Урлаг

"Чингис хаан" үндэсний музей гуравдугаар сарын 1-нээс эхлэн тав хоног иргэдэд үнэгүй үйлчилнэ2 сар 28. 16:00

Соёлын сайдын тушаалаар төрийн өмчийн бүх музей гуравдугаар сарын 1-5-нд иргэдэд үнэ төлбөргүйгээр үүдээ нээдэг. Тус өдрүүдэд Чингис хаан үндэсний музей ч мөн иргэдэд үнэгүй үйлчлэхээр болжээ. 2023 оны “Музейн нээлттэй өдрүүд”-ээр улсын хэмжээнд 174,512 хүн музей үзсэн тоо бий. Үүний 30% нь хүүхэд байсан аж.  Энэ үеэр нийслэл, орон нутаг дахь бүх музейн ачаалал хэт ихсэж, үзмэрийн хадгалалт, хамгаалалт алдагдах эрсдэл тулгардаг

Соёлын биет бус өвийн 2023 оны шилдэг өвлөн уламжлагчийг тодрууллаа2 сар 2. 16:00

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 354 дүгээр тогтоолоор батлагдсан “Соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчид мөнгөн шагнал олгох журам”-ын дагуу жил бүр нэг өвлөн уламжлагчийг шалгаруулж, мөнгөн шагналаар шагнадаг.     Тэгвэл 2023 оны шилдэг өвлөн уламжлагчаар Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул, Алтанбулаг сумын харьяат, “Эсгий ширмэл урлал”-ыг өвлөн уламжлагч Д.Цэндсүрэн шалгарчээ. Д.Цэндсүрэн 1952 онд Төв аймгийн Баян-Өнжүүл сумын “Намаржаа” гэдэг газарт малчин ард Долгорын таван хүүхдийн дөрөв дэх хүүхэд болон мэндэлжээ.     Нүүдэлчин монголчуудын уламжлалт гар урлалын сонгодог өв “Эсгий ширмэл урлал”-ыг тэрбээр өөрийн ээж Д.Долгороос долдугаар ангид байхдаа сурч, язгуур хэв шинжээр нь 57 жил өвлөн уламжилж, хэрэглээний олон хэлбэр агуулгаар баяжуулан, хөгжүүлж, түгээн дэлгэрүүлж байна.     1991 оноос хойш  олон хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэйчүүдийг хамруулан 12 хүний бүрэлдэхүүнтэй “Мөнгөн саваа” төрийн бус байгууллагыг байгуулж уламжлалт аргаар эсгий хийж, ширмэл ширдэг, гэрийн туглуур, олбог, оймс зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, бүтээгдэхүүнээ сурталчлах үзэсгэлэн худалдаанд 2006 оноос хойш идэвхтэй оролцож иржээ

Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай зарлиг гаргалаа2 сар 1. 15:49

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосон зарлиг гаргалаа.   Хүн төрөлхтний соёлын биет бус өв, монгол үндэсний бахархал, монголчуудын түүхэн ой санамж, оюун сэтгэл, хүсэл тэмүүлэл, хийморь золын эгшгэн судар болсон арга билгийн хос чавхдаст, ая хөгийн яруу дуурьсалт морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх ажлаа эрчимжүүлэхийг чиглэл болгов. Энэ хүрээнд: -Ерөнхий боловсролын сургалтын байгууллагуудад үндэсний урлагийн цогц боловсрол олгох сургалтын орчин, нөхцөл, санхүүжилт бүрдүүлж, сургалтын хөтөлбөрт морин хуурын тусгайлсан хөтөлбөр хэрэгжүүлэх, -Аймаг, сум, нийслэл, дүүргийн соёлын төв, соёлын ордонд морин хуурын сургалт явуулах, -Олон улсад морин хуураа сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэхэд түлхүү анхааран, хилийн чанад дахь монгол сургууль, сургалтын төвүүдэд морин хуур болон үндэсний урлагийн сургалтыг дэмжих тусгайлсан хөтөлбөр гаргах, -Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт, Монгол Улсын соёлын элч-Морин хуурын чуулгыг найрал хөгжим болгон өргөжүүлж, төсөв, санхүү, материаллаг баазыг нь бэхжүүлэх, мэргэжлийн морин хуурч бэлтгэх тогтолцоог дэмжих, -Морин хуур хөгжмийн зэмсгийн урлал, үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, хөгжмийн зэмсэг урлаачдыг бэлтгэх, -Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Морин хуурын олон улсын наадам”-ыг гурван жил тутам зохион байгуулахыг чиглэл болголоо. Мөн айл өрх бүр морин хуурын аялгууг эгшиглүүлэн, үр хойчдоо өвлүүлэн сургаж, үндэсний урлаг, монгол өв соёлоо түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулахыг нийт иргэдэд уриаллаа. Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Янгүгийн Содбаатар уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлигт гарын үсэг зурж, Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэд гардуулж өгөв

