Монгол Ардын Намын Удирдах зөвлөл хуралдаж буй. Уг хурлаар дараагийн ерөнхий сайдын томилгоог хэлэлцэж байгаа билээ.
МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, "Эрдэнэс критикал минералс" ТӨҮГ-ын захирал Д.Тогтохсүрэн өөрийн байр сууриа илэрхийлснийг хүргэж байна.
Тэрбээр "Ерөнхий сайд болох хүн санхүү эдийн засгийн хувьд өндөр мэдлэгтэй байх хэрэгтэй байна. Ер нь маш сайн бэлтгэгдсэн хүн байх ёстой. Дурын хүн Ерөнхий сайд болчихдог юм биш. Би хүний нэр цохож хэлмээргүй байна. Намын дүрмээрээ намын дарга Ерөнхий сайд хийх ёстой ч энэ удаа намын дарга биш хүн сонгох шаардлага үүссэн тул олон талаас нь бодолцох хэрэгтэй болов уу.
Миний хувьд хатуу байр суурьтай байдаг зүйл бол 2019, 2023 оны Үндсэн хуулийн өөрчлөлтийн цаад үндсэн агуулга нь Монгол Улсын намууд эв, эетэй байж, хамтарч эх орноо хөгжүүлэх ёстой гэсэн зарчим байдаг. Тиймээс энэ чиглэлээр явах ёстой байсан. Дангаараа болон хамтарсан Засгийн газрын бүтэц мэдээж харилцан адилгүй өөр. Хэрэв одоо дангаараа засаглана гэх юм бол энэ том данхгар бүтцийг эрс багасгах ёстой" гэлээ.
Сэтгэгдэл бичих