Украины дайныг хамтдаа зогсоохыг санал болгожээ


6-р сарын 6
12 цаг 21 минут

АНУ-д хийж буй анхны айлчлалынхаа үеэр Германы Канцлер Фридрих Мерц Ерөнхийлөгч Дональд Трампыг Украины эсрэг Оросын дайныг зогсоох хүчин чармайлтын “гол хүн” гэж нэрлэжээ. 

“Энэ дайн ямар аймшигтай гэдэгтэй бид санал нэгдсэн бөгөөд үүнийг хэрхэн зогсоох аргыг эрэлхийлж байна" хэмээн тэрбээр пүрэв гарагт буюу өчигдөр Цагаан ордны Зууван танхимд хэлэлцээ хийснийхээ дараа мэдэгдсэн байна. 

Ф.Мерц Америкийн Ерөнхийлөгчид хандан Орост үзүүлэх шахалтаа нэмэгдүүлэхийг уриалаад Украины дайныг зогсоохын тулд хамтран ажиллахыг санал болгосон байна. "АНУ бол энэ дайныг зогсоохын тулд аливаа алхмыг хийх маш хүчтэй байр суурьтай" гэж тэрбээр хэлээд “бид чадлынхаа хэрээр бүхнийг хийхэд бэлэн байна” гэж онцолжээ.  

Үүний сацуу тэрбээр ОХУ-ыг түрэмгийлэгч, дайныг өдөөгч гэж мэдэгдсэн байна. "Бид Украины талд байгаа" хэмээн Ф.Мерц онцлоод Герман болон Европын Холбоо Киевийг улам хүчирхэг болгохыг хичээж байна" гэж нэмж дурджээ. Харин Д.Трамп энэ талаар тодорхой байр суурь илэрхийлээгүй байна. 

Цагаан ордонд Ф.Мерцийг хүлээн авч уулзах үеэрээ тэрбээр Германы батлан хамгаалахын зардлыг нэмэгдүүлж байгааг сайшаасан байна. “Одоогийн байдлаар та бүхэн батлан хамгаалахад илүү их мөнгө зарцуулж байгааг би мэднэ, энэ бол сайшаалтай алхам юм” гэж Д.Трамп онцолжээ. 

Д.Трамп Оросын эсрэг үргэлжлүүлэн хориг арга хэмжээ авахыг үгүйсгэсэнгүй. Хэрэв Украины дайн дуусахгүй бол хатуу байр суурь баримтална гэж тэрбээр анхааруулаад хатуу бодлого хоёр талын аль алинд нь хамаатай гэдгийг нэмж дурджээ. Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Украин орныг бүхэлд нь эзлэхийг хүсэж байгаа ч “ийм зүйл болохгүй” гэж Америкийн удирдагч итгэлтэйгээр мэдэгдсэн байна. Д.Трамп хэрвээ тухайн үед Ерөнхийлөгч байсан бол Оросын цэргүүд ийм өргөн хүрээтэй довтолгоо эхлүүлэхгүй байх байсан гэж үздгээ дахин илэрхийлжээ.  

Цагаан ордны тэргүүн мөн Германд байрлаж байгаа цэргүүдээ татахгүй гэдгийг баталжээ. Ф.Мерцийг Вашингтонд анх удаа хүлээн авахдаа тэрбээр түүнийг “Герман улсын гайхалтай канцлер” хэмээн нэрлэсэн байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Трамп Хятадын ерөнхийлөгчийг АНУ-д айлчлахыг урьжээ6 сар 6. 12:59Монголд нэг сарын дотор 66.360 жуулчин иржээ6 сар 6. 12:57ДЦС-5-ыг барих ААН-тэй 30 жилийн гэрээ байгуулна, барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэй байна6 сар 6. 12:55Дулаарлыг хоёр хэмээс доош байлгахад "Тэрбум мод" хөтөлбөр хувь нэмэр оруулна6 сар 6. 12:54Д.Тогтохсүрэн: МАН одоо дангаараа засаглана гэвэл энэ данхгар бүтцийг эрс багасгах ёстой6 сар 6. 12:29Ч.Хүрэлбаатар: Шинэ Засгийн газрыг УИХ дотроосоо байгуулах нь зөв6 сар 6. 12:26Украины дайныг хамтдаа зогсоохыг санал болгожээ6 сар 6. 12:21Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил үргэлжилж байна6 сар 6. 12:20“Зуун мод” цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж, амралтын чөлөөт бүс болгоно6 сар 6. 12:19Тариалалт тал хувийн гүйцэтгэлтэй байна6 сар 5. 17:27Тэтгэврийн зээлийг тэглэхэд зарцуулсан 850 тэрбум төлөгдөөгүй байна6 сар 5. 17:25Ли Жэ Мёны хэрэглэсэн бүхэн трэнд6 сар 5. 17:25
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.