Өсвөрийн жүдочид Европын цомын цуврал тэмцээнээс есөн медаль хүртжээ


2-р сарын 17
17 цаг 05 минут

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, олимп, ДАШТ-ий хүрэл медальт Г.Отгонцэцэг, олон улсын хэмжээний мастер Д.Алтансүх нараар удирдуулсан өсвөрийн жүдочид Итали, Словак улсад болсон өсвөрийн жүдочдын Европын цомын аварга шалгаруулах тэмцээнээс есөн медаль хүртэв. 

Тодруулбал, долоо хоногийн өмнө болсон Италийн тэмцээнээс гурван алт, хоёр хүрэл медаль авсан. Харин өчигдөр Словакийн Саморин хотод болсон тэмцээнээс хоёр алт, хоёр хүрэл медаль хүртлээ. Тус тэмцээний охидын 52 кг-ын жинд Б.Гүндэгмаа, 63 кг-д Х.Маралмаа нар алтан медалиар энгэрээ мялааж, төрийн дууллаа эгшиглүүлсэн бол хөвгүүдийн 55 кг-д П.Алтанцоож, охидын 57 кг-д М.Цэндбазар нар хүрэл медалийн тавцанд зогслоо. Түүнчлэн дөрвөн тамирчин шагналт байрт шалгарсан байна. 

Б.Гүндэгмаа “В” хэсгийг тэргүүлэн барилдахдаа эхний тойрогт хийлж, улмаар Словак, Чех, Грек, Унгар, Польшийн бөхийг дараалан ялсан юм. Тэгвэл Х.Маралмаагийн хувьд жингийнхээ бүх жүдочийг толгойлсон бөгөөд “А” хэсэг эхлээд гоц мөргөж, дараа нь Израйль, Чех, Австри, Чех, Сербийн бөхийг ялснаар төрийн дууллаа эгшиглүүлэх эрхтэй болжээ. 

Энэхүү тэмцээн нь ДАШТ-ий эрх олгох чансааны оноо олгох чухал ач холбогдолтой байсан юм.  

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ОХУ-аас нийлүүлж буй 134 вагон шатахууны татан авалтыг хурдасгахыг даалгажээ5 цаг 46 минутын өмнөТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон үеийн татварыг ирэх онд хасуулж тооцох санал НИТХ-д оруулна5 цаг 47 минутын өмнөХүний амь эрсэдсэн газраас холгүй баавгайг олж, аюулгүй болголоо5 цаг 49 минутын өмнөЦэцэрлэг, сургуулиудыг намрын аялал, зугаалга зохион байгуулахыг хориглолоо5 цаг 49 минутын өмнөХарааны өөрчлөлтийг эрт илрүүлж, эмчлэх нь амьдралын чанар, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх боломжтой10 сар 8. 17:15Хар тэнгист газрын тос тээвэрлэж явсан хөлөг дроны цохилтод өртжээ10 сар 7. 15:21НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 8 болгон нэмэгдүүлэх саналыг унагав10 сар 7. 15:19Бусаны олон улсын кино наадам эхэлжээ10 сар 7. 15:16Монгол Улс өчигдрийн байдлаар 856636 жуулчин хүлээн авчээ10 сар 7. 15:14“Ухаалаг малчин” төслийг эхлүүллээ10 сар 7. 15:13Олон улсын шалгалтын үнэлгээг ЭШ-ийн үнэлгээтэй дүйцүүлэх цахим хүсэлт авч эхэллээ10 сар 7. 15:11Зургаа хүртэлх насны хүүхэдтэй төрийн албан хаагчдад тав хоногийн цалинтай чөлөө олгоно10 сар 7. 15:08
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.