П.Золжаргал: "Баавгай болохсон" кинонд нийгмийн олон асуудлыг хөндөхийг зорьсон1 сар 11. 15:47

 Каннын кино наадамд шалгарсан "Баавгай болохсон" уран сайхны киноны Монгол дахь нээлт энэ сарын 12-нд болно. Тус киноны найруулагч П.Золжаргал болон гол дүрд тоглосон С.Батзориг, Ү.Батцоож, Б.Номинжигүүр, Б.Төгөлдөр, Б.Батмандах нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Киноныхоо талаар найруулагч П.Золжаргал "Анх утааны эсрэг жагсаал болж байх үед киноныхоо санааг бодож олсон

Монгол туургатны түүх соёлын их өв монгол хэл бичгээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг1 сар 11. 15:46

Монгол хэлний тухай хууль 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлснээр төрийн албан хэргийг монгол ба кирилл хос бичгээр хөтөлж эхэлнэ. Ердөө ганцхан жилийн дараа монголчууд шинэ хуучин хоёр бичгээ аль алийг нь хэрэглэж чаддаг хос бичигтэн болоход бэлэн үү?    Хэдийгээр монголчууд хэдэн зууны туршид тогтвортой, өргөн хэрэглэж ирсэн монгол бичгээ 1940-өөд онд тухайн цагийн нөхцөл байдалд захирагдан кирилл бичгээр солих болсон ч өнөө хэр өөрийн монгол бичгээ авч үлдэхийг ихэд эрхэмлэсээр байгаа билээ. 2025 оноос төрийн байгууллагууд хос бичгээр албан бичгээ хөтлөн явуулна гэж буй

"Ирэх жилээс өндөр төсөвтэй кино зураг авалтуудыг Монголд хийнэ"2023, 6 сар 7. 14:54

Монголын Үндэсний кино урлагийн зөвлөлөөс өнөөдөр /2023.06.07/ Үндэсний музейд мэдээлэл хийлээ. Кино урлагийн зөвлөлийн дарга Ч.УНДРАЛ: -Хамгийн анхны олон нийтэд хүрсэн кино бол "Алдагдсан өдрүүд" уран сайхны кино. Энэ уран бүтээлийн төлөөлөл уран бүтээлчдээ урьсан байгаа

ОЛЫН МЭДЭЭ ДЭЛХИЙН МЭДЭЭ ӨВ СОЁЛ ХӨГЖЛИЙН ТӨСЛҮҮД ТЭРБУМ МОД ОРОН НУТГИЙН МЭДЭЭ Бусад Л.Энх-Амгалан: Инновацид зарцуулсан ДНБ-ний нэг хувь эдийн засагт тэр хэмжээгээр өсөлт үзүүлдэг2023, 6 сар 5. 17:24

Инновацын түншлэл форум-2023”-ыг БШУЯ-наас өнөөдөр МҮХАҮТ-ын Их танхимд зохион байгууллаа. Форумд ЦХХХЯ, МҮХАҮТ хамтран оролцож, форумын үеэр инновац шингээсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн гарав.   “Инновацын Түншлэл форум-2023”-оор Инновацын 7 хоног орон даяар эхэлж буйг ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдэгдэв

Азийн Физикийн олимпиадад оролцох эхний баг Монголд ирлээ2023, 5 сар 18. 14:58

Азийн физикийн 23 дахь удаагийн олимпиад Улаанбаатар хотноо энэ сарын 21-29-нд болно.   Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, Монголд зочлох жилийн хүрээнд зохион байгуулж буй тус олимпиадад 28 баг оролцох юм. Олимпиадад оролцох багууд Монгол Улсад өнөөдрөөс ирж байна

