"Баян-Өлгийн бага ангийн багш нарын монгол хэлний түвшин 30 хувьтай гарсан"


10-р сарын 21
21 цаг 29 минут

Баян-Өлгий аймгийн боловсролын салбарын бодлогын хэрэгжилт болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Боловсролын яамны газрын дарга Л.Ганбатаас тодрууллаа.

 

Тэрбээр"Боловсролын сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт Баян-Өлгий аймагт ажиллалаа. Ажлын хэсэг аймгийн боловсролын салбарын бодлогын хэрэгжилтийн өнөөгийн нөхцөл байдалтай танилцаж, дүн шинжилгээ хийх, цаашид анхаарах асуудлуудыг тодорхойлох, байгууллагуудад зөвлөн туслах чиглэлээр ажилласан.

Энэ хүрээнд сургууль, цэцэрлэг, ерөнхий боловсрол, мэргэжлийн болон дээд боловсролын сургалтын байгууллага, насан туршийн суралцахуйн төв, боловсролын газар зэрэг боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бүх шатны байгууллагыг хамруулсан. Мөн зарим асуудлаар салбарын хяналт болон холбогдох мэргэжлийн байгууллагын төлөөлөл ажиллаж, зөвлөгөө, мэдээлэл өгч, мэргэжлийн дүгнэлт гаргасан.

 

Ажлын хэсгийн хүрээнд онцгойлон анхаарч, үнэлгээ хийсэн асуудлын нэг нь багш, удирдах ажилтнуудын монгол хэлний мэдлэг, чадвар байлаа. Баян-Өлгий аймгийн бага ангийн багш нар, монгол хэл, уран зохиолын багш нар, сургуулийн захирал, сургалтын менежер, цэцэрлэгийн эрхлэгч, боловсролын газрын ажилтнууд, Боловсролын их сургуулийн харьяа салбар сургууль, Багшийн коллеж болон мэргэжлийн, дээд боловсролын сургалтын байгууллагын багш нарыг хамруулан монгол хэлний түвшин тогтоох шалгалт авч, үр дүнг тооцсон.

Шалгалтын дүнгээр монгол хэл, уран зохиолын багш нарын дундаж үнэлгээ 51 хувь, сургуулийн захирлуудынх 50 хувь, сургалтын менежерүүдийнх 44 хувь, цэцэрлэгийн эрхлэгчдийнх 40.7 хувь, мэргэжлийн болон дээд боловсролын сургалтын байгууллагын багш нарынх 33 хувь, бага ангийн багш нарынх 30 хувьтай гарсан.

Эдгээр үр дүнд үндэслэн багш, боловсролын байгууллагын удирдах ажилтнуудын монгол хэлний мэдлэг, чадварыг сайжруулах, түвшин бүрд тохирсон агуулга, арга зүйгээр сургалт, хөгжлийн арга хэмжээ зохион байгуулах шаардлагатай гэж үзсэн. Үүнтэй холбоотойгоор Боловсролын сайдын тушаалаар Баян-Өлгий аймагт авч хэрэгжүүлэх арга хэмжээний шийдвэр гаргахаар төлөвлөж байна.

Мөн аймгийн боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гаргуулах асуудлаар санал боловсруулж, хамтран ажиллаж байна. Цаашид ажлын хэсгийн үнэлгээ, дүгнэлтэд үндэслэн боловсролын салбарт тулгамдаж буй асуудлуудыг үе шаттай шийдвэрлэж, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана" гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Үхрийн махны үнэ буурав55 минут 15 секундын өмнө"Баян-Өлгийн бага ангийн багш нарын монгол хэлний түвшин 30 хувьтай гарсан"56 минут 23 секундын өмнөSpaceX, Tesla компаниудыг нэгтгэж магадгүй57 минут 15 секундын өмнөТүрээслээд өмчлөх 45 м.кв байрны сарын төлбөрийг 1.42 сая төгрөгөөр тогтоов58 минут 26 секундын өмнөОрон сууцны 106 төсөл иргэдийг хохироосон бол 37 нь зөвшөөрөлгүй баригдаж эхэлжээ!59 минут 37 секундын өмнөМалчдын хохирлыг барагдуулах асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэнэ1 цаг 1 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө1 цаг 3 минутын өмнөАНУ-ын төрийн байгууллагууд “DeepSeek”-ийн технологийг ашиглахгүй1 цаг 4 минутын өмнөЦахим мөрийтэй тоглоомын гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг иргэдэд анхааруулав1 цаг 6 минутын өмнөУлсын хэмжээнд аравдугаар сард 40800 тонн АИ-92 шатахуун импортолжээ5 цаг 2 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн очлоо10 сар 20. 11:13Хиймэл оюун ухааны далд үнэ10 сар 20. 11:05
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.