Маргааш монголчуудтай уулзах Камилагийн тухай 17 баримт


5-р сарын 5
12 цаг 22 минут

ОХУ-ын уран гулгалтын шилдэг тамирчид Монголд хоёр өдөр үзүүлэх тоглолт хийх билээ. Тус шоунд оролцох одод өчигдөр (2023.05.04) "Чингис хаан" нисэх буудалд газардсан.

Монголын спорт сонирхогчдын анхаарлыг хамгийн их татаж байгаа Камила Валиева манай нийслэлд авхуулсан гэрэл зургаа фэнүүддээ үзүүлсэн байна.


Монголын үзэгчидтэй маргааш уулзах Камилагийн тухай 17 баримтыг толилуулж байна.

1. Камила Валиева Казаньд татар гэр бүлд төрсөн. Багадаа маш их өвчин тусдаг байсан тул спортоор хичээллүүлэхээр аав, ээж нь шийджээ. Ингээд 3 настайгаасаа уран гулгалтаар хичээллэсэн юм.

Мөн балет, гимнастикийн дугуйланд явж байсан ч уран гулгалтаа сонгожээ.

2. Уран зургийн авьяастай. Чөлөөт цагаараа шигтгээ наамал хийдэг.

3. 2017 онд Москвад ирж, алдарт Этери Тутберидзегийн шавь болсон. Камила Алина Загитоваг шүтэн биширдэг.

4. Бээжингийн олимпын гулгалтыг нь Холливудын жүжигчин Алек Болдуин агуу урлаг хэмээн нэрлэсэн байдаг.

5. Бээжин олимпын богино гулгалтаа тэр тэнгэрт одсон эмээдээ зориулан, гулгасан байна.

6. Камила зодог тайлаад сэтгэл зүйч эсвэл уран гулгалтын шүүгч болох зорилготой.

7. Тэр аялах дуртай. Очих дуртай орон нь Япон, Тайланд, Швейцар.

8. Нисэх буудал очих замд хамгийн их догдолдог, сандардаг гэнэ.

9. Математик, алгебрын хичээлд дуртай. Тэмцээн уралдаан, бэлтгэл сургууль их тул ихэнхдээ ганцаарчилсан сургалт авдаг ажээ.

10. Померан шпиц үүлдрийн нохойтой. Лева нэртэй тус нохойг Францын Гран При тэмцээний дараа фэнүүд нь бэлэглэжээ.

11. Испанийн алдарт зураач Пабло Пикассогийн зээ охин Диана Пикассо 2018 онд түүний “Бөмбөлөг дээрх охин” үзүүлбэрийг үзээд шүтэж, Парисын Пикассогийн музейд урьж байв.

12. Татар үндэсний хоол болох татар лапша, кыстыбый, эчпочмакад дуртай. Чөлөөт цагаараа ээж, эмээдээ гал тогоонд тусалж, өөрөө ч хоол хийх сонирхолтой.

13. Хөзөр, ширээний карт тоглоом тоглох дуртай. Гэхдээ ялахын тулд биш инээж, баясахын төлөө тоглодог байна.

14. Тэмцээний үед үзүүлбэр хийхийнхээ өмнө тайвшрахын тулд хэрээс – тэг тоглодог. Урьд нь гүйж, харайж, төвлөрөх гэж оролдсон ч бүтээгүй гэнэ.

15. Камила амьдралдаа хэд хэдэн зарчим баримталдаг. “Бүх хүнтэй эелдэг бай”, “Бууж өгөлгүй, зорилгодоо хүр”, “Үргэлж өөдрөг бай”, “Байнга шинэ танилтай болохыг хичээ”, “Эцэг эхээ хүндлэх”.

16. 2017 онд хүнд гэмтэл аваад зодог тайлах шахаж байсан.

17. Хурд, бас дахин хурд. Тэшүүрээр гулгахдаа төдийгүй унадаг дугуй, самокат, цахилгаан дугуйгаар ч дэндүү хурдан давхидаг гэнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Франц даяар болсон жагсаалд 1.5 сая хүн оролцжээ11 сар 6. 15:18Бага ангийн сурагчдын 66.8 хувь нь биеийн жингээсээ хэтэрсэн ачаа үүрдэг11 сар 6. 15:17Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсвийн зардал зөрүүтэй байна11 сар 6. 15:17Калифорни муж цаазаар авах ялтай 548 хоригдлын ялыг бүх насаар хорих ялаар солино11 сар 6. 15:16Нийслэлийн зарим эмнэлэг маргаашнаас эхлэн уртасгасан цагаар ажиллана11 сар 6. 15:12Цунамид сүйдсэн нарсан ойгоос амьд үлдсэн ганц модны мөчрийг залгаж ургуулжээ11 сар 6. 15:11Нөмрөгийн экосистемийг сэргээхэд Японы технологи, олон улсын эрдэмтдийн туршлагыг ашиглана11 сар 6. 15:10ТЗИС-ийн оюутнууд Санкт-Петербург хотноо нэг улирал суралцана11 сар 6. 15:09Дөрвүүлээ нийлж үхэр, адуу зэрэг 55 мал хулгайлсан этгээдүүдийг баривчилжээ11 сар 6. 15:09АТГ-аас гэрээний үүргээ биелүүлээгүй компанийн тендерт оролцох эрхийг хязгаарлахыг зөвлөжээ11 сар 6. 15:08ХААН Банк Налайх дүүрэгт бага сургууль барина11 сар 5. 16:13ҮСХ: Хонины ястай махны үнэ 1000 төгрөгөөр буурав11 сар 5. 16:13
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.