"Соёлын салбарын ажилчдын цалин 570,000-995,000 төгрөгийн хооронд байна"2023, 5 сар 17. 13:45

Соёлын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээ, ажилчдын цалин хөлстэй холбоотой асуудлаар Соёлын сайд Ч.Номин мэдээлэл өгөв.  Тэрбээр "Сүүлийн хоёр жилийн хугацаанд соёлын салбарын хууль эрх зүйн орчин сайжирсан. Соёлын тухай хууль, Музейн тухай хууль батлагдсанаар 10 орчим төрлийн нэмэгдэл хөлс, урамшуулал авах боломж үүссэн. Соёлын салбарын 452 байгууллага өөрийн олсон орлогоо буцаагаад уран бүтээлдээ зарцуулж болно. Өөрөөр хэлбэл, уран бүтээл туурвисныхаа дагуу тасалбар борлуулж соёлын арга хэмжээ зохион байгуулснаар орлого олох боломжтой. Олсон орлогынхоо 60 хүртэлх хувийг ажилчдынхаа нийгмийн баталгаанд зарцуулах боломжтой журмууд батлагдсан. Мөн 2022 онд Сангийн Яамтай хамтран үр дүнд суурилсан нэмэлт санхүүжилтийн тогтолцоог бий болгож байгаа. Нэмэлт урамшуулал, нэмэгдэл хөлс авах бололцоо бүрдэж байгаа юм

"Хүүхдийг эхийн хэвлийд ураг байхаас нь гэдэг үгээр төслийг тайлбарласан нь үндсэн утга санааг алдагдуулж байна" гэв2023, 5 сар 15. 15:12

Цахим Хөгжил, Харилцаа Холбооны Яам(ЦХХХЯ)-наас "Шилэн" ажиллагааны хүрээнд shilen.gov.mn сайтад төрийн өмчит байгууллагуудын мэдээллийг нээлттэй байршуулж эхэлсэн.  Энэ хүрээнд Соёл, урлагийг дэмжих сангаас төсөл, хөтөлбөрүүдэд олгосон санхүүжилтийн мэдээлэл ил тод болсон байдаг. Тухайлбал, "Монгол хөгжим төв" ТББ хоёр жилийн өмнө тус сангаас 40 сая төгрөгийн эргэн төлөх нөхцөлгүй санхүүжилт авч, "Монгол үндэсний өв уламжлалаа урлаг соёлоор дамжуулан хүүхдийг эхийн хэвлийд ураг байхаас нь үндэсний бахархалтай, эх оронч болгож хүмүүжүүлэх нь" нэртэй төслийг хэрэгжүүлсэн байна.  Уг төслийн талаар Соёлын Яам болон "Монгол хөгжим төв" ТББ-ын эх сурвалжуудаас тодрууллаа.  "Аливаа төслийг хоёр гуравхан үг, өгүүлбэрээр илэрхийлэх боломжгүй" Соёлын Яамны албаны эх сурвалж "Соёл, урлагийг дэмжих сан нь 1995 онд байгуулагдаж, улмаар урлаг, соёлын салбарт шаардлагатай төслүүдэд жил бүр санхүүжилт олгож ирсэн. Энэхүү санхүүжилтийг төрөөс олгодог бөгөөд эргэн төлөгдөх нөхцөлгүй учраас мэдээллийг нийтэд ил тод байлгах бодлоготой.  Төслийн шалгаруулалтыг хийхдээ Үндэсний телевизтэй хамтарч, нээлттэй зохион байгуулдаг болсон

Маргааш монголчуудтай уулзах Камилагийн тухай 17 баримт2023, 5 сар 5. 12:22

ОХУ-ын уран гулгалтын шилдэг тамирчид Монголд хоёр өдөр үзүүлэх тоглолт хийх билээ

