эрсдэлтэй аймаг, сумдад 100 орчим мянган өрхийн 35.9 сая мал өвөлжихөөс 30.4 сая мал орон нутагтаа, 5.5 сая мал отроор өвөлжиж байгааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам мэдээлэв. Дийлэнх сумдын нутагт нь их хэмжээний цас орсны улмаас өвөлжилт хүндрэх төлөвтэй болоод буй Баян-Өлгий аймагт хоёр сая 500 мянга буюу хонин толгойд шилжүүлснээр 4.2 сая толгой мал өвөлжих тооцоо гарчээ
Ховд аймгийн Ховд, Чандмань, Мөнххайрхан зэрэг сумын нутгаар энэ сарын 7-нд + градустай хоножээ. Дээрх сумдын нутгаар фён /Халуун нөөлөг салхи/ ажиглагдсан байна
Идэр есийн хүйтэн тачигнах ёстой нэгдүгээр сард зарим нутгаар агаарын хэм нэмэх градус руу орох төлөв ажиглагджээ. Энэ долоо хоногийн эхэн үед өдөртөө говийн бүс нутгаар +4 градус дулаан, шөнөдөө -8 градус хүйтэн байна
Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 4-ний 08.00-08.30 цагийн байдлаар Баянхошуунд агаар хамгийн их бохирдолтой байна. Уг байршил орчимд агаарын чанарын индекс 308 байгаа юм
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун байна. 2023 оны 01-р сарын 02-ны 20 цагаас 2023 оны 01-р сарын 03-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Хур тунадас: Нутгийн өмнөд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Хангайн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн баруун хэсгээр цас орно
Зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний байгууллагууд арванхоёрдугаар сарын 21-22-ны шилжих шөнө авто замын уулзвар, халтиргаа үүсэж болзошгүй замуудад 4.5 тонн бодис, 144.3 тонн давс цацлаа. Түүнчлэн Хот тохижилтын газар ОНӨААТҮГ нь арванхоёрдугаар сарын 22-ны 05:00 цагаас эхлэн бодис, давс цацдаг зориулалтын таван техниктэйгээр Энхтайваны өргөн чөлөө, Улиастай, Эх нялхас, Тасганы овоо, Бичил хороолол, Гэмтэл, Гурвалжингийн гүүр, Яармаг, 32-ын тойрог, Нарны гүүр, Цагаан хаалга, III ДЦС, Наадамчдын гудамж, Мишээл экспо, Зайсан зэрэг чиглэлүүдэд 31 тонн давс цацаж ажиллажээ
Монголчууд бид аугаа түүх, соёлтой ард түмэн. Үүгээрээ ч бахархдаг