Олон улсын моно жүжгийн XXIV наадмаас жүжигчин Р.Янжиндулам Гран при шагнал хүртжээ


5-р сарын 29
12 цаг 51 минут

Бүгд Найрамдах Умард Македон улсын Битола хотод болсон Олон улсын моно жүжгийн XXIV наадамд Төв аймгийн “Монгол туургатан” театрын жүжигчин, СТА Р.Янжиндулам оролцож Гран при шагналыг 2023 оны 5-р сарын 23-ны өдөр хүртжээ. 

Уг наадамд зохиолч найруулагч Ц.Баясгалан, зураач, найруулагч Б.Батдэлгэр, хөгжмийн зохиолч П.Дэлгэрсайхан нарын “Би хэн бэ” жүжгээр оролцсон байна. 

"Олон улсын моно жүжгийн 24 дэх наадам" 5-р сарын 12-20-нд Битола хотод 11 орны жүжигчдийг хүлээн авч, гурван өөр тайзан дээр 13 моно драмын жүжгийг толилуулжээ.

 Энэ жилийн наадамд ЮНЕСКО-гийн Олон улсын моно жүжгийн форумын дэд ерөнхийлөгч, театр судлаач Нина Мазур, жүжигчин Николай Урумов, Сашко Коцев нараас бүрдсэн шинжээч шүүгчдийн бүрэлдэхүүн ажилласан байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дизель түлшний импорт 14 хувиар өсөж, суудлын автомашины импорт 10 хувиар буурчээ8 цаг 45 минутын өмнөMicrosoft-ийн Outlook, Teams, Copilot программуудын ажиллагаа дэлхий даяар доголджээ8 цаг 46 минутын өмнөСоёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав8 цаг 47 минутын өмнөБатлан хамгаалахын сайд Д.Батлут албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ8 цаг 47 минутын өмнөСэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр цас үргэлжлэн орно8 цаг 47 минутын өмнөШатахууны нөөц хадгалах гурван савыг ашиглалтад орууллаа8 цаг 48 минутын өмнөЭрдэнэсант сумын тариаланчид ургац хураалтаар аймагтаа тэргүүллээ8 цаг 48 минутын өмнөМонгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ8 цаг 49 минутын өмнөАТГ-ын Олон нийтийн зөвлөл гаалийн байгууллагын авлигаас сэргийлэх ажлыг үнэлжээ8 цаг 50 минутын өмнөМонгол Улс экспортын гарал үүслийн цахим гэрчилгээг гадаад орнуудад хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байна8 цаг 50 минутын өмнөДөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.