Наадмын найруулагч Б.Анар гэж хэн бэ?2023, 5 сар 5. 12:16

Жил бүрийн наадмын найруулагч хэн байх вэ гэдэг таамаг олон нийтийн дунд хөвөрдөг. Энэ жилийн хувьд “Скин энтертайнмент”-ын найруулагч Б.Анар наадмын нээлт, хаалтын тоглолтыг найруулахаар болжээ.  Түүний зөвлөхөөр Монгол Улсын Ардын багш С.Дуламыг ажиллуулахаар санал оруулж, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны гишүүд хэлэлцэн, баталсан байна. Найруулагч Б.Анар нь Төрийн шагналт, Ардын жүжигчин, зохиолч, орчуулагч, найруулагч Э.Оюуны зээнцэр бөгөөд энэ тухайгаа олон нийтэд зарладаггүй. Түүний үүсгэн байгуулсан “Скин энтертайнмент”-ын уран бүтээлчид сүүлийн үед "Харанга", "Ice Top", "Татар" хамтлаг, дуучин Т.Ариунаа зэрэг хамтлаг, дуучдын ойн тоглолт, клип хийхээс гадна реклам, соёл урлагийн олон арга хэмжээ зохион байгуулж буй

Наадмын найруулагч Б.Анар гэж хэн бэ?2023, 5 сар 5. 12:16

Жил бүрийн наадмын найруулагч хэн байх вэ гэдэг таамаг олон нийтийн дунд хөвөрдөг. Энэ жилийн хувьд “Скин энтертайнмент”-ын найруулагч Б.Анар наадмын нээлт, хаалтын тоглолтыг найруулахаар болжээ.  Түүний зөвлөхөөр Монгол Улсын Ардын багш С.Дуламыг ажиллуулахаар санал оруулж, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны гишүүд хэлэлцэн, баталсан байна. Найруулагч Б.Анар нь Төрийн шагналт, Ардын жүжигчин, зохиолч, орчуулагч, найруулагч Э.Оюуны зээнцэр бөгөөд энэ тухайгаа олон нийтэд зарладаггүй. Түүний үүсгэн байгуулсан “Скин энтертайнмент”-ын уран бүтээлчид сүүлийн үед "Харанга", "Ice Top", "Татар" хамтлаг, дуучин Т.Ариунаа зэрэг хамтлаг, дуучдын ойн тоглолт, клип хийхээс гадна реклам, соёл урлагийн олон арга хэмжээ зохион байгуулж буй

М.Оюунтулга: Юань улсын монгол хатны дээлийг 99 хувийн шижир алтан утсаар оёсон байсан2023, 5 сар 2. 12:08

Юань улсын монгол хатны 56, монгол баатрын 53 дугаар булшийг амжилттай малтсан талаар МУИС-ийн профессор Ц.Төрбаттай ярилцсан билээ.  Монгол хатны 56 дугаар булш нь Сүхбаатар аймгийн Онгон сумын Тавантолгойн дурсгалт газраас анх удаа огт хөндөгдөөгүй малтагдаж буй оршуулга юм.  Соёлын Үндэсний Төвийн мэргэжилтнүүд тус хоёр булшнаас олдсон эд өлгийн зүйлийн материалын судалгаа болон хадгалалт хамгаалалт, сэргээн засварлах ажлыг хийж байгаа аж. Ажлын явц, булшнаас гарсан олдворуудын талаар  Соёлын Үндэсний Төвийн Хадгалалт хамгаалалт, технологи судалгааны газрын дарга М.Оюунтулгатай ярилцлаа.  - Сайн байна уу. Юань улсын монгол хатны 56 дугаар булшнаас ямар олдворууд гарсан бэ?  - 56 дугаар булш нь анхан шатны байдлаараа огт хөндөгдөөгүй олдсон

“Монгол” уран сайхны кино үзэгчдийн хүртээл болов2023, 5 сар 1. 12:47

Найруулагч, жүжигчин Б.Амарсайханы бүтээл “Монгол” уран сайхны кино өнгөрсөн баасан гарагт нээлтээ хийж, бүх кинотеатраар гарч эхэллээ.   “17” продакшн, ДДЭШ ТВ, “Гэр комплекс”-ын хамтын бүтээл энэхүү уран сайхны кино нээлтээ хийсэн даруйдаа олны анхаарлыг татаж, монгол хүн бүрийн заавал үзэх киногоор тодроод байна. Зохиол, найруулга, зураглал, хөгжим, өнгө зэрэг хийцийнхээ хувьд үзэгчдээс өндөр үнэлгээ аваад буй уг бүтээлийн зохиолыг Б.Амарсайхан өөрөө бичиж, найруулан, гол дүрд нь тоглосон юм

