"Хүүхдийг эхийн хэвлийд ураг байхаас нь гэдэг үгээр төслийг тайлбарласан нь үндсэн утга санааг алдагдуулж байна" гэв


5-р сарын 15
15 цаг 12 минут

Цахим Хөгжил, Харилцаа Холбооны Яам(ЦХХХЯ)-наас "Шилэн" ажиллагааны хүрээнд shilen.gov.mn сайтад төрийн өмчит байгууллагуудын мэдээллийг нээлттэй байршуулж эхэлсэн. 

Энэ хүрээнд Соёл, урлагийг дэмжих сангаас төсөл, хөтөлбөрүүдэд олгосон санхүүжилтийн мэдээлэл ил тод болсон байдаг.

Тухайлбал, "Монгол хөгжим төв" ТББ хоёр жилийн өмнө тус сангаас 40 сая төгрөгийн эргэн төлөх нөхцөлгүй санхүүжилт авч, "Монгол үндэсний өв уламжлалаа урлаг соёлоор дамжуулан хүүхдийг эхийн хэвлийд ураг байхаас нь үндэсний бахархалтай, эх оронч болгож хүмүүжүүлэх нь" нэртэй төслийг хэрэгжүүлсэн байна. 

Уг төслийн талаар Соёлын Яам болон "Монгол хөгжим төв" ТББ-ын эх сурвалжуудаас тодрууллаа. 



"Аливаа төслийг хоёр гуравхан үг, өгүүлбэрээр илэрхийлэх боломжгүй"

Соёлын Яамны албаны эх сурвалж "Соёл, урлагийг дэмжих сан нь 1995 онд байгуулагдаж, улмаар урлаг, соёлын салбарт шаардлагатай төслүүдэд жил бүр санхүүжилт олгож ирсэн. Энэхүү санхүүжилтийг төрөөс олгодог бөгөөд эргэн төлөгдөх нөхцөлгүй учраас мэдээллийг нийтэд ил тод байлгах бодлоготой. 

Төслийн шалгаруулалтыг хийхдээ Үндэсний телевизтэй хамтарч, нээлттэй зохион байгуулдаг болсон. Өөрөөр хэлбэл, төслийн шалгаруулалт нь олон нийтийн телевизээр гардаг.

Энэхүү төслийн голлох Ажлын хэсэгт яруу найрагч С.Бүрнээ, яруу найрагч Д.Ган-Очир, хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Магсаржав тэргүүтэй хүмүүс орж ажилласан.

Тус төсөлтэй холбоотой мэдээлэл олон нийтийн сүлжээнд өрнөж байна. Үүнийг "Эхийн хэвлийд байх үед нь", "Ураг байхад нь" гэдэг хэдхэн үгээр тайлбарласан нь төслийн үндсэн утга санааг алдагдуулж байгаа юм. 

Нөгөө талаас төслийн нэр хэсэгт хэвлийд байхад нь эх оронч хандлага төлөвшүүлэх гэж тус сайтад бичсэн байгаа. Гэтэл төсөл дээр нь огт тийм үг, өгүүлбэр байхгүй.

Аливаа төслийг хоёр гуравхан үг, өгүүлбэрээр илэрхийлэх боломжгүй. Тухайн төслийн зорилго, зорилтоос эхлээд бүх мэдээллийг нь хардаг, шүүдэг. Олон арван хуудас материалтай танилцдаг. 

Тухайн сайтад шивж оруулахдаа төсөл дээр огт дурдаагүй зүйлийг бичжээ. Яагаад ингэж оруулсныг хариуцаж байгаа хүмүүсээс нь тодруулна. Тухайн үг, өгүүлбэрийг засаж, залруулахгүй бол нийгэмд буруу, зөрүү ойлголт бий болгож байна" хэмээн тайлбарлалаа. 

"Шилэн ажиллагааны хүрээнд зөвхөн нэг өгүүлбэрт багтааж бичих талбар дээр зөрүү ойлголт өгсөн"

Мөн "Монгол Улс соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцод нэгдэн орсон байдаг. Түүнчлэн яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн үндэсний бүртгэл гэж бий. Тухайн бүртгэлийн Монгол нутгийн аялгуунууд гэх бүлэгт "Бүүвэйн дуу" гэдэг агуулга бий. 

Нэг талаасаа бүүвэйн дуу гэдэг нь Монгол нутгийн аялгуутай холбоотой. Нөгөө талаас монголчууд эрт үеэс хөгжмөөр дамжуулан бүүвэйн дуугаа аялдаг байсан. Бүүвэйн дуу бол яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өв юм.

Бүүвэйн дууг Буриад, Халх, Казахууд хэрхэн яаж аялдаг байсан, ямар ач холбогдолтой зэргийг нь судлаад хадгалж хамгаалах зорилготой. Энэ мэтчилэн төслийн зорилго, тайлбар олон арван хуудас байгаа. Гэтэл шилэн ажиллагааны хүрээнд зөвхөн нэг өгүүлбэрт багтааж бичих талбар дээр зөрүү ойлголт өгөхүйц бичсэн байна. 

