Б.Сувдмаа: Цөлжилтөөс хамгаалах ажлыг тууштай хийвэл байгаль өөрөө хурдан сэргэдэг


3-р сарын 21
16 цаг 41 минут

Дэлхийн усны өдрийг угтан БОАЖЯ, Усны газар, Туул голын сав газрын захиргаанаас “Усны нөөцийн нэгдсэн менежмент-талуудын оролцоо" хэлэлцүүлгийг өнөөдөр “Монполимет” цогцолборт зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн талаар болон орон нутаг дахь усны нөхцөл байдлын талаар Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын ТББ-уудыг хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Сувдмаагаас тодруулав.

 -Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас мөнх цэвдэгт уулс хайлж байгаа. Үүний тоонд манай орны Отгонтэнгэр, Сутай, Их Богд уул орж байгаа талаар Усны газраас мэдээлсэн. Отгонтэнгэр уулыг Гэгээн нуур аврах магадлалтай байгаа гэдэг талаар товч тайлбар өгч болох уу?

-Энэ нуурыг Тайширын УЦС байгуулах үед усны нөөц бүрдүүлэх зорилгоор хүний гараар бүтээж, 5 жилийн өмнө нууруудын бүртгэлд албан ёсоор бүртгэсэн. Говь-Алтай аймагт гэрэл гэгээ болж, эко системийг бүрдүүлэхэд эергээр нөлөөлнө гэдгээр нутгийнхан Гэгээн гэж нэрлэсэн юм.

Ер нь усыг хайрлан хамгаалах гарц шийдэл нь усыг хуримтлуулж, усан сан байгуулах явдал гэдэг утгаараа Гэгээн нуур ач холбогдолтой. Одоо тус нуурыг хамгаалах тал дээр нуурыг ашиглагч Тайширын УЦС цахилгаан эрчим хүчний хэрэглээ, байгаль орчны нөлөөллийн менежментийн төлөвлөгөөг гарган ажиллах хэрэгтэй байгаа юм.

-Танай аймагт цөлжилтийн байдал ямар байна вэ? Үүний эсрэг аймгаас, Байгаль орчны газраас, бусад байгууллага, иргэдээс юу хийж байна?

-Манай аймгийн нийт газар нутгийн 81 хувь цөлжсөн гэсэн судалгаа гарсан. Манайд говь хээрийн гэхээсээ илүү Хангайн бүсийн сумд цөлжилтөд илүү нэрвэгдэж байна. Жишээ нь, говь хээрийн Цогт, Цээл, Алтай зэрэг суманд цөлжилт өндөр биш, харин хойд талын Баян-Уул, Жаргалан гэсэн Хангайн бүсийн сумдад элсний нүүдэл эрчимтэй явагдаж байна. Энэ нь цөлжилт их хурдан нүүж буйг харуулж байгаа юм.

 Бэлчээрийг зүй зохисгүй, хамаагүй ашиглаж байгаагаас бэлчээр дэх цөлжилтийг барьж тогтоон, хамгаалж байдаг байгалийн унаган ургамал устаж үгүй болж, төрөл зүйл ховордож байгаагаас цөлжиж байна. Цөлжилтөөс хамгаалах ажлыг сайтар хийвэл байгаль өөрөө хурдан сэргэдэг. Механик хамгаалалтыг хийж, ногоон ургамал буюу эко системийг бүрдүүлдэг, байгалийн унаган ургамлуудыг ургуулж, сэргээх нь чухал байна. 

Бид Хөхморьт суманд механик хамгаалалт хийж, туршиж үзэхэд 2-хан сарын дотор 300 метр газар элсний нүүдлийг тогтоож чадсан. Ямар ч үр суулгаж, усалгаа хийгээгүй байхад байгаль өөрөө хурдан сэргэдэг нь харагдсан. Олон жилийн өмнөх голууд хүртэл сэргэдэг юм билээ. Тиймээс цөлжилтийг бууруулахад системтэй, нэгдсэн байдлаар ажиллаж, хамгаалж, хийвэл илүү үр дүнтэй байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Тэрэлжээс 156 тонн хог цэвэрлэжээ7 цаг 13 минутын өмнөЗавхан аймагт 4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ7 цаг 13 минутын өмнөОйн хөнөөлт шавжийг агаарын хөлгөөр устгаж байна7 цаг 14 минутын өмнөНийслэлийн цэцэрлэгийн II шатны цахим бүртгэл маргааш эхэлнэ7 цаг 14 минутын өмнөСэтгэл хөдлөлөө удирдаж сураагүй хүн ээж, аав болоод хүүхдээ их "гэмтээдэг"7 цаг 14 минутын өмнөУИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахаар тогтжээ7 цаг 16 минутын өмнөТэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд 140 сая мод тарьжээ7 цаг 16 минутын өмнөМонголбанк өнгөрсөн сард 3,058 кг үнэт металл худалдан авчээ7 цаг 17 минутын өмнөАравдугаар ангийнхан гурав, 11, 12-р ангийн сурагчид гурван хичээл сонгон судална7 цаг 26 минутын өмнөНалайхын Үйлдвэрлэл, технологийн паркийг түшиглэн дулааны цахилгаан станц барина7 цаг 27 минутын өмнөЧингис хаан үндэсний музей усан доорх соёлын өвийн судалгааг эхлүүллээ9 сар 1. 17:06Нутгийн 32 хувьд бэлчээрийн нөөцтэй байна9 сар 1. 17:03
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.