“Хү” хамтлаг 12 мянган мод тарина2023, 4 сар 24. 13:11

НЬЮ-ЙОРК. /Consequence/. Эх дэлхийн өдрийг /дөрөвдүгээр сарын 22/ тохиолдуулан Монголын “Хү” рок хамтлаг “Mother Nature” /Байгаль эх/ дууныхаа шинэ хувилбарыг цацаж, Монгол Улсдаа 12 мянган Сибирийн хайлаас мод тарихаар төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.   Тодруулбал, “Хү” байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах утга агуулга бүхий “Байгаль эх” дууныхаа үгийг англи хэл рүү орчуулсан хувилбарыг цацжээ. Энэхүү дууны шинэчилсэн хувилбар нь 2022 онд сонсогчдын хүртээл болсон “Rumble of Thunder” цомгийнх нь зургаадугаар сарын 30-нд гарах "люкс" хувилбарт багтах ажээ.   “Энэ дэлхий дээрх хэн бүхэн байгаль эхтэйгээ холбоотой бөгөөд энэ дуунд эх үрийн холбоо, хүн байгалийн холбоо хамаарлын адил төсөөтэй байдлын талаар өгүүлдэг

Монгол Улсын Соёлын Элч, Өв соёлын академич, Уран бичээч Э.Ариунболд: “НҮҮДЛИЙН СОЁЛ”- төслөө Европын орнуудад түгээхээр аян замд гарлаа.2023, 4 сар 12. 14:14

Монгол улсын Соёлын Элч Э.Ариунболд болон Уран бүтээлчдийн хамтарсан баг хамт олны нэгдсэн "Нүүдлийн соёл"- төсөл хэрэгжих гэж байна. Монголынхоо нүүдэлчин ахуй, өв соёл уламжлалыг хилийн чинадад  ажиллаж, амьдарч, сурч буй Монголчууддаа түгээн дэлгэрүүлэх, сурталчлах зорилгоор "Монголын эзэнт гүрний их хаадын захидлууд, зоосон тэмдэгтүүд"- бичиг соёлын үзэсгэлэн, эсгий урлал, арьсан урлал, бий биелгээ, Дүрслэх урлагийн гээд жирийн иргэд, хүүхэд багачууд маань сурч судалж болохоор энгийн сургалт зохион байгуулна. Дэлхий даяар тархан суурьшсан Монголчуудын маань “Эх хэл-Өв соёл” хэрхэн ондоошиж хэрхэн мартагдаж буйг сэргээх, бахархах түүх өв соёлыг таниулах, сурталчлахын тулд тэд нэгджээ



Шинэ мэдээ

АРХАНГАЙ: Сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс, жимсгэний хэрэглээ маш хангалтгүй гарчээ4 сар 26. 15:09Г.Отгонтамир: Галт тэрэгтэй мөргөлдсөн автомашин шатахуун ачаагүй нь тогтоогдсон4 сар 26. 15:03ИБУИНХУ-аас англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв4 сар 26. 15:01"Сонгууль хаяанд ирлээ. Сонгогчдын санал өгөх хуудас ойлгомжтой байх шаардлагыг СЕХ-нд хүргүүлж байна"4 сар 26. 15:00Дайныг эсэргүүцсэн хэргээр хүүхдэд анх удаа ял оноов4 сар 26. 14:57Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг болж байна4 сар 26. 14:55"Монголд коммунист дарангуйлал амь бөхтэй байна"4 сар 26. 14:54"Монгол Улс нүүрсхүчлийн хийн ялгаруулалт, агаарын бохирдлоо бууруулахад Их Британийн компаниуд хөрөнгө оруулахад бэлэн"4 сар 26. 14:53С.Одонтуяа: Хүмүүс өдөр бүр угаартаж амиа алдаж байхад ХЭҮК таг дуугүй сууж байна4 сар 26. 14:52Дэлхийн оюуны өмчийн өдөр тохиож байна4 сар 26. 14:50EMUI 14 үйлдлийн системтэй Huawei nova 12 Series худалдаанд гарлаа4 сар 25. 14:03Бэлэн гоймон импортлогч болон худалдаалдаг газруудад шалгалт хийж, зарим бүтээгдэхүүнийг шинжилгээнд өгчээ4 сар 25. 14:02
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.