СУДАЛГАА: Сүүлийн үед гэр бүл, найз нөхөд, байгууллагаар аялахаас илүү ГАНЦААРАА АЯЛАХ сонирхол давамгайлж байна


7-р сарын 5
15 цаг 01 минут

"Дотоодын аялал жуулчлалын 2024 оны чиг хандлага, таамаглал" сэдэвт судалгааны үр дүнг танилцуулах хэвлэлийн бага хурал өнөөдөр зохион байгуулагдлаа. 

Энэ үеэр Монголын аялал жуулчлалын судалгаа, зарим таамаглалын талаарх мэдээллийг “Улаанбаатар аялал жуулчлалын холбоо” НҮТББ-ын судлаач Б.Ербахыт танилцуулав. 

Сүүлийн үед аялагчид гэр бүл, найз нөхөд, байгууллагынхантайгаа аялахаас илүү ГАНЦААРАА АЯЛАХ сонирхол давамгайлж байгаа онцлох үр дүн судалгаанаас ажиглагдсаныг тэрбээр ярьсан юм. 

Энэ талаар "Улаанбаатарын аялал жуулчлалын холбооноос аялагчдад зөвлөгөө, мэдээлэл өгөх чиглэлд сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд ажиллаж байна. 

Улмаар дотоодын аялагчдаас судалгаа авах ажлыг гурав дахь жилдээ зохион байгуулж буй. 

Өнгөрсөн жил наадмын дараах амралтаар Улаанбаатар хотоос 860,000-883,000 дотоодын аялагч гарах магадлалтай гэх таамаглал, тооцоог гаргаж байсан. Үүний дараа төлбөр авах цэгүүдээр нэвтэрсэн авто машины тоогоор батлахыг оролдсон. 

2023 оны арван сарын байдлаар улсын хэмжээнд 1,493,000 хүн аялсан талаарх тооцоо судалгаа байгаа. Судалгааны үргэлжлэл энэ жил дахиад хийгдсэнийг танилцуулъя.

Монгол орны аль бүсэд хэчнээн тооны жуулчид аялахыг тооцоолон гаргахыг зорьж байна.

Судалгааны аргачлал хоёр шатаар явагдана. Эхлээд таамаг тооцоо гаргаж, наадмын дараа үндсэн үр дүн буюу нийт хэчнээн жуулчин аялснаа зарлана" гэдгийг судлаач Б.Ербахыт мэдээллийн эхэнд хэлэв. 

 "Ганцаараа эсвэл танихгүй групптэй хамт аялах сонирхол давамгайлж байна"

Мөн тэрбээр "Хамт аялах хүмүүсийг төрлөөр нь авч үзсэн. 

Дотоодын аялал жуулчлал анх эрчимжиж байх үедээ гэр бүл эсвэл найз нөхдийн аялал гэсэн хоёрхон хэлбэртэй байсан. Сүүлийн жилүүдэд гэр бүл, найз нөхөд, байгууллагаар аялах дотоодын жуулчдын тоо буурч байна. 

Харин эсрэгээрээ ганцаараа аялах хүмүүсийн тоо нэмэгдэх хандлагатай болжээ. Мөн танихгүй групптэй аялах сонирхолтой хэсэг нийт аялагчдын таван хувийг эзэлж байсан. 

Үүний зэрэгцээ мэргэжлийн байгууллага эсвэл аяллын клубээр дамжуулж аялах хүсэл сонирхолтой бүлгүүд нэмэгдэж байна" гэв. 

ikon.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

800 АЙЛЫН “НОГООН ОРОН СУУЦ” ТӨСЛИЙН МЕТР КВАДРАТЫН ҮНИЙГ БАТАЛЛАА2025, 12 сар 25. 14:16НИЙСЛЭЛИЙН ШАТАР СОНИРХОГЧДЫН 2025 ОНЫ АВАРГУУД ТОДОРЛОО2025, 12 сар 23. 14:37"UB DEBATE-2025" МЭТГЭЛЦЭЭНИЙ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО2025, 12 сар 10. 13:29НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙГ БАТАЛЛАА2025, 12 сар 6. 14:36НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙГ НИЙТ 4.2 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР ТӨЛӨВЛӨЖЭЭ2025, 12 сар 1. 13:29НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ НИТХ-ЫН ДАРГА А.БАЯРТ ӨРГӨН БАРИЛАА2025, 11 сар 21. 13:29“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Б.Даваадалай томилогдлоо2025, 11 сар 20. 13:29“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд 2025 оны ажлаа дүгнэлээ2025, 11 сар 19. 13:29"ААНОАТ-ын тухай хуулийн шинэчлэл" сэдвээр сургалт зохион байгууллаа2025, 11 сар 11. 13:29Засгийн газраас шуурхай авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай2025, 11 сар 10. 13:29Нэгдүгээр тойрог зам” төсөлд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа2025, 11 сар 8. 13:29Олон Улсын Astro Geo компанийн JORC стандартын суурь сургалтад хамрагдлаа2025, 11 сар 7. 13:29
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.