Мазаалай амьдрах орчноо өөрөө бүтээдэг


10-р сарын 28
15 цаг 16 минут

“Говийн гайхамшигт амьтдын амьдрах орчин ба усан хангамж уулзалт хэлэлцүүлэг-2024” МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвд болж байна. 

Тус хэлэлцүүлгээр говийн зэрлэг амьтад хавтгай, мазаалай, тахь, хулан, монгол бөхөн, хар сүүлтийн амьдрах орчны талаар эрдэмтэн судлаачид судалгаагаа танилцуулж байгаа юм.

 Мазаалайн тоо толгой хэт цөөн учраас байгальд өөрийн гүйцэтгэх үүрэггүй болсон байх магадлалтай гэж үзэж байжээ. Гэтэл мазаалай говийн баян бүрдүүдийг нөхөн сэргээдэг хармагийг ургуулдаг амьтан болохыг сүүлийн үеийн судалгаагаар нотлох болсон байна. 

Байгальд унасан хармагийн үрийн ургах чадамж 10-15 хувьтай байдаг. Энэ ургамлыг мазаалай идээд ходоодоороо боловсруулаад гаргасан тохиолдолд 50 хувиас дээш ургах боломжтой. Тэгэхээр мазаалай амьдрах орчноо өөрөө бүтээдэг гэж “Говийн гайхамшигт амьтад” ТББ-ын тэргүүн Г.Довчиндорж тодотгож байлаа. 

Алтайн өвөр говийн Тэнгэр уулын хаялга 3 том уулсын бүсэд 51, 52 мазаалай байгааг үсний дээжээр нь ялгаж тогтоожээ. Мөн автомат камерын судалгаагаар 30 орчим мазаалайг өнгө зүс, цаг хугацааны давтамжаар нь хоорондоо ялгаатай гэдгийг тогтоогоод байгаа аж. Мазаалай, тахь хавтгай, бөхөн, хар сүүлт зэргийг голчилж ярьж байгаа нь бусад зэрлэг амьтдыг тоохгүй байгаадаа бус нарийн учир холбогдолтойг судлаачид тайлбарлаж байлаа. 

Өөрөөр хэлбэл, эдгээр амьтдаар шүхэр, түлхүүр болгож амьдрах орчныг нь хамгаалчихвал бусад нь дан болон давхар хамгаалагдах боломжтой учраас нэр бүхийг амьтдыг онцолдог байна. Ер нь байгальд амьдарч байгаа зэрлэг амьтад бүгд үнэ цэнтэй болохыг судлаачид хэлэлцүүлгийн явцад тодотгож байсан юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Боом хүнд халдварлаж, шүлхийн шинэ вирус 6000 малыг өвчлүүлэв10 сар 16. 19:10Тээвэрчдийн өмч хөрөнгийг ашиглаж, татаас нэрээр шимэгчилж байна10 сар 16. 19:07Т.Шинэбаярыг суллаж, хилээр гарахыг хориглосон шийдвэр гаргажээ10 сар 16. 19:04Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг эцэслэн баталлаа10 сар 16. 18:42Газрын тосны үйлдвэрийн төслийн санхүүжүүлэгч Энэтхэгийн төлөөлөгч ажлын явцтай танилцжээ10 сар 16. 18:4050 жил гацсан Эгийн голын УЦС-ын төслийг ОХУ-ын эрдэмтэд дэмжжээ10 сар 16. 18:36Засгийн газар Беларусьтай 17 зүйл бүхий гэрээ байгуулжээ10 сар 16. 16:28Илон маск Теслагийн нисдэг машиныг танилцууллаа10 сар 16. 16:27Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ10 сар 16. 16:27Агаар, орчны шинжилгээ, мэдээллийн төвийг нээлээ10 сар 16. 16:26Биотехникийн ажилд зориулан 500 боодол ногоон тэжээл бэлтгэжээ10 сар 15. 19:01“СҮҮ” хувьцаат компанийн SUU 2.0 үйлдвэрийг ашиглалтад орууллаа10 сар 15. 18:59
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.