Ураг байх үед нь эх оронч хүмүүжил олгох зорилготой төсөл биш. Иргэдэд буруу ойлголт өгөхүйц бичсэн гэсэн үг. Төсөл дотор байгаа үгийг наана цаанаас нь хольж аваад нийгэмд буруу ташаа ойлголт түгээгээд байгаа юм.

Төсөлтэй нь танилцаад ул сууриар нь ойлговол шал өөр. Нутгийн аялгуу, соёлын биет бус өвийг хадгалан хамгаалах тухай төсөл. Гэтэл өөр утга санаагаар тайлбарласан байна" хэмээв. 

"Ээжид нь боловсрол олгох тухай эх оронч төслийг мушгин тайлбарлаж байна"

"Монгол хөгжим төв" ТББ руу холбогдож тодруулахад "Чухам юу нь буруудаад байгааг ойлгохгүй байна. Хүүхдийг эхийн хэвлийд байхаас нь эхлэн хүмүүжүүлэх талаар гадаад, дотоодын олон туршилт, судалгаанд дурдсан байдаг. 

Таван сартайдаа зүрх нь цохилж, зургаан сартайдаа сонсголын эрхтэн нь ажилладаг. Ураг байх үеэсээ хүмүүжил, боловсрол нь эхэлдэг гэж үздэг. 

Өнөөдрийн нийгэмд солонгос хувцастай, турк гоёлтой, англи хэлтэй Монгол хүмүүс олон болжээ. Үзэж, харж, сонсож буй болгон нь гадаадынх. Америк, Солонгос, Туркийн контент зурагтаар нэг гарч байна. Ийм зүйл үзэж хүүхэд хүмүүжээд байгаа. Үүний эсрэг Монгол өв соёлтой, өөрийнхөө түүх соёлоор бахархсан хүүхэд төрүүлж, өсгөхийн тулд ураг байхаас нь анхаарах зорилготой төсөл. 

Соёлын Яамнаас анх зарлахдаа 80 сая төгрөгийн төсөл байсан ч 40 сая төгрөгөөр санхүүжүүлсэн. Тэр 40 сая төгрөгийг тайлбарлавал, нэг контентын зардал нь найман сая төгрөг болж байгаа юм. Контент гэдэг чинь дан ганц дуу биш. Энэ дотор яруу найраг, хөгжмийн зохиол, дуучин, клип орно.

Монгол ястнуудын дархлааны тухай контент. Өөлд, Урианхай, Дархад, Дарьганга, Халх гэсэн таван ястны талаарх контентыг хийгээд Соёлын Яаманд тушаасан. Мөн эрдэмтэн судлаачдын яриа ордог. Өөрөөр хэлбэл, 40 сая төгрөгийн санхүүжилтэд телевизийн таван контент хийсэн. Энэ контентоор дамжуулж ард иргэд маань үндэстнийхээ соёлын тухай ойлголттой болох нь чухал. 

Эх нь ингэж ойлговол хүүхэд нь ч мөн адил соёлын ойлголттой болно. Ээжид нь боловсрол олгох тухай. Ийм эх оронч төслийг мушгин тайлбарлаж байна.

Таван контентоо бэлэн болгоод Соёлын Яаманд тайлангаа 2021 онд өгсөн. Телевизээр гаргая гэвэл бэлэн байгаа" хэмээн хэллээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

EMUI 14 үйлдлийн системтэй Huawei nova 12 Series худалдаанд гарлаа9 цаг 2 минутын өмнөБэлэн гоймон импортлогч болон худалдаалдаг газруудад шалгалт хийж, зарим бүтээгдэхүүнийг шинжилгээнд өгчээ9 цаг 2 минутын өмнөЯпон улс агаарын хэт халалтын түгшүүр зарлах системтэй болов9 цаг 3 минутын өмнө"С.Зоригийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж байсан гэж худал ярих хэрэггүй"9 цаг 4 минутын өмнөЛондоны марафонд монгол гуталтай гүйж, Геннисийн рекордод бүртгүүллээ9 цаг 5 минутын өмнөӨчигдөр 50 орчим насны эмэгтэй бага насны хүүхдийн хамт угаартаж, хүүхэд нь нас баржээ9 цаг 6 минутын өмнөСэлбэ дэд төв орчмын хашааны газрыг 260 сая төгрөгөөр үнэлж байна9 цаг 7 минутын өмнө"Fortune I-Trade PTE, “Ачит Ихт” компаниуд нэг эзэнтэй буюу өөрөө өөртэйгөө гэрээ байгуулж, 14.5 сая ам.долларын хөнгөлөлт эдэлсэн байдал тогтоогдсон"9 цаг 9 минутын өмнөУ.Хүрэлсүхийн сонгуульд “сойж” буй горилогчид9 цаг 9 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргиз Улсын Парламентын дарга Н.Шакиев бараалхав9 цаг 12 минутын өмнөНоолуур зүүн аймгуудад хамгийн өндөр буюу 175 мянган төгрөгт хүрчээ4 сар 24. 15:40“Монголчуудыг янжуур тамхиа татаад үх гэдэг бодлогыг барьж байна”4 сар 24. 15:39
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.