Улаан буудай, хүнсний ногоо, сүү, арьс шир, ноосны урамшуулалд 54.7 тэрбум төгрөг олгоно


10-р сарын 22
22 цаг 16 минут

Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдөр /2026.10.22/-ийн хуралдааны эхэнд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтээ Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэв. Үргэлжлүүлэн, 2027 оны төсвийн тухай хуулиудын гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ. Байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах, байгалийн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, ойжуулалт, хөнөөлт шавжтай тэмцэх, тусгай хамгаалалттай газар нутгийг нэмэгдүүлэх, биологийн олон янз байдал, усны нөөцийг хамгаалах, цөлжилт газрын доройтлыг бууруулах ажлыг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Тухайлбал, цөлжилт газрын доройтлыг бууруулахад 2 тэрбум төгрөг, усны чиглэлээр 7 арга хэмжээ хэрэгжүүлэхэд 35,4 тэрбум төгрөг зарцуулахаар тусгажээ. 

Мөн хүнсний хангамжийг тогтворжуулж газар тариалан болон хөнгөн үйлдвэрлэлийг дэмжин улаан буудай, хүнсний ногоо, сүү, арьс шир, ноосны урамшуулалд 54,7 тэрбум төгрөг олгоно гэдгийг хууль санаачлагчид тайлбарлав. Байнгын хорооны гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбоотой асуулт асууж үг хэлсний дараа зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулсан бөгөөд санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу өвөлжилтийн бэлтгэл ажил, цаг үеийн асуудлаар салбарын сайд мэдээлэл хийлээ.УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат, Өнгөрсөн зун 76,9 сая толгой мал зуссан бол 65,8 сая толгой мал өвөлжиж хаваржихаар байна. Энэ өвөл малчид 15,1 сая толгой мал мах бэлтгэлд нийлүүлэх урьдчилсан тооцоо хийсэн. Цаашид бэлчээрийн даацыг тэнцвэржүүлэх, малчид хоршиж өвс тэжээл бэлтгэх хөтөлбөрийг дэмжин ажиллах бөгөөд салбарын төсөл хөтөлбөрийг зөв эрэмбэлж хөрөнгө оруулалтаа зарцуулна гэлээ. 

Байнгын хорооны гишүүд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт (2008 оноос хойших хугацаанд) төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт сэдэвт ерөнхий хяналтын сонсголын тайлан, санал, дүгнэлтийг сонслоо. Тайланд 1,1 их наяд төгрөгийн дэмжлэг урамшуулалд 1,6 сая иргэн, ААН хамрагдсан ч үр дүнг үнэлэх боломжгүй байсныг дурдаад эрсдэлийг тооцох, мэдээллийг нэгтгэх, хугацаа хэтэрсэн өр авлагыг барагдуулахад анхаарах шаардлагатайг онцолж байна. Засгийн газарт чиглэл өгөх байнгын хорооны тогтоолын төслийг 57,4 хувиар дэмжиж, сонсголын тайланг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Өтгөн, ялгадаснаас үүдэлтэй хөрсний бохирдлыг бууруулах бэлдмэл гарган авчээ53 минут 35 секундын өмнө2027 оны нэгдүгээр сар хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв56 минут 21 секундын өмнөЦахим гэмт хэргийн улмаас 28 тэрбум төгрөгийн хохирол учирчээ58 минут 48 секундын өмнөХалиа тошин үүсэх эрсдэлтэй бүсээс 390 айл өрхийг нүүлгэжээ1 цаг 1 минутын өмнөӨвөлжилтийн бэлтгэл хангаж 16 мянган тонн давс нөөцөлжээ1 цаг 2 минутын өмнөЕрөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд багтсан УИХ, Засгийн газрын гишүүд1 цаг 4 минутын өмнөД.Цогтбаатар: Та нарын тансаглалыг үүрч, бүсээ чангалсаар хувийн хэвшил нуруугүй боллоо1 цаг 5 минутын өмнөУлаан буудай, хүнсний ногоо, сүү, арьс шир, ноосны урамшуулалд 54.7 тэрбум төгрөг олгоно1 цаг 6 минутын өмнөАхмадуудаа нэг удаа харж үзэж, таван сая төгрөг олгоё1 цаг 9 минутын өмнөҮхрийн махны үнэ буурав10 сар 21. 21:30"Баян-Өлгийн бага ангийн багш нарын монгол хэлний түвшин 30 хувьтай гарсан"10 сар 21. 21:29SpaceX, Tesla компаниудыг нэгтгэж магадгүй10 сар 21. 21:28
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.