Үхрийн махны үнэ буурав


10-р сарын 21
21 цаг 30 минут

Улаанбаатар хотод 2026 оны аравдугаар сарын 19-ний байдлаар гол нэрийн зарим барааны үнэ өмнөх долоо хоногоос 0.2 хувиар буурсан байна. Энэ нь өмнөх сартай харьцуулбал 2.1 хувиар өссөн үзүүлэлт гэдгийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв.

 

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, “Номин” супермаркетад нэг килограмм луувангийн үнэ 2,748 төгрөгөөс 3,598 төгрөг болж, өмнөх долоо хоногтой харьцуулахад 31 хувиар өсжээ. Мөн хүрэн манжингийн үнэ 1,898 төгрөгөөс 2,448 төгрөг болж, 29 хувиар нэмэгдсэн байна.

 

Харин үхрийн ястай махны үнэ нэг килограмм нь 32,480 төгрөгөөс 27,980 төгрөг болж, 13.9 хувиар буурчээ. Үхрийн цул махны үнэ 33,980 төгрөгөөс 29,980 төгрөг болж, 11.8 хувиар хямдарсан байна.

 

 “Хархорин” захад хүрэн манжингийн үнэ 3,500 төгрөгөөс 3,000 төгрөг болж, 14.3 хувиар буурчээ. “Бөмбөгөр” худалдааны төвд хонины ястай махны үнэ 25,000 төгрөгөөс 24,000 төгрөг болж, дөрвөн хувиар буурсан байна.

 

Үүнээс гадна “Миний сүлжээ” супермаркетад “Алтан тариа” савласан хоёрдугаар зэргийн гурилын үнэ нэг килограмм нь 1,290 төгрөгөөс 1,530 төгрөг болж, 18.6 хувиар өсжээ. “Имарт” худалдааны төвд 300 грамм хар талхны үнэ 3,050 төгрөгөөс 3,500 төгрөг болж, 14.8 хувиар нэмэгдсэн байна. Харин нийт үнийн өөрчлөлтөөр сонгинын үнэ өмнөх долоо хоногоос 7.7 хувь, хонины ястай махны үнэ 2.5 хувиар буурсан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Үхрийн махны үнэ буурав55 минут 59 секундын өмнө"Баян-Өлгийн бага ангийн багш нарын монгол хэлний түвшин 30 хувьтай гарсан"57 минут 7 секундын өмнөSpaceX, Tesla компаниудыг нэгтгэж магадгүй57 минут 59 секундын өмнөТүрээслээд өмчлөх 45 м.кв байрны сарын төлбөрийг 1.42 сая төгрөгөөр тогтоов59 минут 10 секундын өмнөОрон сууцны 106 төсөл иргэдийг хохироосон бол 37 нь зөвшөөрөлгүй баригдаж эхэлжээ!1 цаг 1 минутын өмнөМалчдын хохирлыг барагдуулах асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэнэ1 цаг 2 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө1 цаг 4 минутын өмнөАНУ-ын төрийн байгууллагууд “DeepSeek”-ийн технологийг ашиглахгүй1 цаг 5 минутын өмнөЦахим мөрийтэй тоглоомын гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг иргэдэд анхааруулав1 цаг 7 минутын өмнөУлсын хэмжээнд аравдугаар сард 40800 тонн АИ-92 шатахуун импортолжээ5 цаг 3 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн очлоо10 сар 20. 11:13Хиймэл оюун ухааны далд үнэ10 сар 20. 11:05
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.