Кофены үнийн өсөлт шинэ оны эхээр мэдрэгдэнэ


12-р сарын 18
17 цаг 23 минут

Кофенуудын дотроос хамгийн түгээмэл сортын кофе болох арабикагийн биржийн үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ. Энэ нь юуны түрүүнд Бразилд болсон ган гачиг, үертэй холбоотой бөгөөд үнийн өсөлтийг хэрэглэгчид ирэх оны эхээр мэдрэх болно. 

Тодруулбал, ирэх оны гуравдугаар сард нийлүүлэх энэхүү сортын кофены фьючерс үнэ нэг фунт /0,45 кг/ нь 3,34 ам. долларт хүрснээр үнийн түүхэн рекордыг тогтоосон бөгөөд ганцхан жилийн дотор уг сортын кофены үнэ 80 хувиар өссөн байна. Өөр нэгэн түгээмэл сорт болох робуста кофены үнэ 9 дүгээр сард түүхэн дээд түвшинд хүрсэн билээ.

 Tuan Loc Commodities компанийн захирал Вин Нгуений ярьснаар, кофе шарагч компаниуд зах зээлд эзэлж буй байр сууриа хадгалахын тулд өнөөг хүртэл эцсийн хэрэглэгчдэд хүрэх үнийг өсгөхгүй байсаар ирсэн бол харин одоо ирэх оны эхээр өсгөх бололтой. 

Италийн Lavazza компанийн төлөөлөгч хэлэхдээ “бүтээгдэхүүний чанарыг хадгалах, худалдан авагчдын итгэлийг алдахгүйн тулд үнэ ханшид өөрчлөлт оруулна” гэсэн бол үнийн өөрчлөлт хийнэ гэдгээ Nestlé-гийн удирдлага 11 дүгээр сард мэдэгдэж байв.

 Мөн Jacobs, L'Or, Tassimo и Douwe Egberts зэрэг брэндүүдийг эзэмшдэг JDE Peet's компани Бразилын түүхий эдээр үйлдвэрлэж буй кофеныхоо үнийг 30 хувиар нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

Ташрамд дурдахад, Бразил улсад 1975 онд гэнэт хүйтэрсний улмаас ургац алдсан тул арабика сортын кофены үнэ 1977 онд хамгийн ихээр өсөж байжээ. Мөн энэ оны 8 ба 9 дүгээр саруудад тус улсад сүүлийн 70 жилд болоогүй ган гачиг тохиож, 10 дугаар сард үер болсон билээ. Яг энэ үед фермерүүд ургацаа хурааж, суулгацаа бэлддэг байна.  

Түүнчлэн робуста сортын кофены хамгийн том үйлдвэрлэгч Вьетнамд энэ онд ган гачиг, үерийн гамшиг тохиосон байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

800 АЙЛЫН “НОГООН ОРОН СУУЦ” ТӨСЛИЙН МЕТР КВАДРАТЫН ҮНИЙГ БАТАЛЛАА2025, 12 сар 25. 14:16НИЙСЛЭЛИЙН ШАТАР СОНИРХОГЧДЫН 2025 ОНЫ АВАРГУУД ТОДОРЛОО2025, 12 сар 23. 14:37"UB DEBATE-2025" МЭТГЭЛЦЭЭНИЙ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО2025, 12 сар 10. 13:29НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙГ БАТАЛЛАА2025, 12 сар 6. 14:36НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙГ НИЙТ 4.2 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР ТӨЛӨВЛӨЖЭЭ2025, 12 сар 1. 13:29НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ НИТХ-ЫН ДАРГА А.БАЯРТ ӨРГӨН БАРИЛАА2025, 11 сар 21. 13:29“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Б.Даваадалай томилогдлоо2025, 11 сар 20. 13:29“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд 2025 оны ажлаа дүгнэлээ2025, 11 сар 19. 13:29"ААНОАТ-ын тухай хуулийн шинэчлэл" сэдвээр сургалт зохион байгууллаа2025, 11 сар 11. 13:29Засгийн газраас шуурхай авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай2025, 11 сар 10. 13:29Нэгдүгээр тойрог зам” төсөлд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа2025, 11 сар 8. 13:29Олон Улсын Astro Geo компанийн JORC стандартын суурь сургалтад хамрагдлаа2025, 11 сар 7. 13:29
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.