Д.Цогтбаатар: Та нарын тансаглалыг үүрч, бүсээ чангалсаар хувийн хэвшил нуруугүй боллоо


10-р сарын 22
22 цаг 17 минут

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2026.10.22/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар төсвийн хөрөнгө оруулалтын эрэмбэ, татварын ачаалал болон хувийн хэвшлийг дэмжих бодлогын талаар шүүмжлэл хэллээ.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар “Төлөгдөж байгаа татвар, төсөв бүрдүүлж байгаа эх үүсвэр чинь шөнө өдөргүй ажиллаж, өвөл зунгүй, өглөө оройгүй Нарантуул дээр зогсож байгаад, ломбарданд, ТҮЦ-нд ажиллаж олсон татвар төлөгчдийн мөнгө. Түүнээс биш Эрдэс Монгол дээр эрхэлж байгаад эсвэл Энхбаяр сайд шиг бусдыг гүтгэж, доромжилж байгаад олсон мөнгө биш шүү дээ. Төсвөө анхааралтай боловсруулмаар байна. Нэг бол Ерөнхий сайдын сургууль гэдэг, нэг бол цэнхэр дугаар гэдэг. Төрийн өмчид машин авах гэж байгаа бол хүн авахааргүй шар алаг машин ав. Тэгэхгүй бол та нарын тансаглалыг хувийн хэвшил авах гэж бүсээ чангалсаар дууслаа. Чангалах нуруугүй боллоо шүү дээ.

Ингэж төлсөн мөнгийг зарцуулах гэж байж Засгийн газрын гишүүд УИХ-ын гишүүдийг загнаж, доромжилж байгаад авна гэж хаана байх вэ? Эрүүл мэтгэлцээн өрнүүлмээр байна. Баавгайн нөхцөл байдлыг яах вэ, годрон өвчин тархаад байгаа ямаагаа яах вэ? Зарчимтай баймаар байна.

Америк, Англи шиг иргэд нь баян тансаг болсон бол их татвар авмаар байна. Хувийн хэвшилд зүтгэж, хамаг өрөө төлөөд Приусээс өөр машин авч чадахгүй байхад нь 30 жилийн татвар тавьчих жишээний. 2027 оны төсөвт хувийн хэвшлээ дэмжсэн нэг ч бодлого байхгүй байна. Дахиад нэг зарчмын асуудал. Төрийн өмчийн уул уурхайн компаниуд төсөв ядрахаар дандаа мөнгө өгнө гэсэн баталгаа байгаа юм уу? Тэгвэл хувийн хэвшлүүддээ нэг удаа боломж олгомоор байна." гэлээ.  

Мөн тэрбээр төсвийн төсөлтэй холбоотой тодруулж асуув.

Д.Цогтбаатар: Нэг аймагт музей барих мөнгийг нэг жилд 30 тэрбумыг тавьж байна. Гэтэл Баянхонгор аймагт Номгон сумын сургууль нурчихсан, барих зардлыг нь гурван жил хуваахаар тавьсан байна. Сургуулиас илүү ач холбогдолтой музей гэж юу байх вэ? Та нар ямар эрэмбээр төсвөө хуваарилдаг вэ?

Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж: Музей зүүн бүсэд баригдаж байгаа. Эх үүсвэр нь Оюу толгой. Дутуу төсөв тавигдаад эхлүүлээд дуусгаж чадахгүй үргэлжилж, улсын төсөвтэй холилдож болохгүй болохоор нэг мөр таььдаг. Нөгөө сургууль нь улсын төсвийн эх үүсвэртэй. Төсөл, арга хэмжээг гурав хүртэл жил хувааж авч болдог зарчмын дагуу явдаг хэмээн тайлбарлалаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Өтгөн, ялгадаснаас үүдэлтэй хөрсний бохирдлыг бууруулах бэлдмэл гарган авчээ49 минут 50 секундын өмнө2027 оны нэгдүгээр сар хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв52 минут 36 секундын өмнөЦахим гэмт хэргийн улмаас 28 тэрбум төгрөгийн хохирол учирчээ55 минут 3 секундын өмнөХалиа тошин үүсэх эрсдэлтэй бүсээс 390 айл өрхийг нүүлгэжээ56 минут 30 секундын өмнөӨвөлжилтийн бэлтгэл хангаж 16 мянган тонн давс нөөцөлжээ57 минут 50 секундын өмнөЕрөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд багтсан УИХ, Засгийн газрын гишүүд59 минут 20 секундын өмнөД.Цогтбаатар: Та нарын тансаглалыг үүрч, бүсээ чангалсаар хувийн хэвшил нуруугүй боллоо1 цаг 1 минутын өмнөУлаан буудай, хүнсний ногоо, сүү, арьс шир, ноосны урамшуулалд 54.7 тэрбум төгрөг олгоно1 цаг 2 минутын өмнөАхмадуудаа нэг удаа харж үзэж, таван сая төгрөг олгоё1 цаг 5 минутын өмнөҮхрийн махны үнэ буурав10 сар 21. 21:30"Баян-Өлгийн бага ангийн багш нарын монгол хэлний түвшин 30 хувьтай гарсан"10 сар 21. 21:29SpaceX, Tesla компаниудыг нэгтгэж магадгүй10 сар 21. 21:28
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.