ОБЕГ: Гал түймрээс сэргийлэх хөдөлгөөнт эргүүл ажиллана


3-р сарын 21
15 цаг 16 минут

ОБЕГ-аас ой, хээрийн болон шар өвсний түймрийн нөхцөл байдлын талаар өнөөдөр /2025.03.21/ мэдээлэл хийлээ.


ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд:

-Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар Архангай аймгийн Хайрхан, Дорнод аймгийн Халхгол, Хэрлэн, Баян-Уул, Булган, Цагаан-Овоо, Дашбалбар, Чойбалсан, Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Асгат, Эрдэнэцагаан, Хэнтий аймгийн Баян-Овоо, Батширээт, Дадал, Дундговь аймгийн Өндөршил, Төв аймгийн Эрдэнэ, Мөнгөнморьт суманд, нийт зургаан аймгийн 17 суманд 21 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн. Дээрх хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар ойн 840 га, хээрийн 1.388.237 га талбай, 39 гэр, 15 сууц, чингэлэг, зургаан автомашин, 11 мотоцикл, 75 малын хашаа, 27 өвөлжөө, 40 хаваржаа, 6937 бог, 569 бод мал, 7230 боодол өвс, 80 шуудай тэжээл өртсөн байна.

Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, унтраах хөдөлгөөнт 7 бүлэг, 52 алба хаагч, Хэнтий аймгийн Дадал, Баян-Овоо, Галшар, Дэлгэрхаан, Биндэр сум, Дорнод аймгийн Матад сум, Сүхбаатар аймгийн Дарьганга суманд, нийт 3 аймгийн 7 суманд ажиллаж байна” гэлээ.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Хадбаатар:

-Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд ой, хээрийн гал түймрийн дуудлага бүртгэгдээгүй, шар өвс шатсан 16 дуудлага бүртгэгдсэн байна. Ой, хээрийн болон шар өвсний гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хүрээнд НОБГ, ЦУГ, Байгаль орчны удирдах газар, Тээврийн Цагдаагийн албанаас хамтран нийслэлийн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүлийг өчигдөр буюу гуравдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн хийж байна.

Эргүүлийн хамтарсан бүрэлдэхүүн нийслэлийн 5 дүүргийн ногоон бүсийн гурван чиглэлд ой, хээрийн болон шар өвсний гал түймрээс урьдчилан сэргийлж, аюулгүй байдлыг ханган ажиллана гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Агаарын бохирдлыг бууруулах 2026-2030 оны төлөвлөгөөний төсөлд 7 бүлгийн 58 ажлыг тусгажээ9 цаг 2 минутын өмнөОлон улсад танилцуулсан “Нүүдэлчдийн улаан шугам” санаачилгыг эх орондоо ч хэрэгжүүлнэ9 цаг 3 минутын өмнөХос бичгийн хэрэглээг нэвтрүүлсэн байгууллагуудыг шалгаруулав9 цаг 3 минутын өмнөЭрчим хүчний станцууд өвөлжилтийн бэлтгэлээ хангаж байна9 цаг 4 минутын өмнөМонголын баг гурван хүрэл медальтайгаар “Астана-2026”-г өндөрлүүллээ9 цаг 5 минутын өмнөАН: Дэд даргаар Ш.Бямбасүрэн, Р.Сэддорж, Г.Хосбаяр, Ж.Баярмааг томилов9 цаг 7 минутын өмнөНэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ9 цаг 8 минутын өмнөЦахим дээрэлхэлт ганц Монголын биш дэлхийн хүүхдүүдийн зовлон болж байна9 цаг 8 минутын өмнөЗуны цагийн тооллыг жил бүр хэрэглэх тухай УИХ-ын тогтоолын төсөл санаачиллаа9 цаг 9 минутын өмнөӨвлийн идшээ бэлтгэхээс өмнө өдөр тутмын хэрэгцээгээ хангах нь чухал болжээ9 цаг 10 минутын өмнө26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг зогсоожээ10 сар 30. 15:36"Казахстанаас гадна бусад улсын иргэн болсон хүмүүст халамж олгосон эсэхийг шалгаж байна"10 сар 30. 15:36
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.