SpaceX, Tesla компаниудыг нэгтгэж магадгүй


10-р сарын 21
21 цаг 28 минут

SpaceX" болон "Tesla" компаниудын гүйцэтгэх захирал Элон Маск аравдугаар сарын 20-нд болсон орлогын тайлангийн хурлын үеэр хоёр компанийг нэгтгэхийг дэмжиж буйгаа илэрхийлжээ. Гэхдээ эцсийн шийдвэр хоёр компанийн тусгай хувьцаа эзэмшигчдийн хорооноос хамаарна. Хоёр компанийг нэгтгэх тухай яриа эртнээс л үе үе гардаг байв.

Энэ талаар Элон Маскаас асуухад "Энэ бол миний хувьд мина дүүрэн талбай дээр бүжиглэж байгаа мэт яах аргагүй болгоомжтой хандах ёстой асуулт. Гэхдээ хоёр компанийг нэгтгэх нь олон давуу талтай гэж би бодож байна" гэжээ. Тэрбээр өөрийгөө “ашиг сонирхлын зөрчилтэй тал” гэж тодорхойлоод, хэлэлцүүлэгт оролцох боломжгүй гэдгээ илэрхийлсэн байна. Гэхдээ түүхээс харвал "Tesla"-ийн хувьцаа эзэмшигчид Маскийн хүсэлтэй ихэвчлэн санал нийлсээр ирсэн байна.

"SpaceX"-ийн долдугаар сард хийсэн асар амжилттай IPO-ийн дараа Элон Маскаас боломжит хэлцлийн талаар асуухад тодорхой байр суурь илэрхийлээгүй. Харин энэ удаад тэр урьд өмнө байгаагүй хүчтэй байр суурь илэрхийлсэн гэж үзэж байна.

"SpaceX"-ийн гуравдугаар улирлын орлогын тайлан Уолл Стритийн хүлээлтээс давсан тухай мэдээлсний дараа компанийн хувьцааны үнэ бараг таван хувиар өсчээ. Харин "Tesla"-ийн хувьцаа нэг хувиас бага зэрэг илүү өссөн байна. "SpaceX" компани хамгийн сүүлийн улиралд 4.4 тэрбум ам.долларын цэвэр ашиг олж, энэ оны эхний хоёр улирал дараалан алдагдалтай ажилласнаа нөхсөн. Хөрөнгийн биржид бүртгэлтэй болсноос хойших хоёр дахь орлогын тайландаа "SpaceX" 14.6 тэрбум ам.долларын орлого олсон гэж мэдээлжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 161 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд “Super Intelligence” сегмент болон "Starlink"-ийн өсөлт үүнд голчлон нөлөөлсөн аж.

ЭХ СУРВАЛЖ: CNN

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Үхрийн махны үнэ буурав54 минут 24 секундын өмнө"Баян-Өлгийн бага ангийн багш нарын монгол хэлний түвшин 30 хувьтай гарсан"55 минут 32 секундын өмнөSpaceX, Tesla компаниудыг нэгтгэж магадгүй56 минут 24 секундын өмнөТүрээслээд өмчлөх 45 м.кв байрны сарын төлбөрийг 1.42 сая төгрөгөөр тогтоов57 минут 35 секундын өмнөОрон сууцны 106 төсөл иргэдийг хохироосон бол 37 нь зөвшөөрөлгүй баригдаж эхэлжээ!58 минут 46 секундын өмнөМалчдын хохирлыг барагдуулах асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэнэ59 минут 33 секундын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө1 цаг 2 минутын өмнөАНУ-ын төрийн байгууллагууд “DeepSeek”-ийн технологийг ашиглахгүй1 цаг 3 минутын өмнөЦахим мөрийтэй тоглоомын гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг иргэдэд анхааруулав1 цаг 6 минутын өмнөУлсын хэмжээнд аравдугаар сард 40800 тонн АИ-92 шатахуун импортолжээ5 цаг 1 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн очлоо10 сар 20. 11:13Хиймэл оюун ухааны далд үнэ10 сар 20. 11:05
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.