Өргөн хэрэглээний эмийг чанарын шинжилгээнд хамруулж эхэллээ


6-р сарын 18
17 цаг 08 минут

Өргөн хэрэглээний эмийн чанар, аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор лабораторийн шинжилгээнд хамруулж эхэллээ. 

Ерөнхий сайд Н.Учралын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Эрүүл мэндийн сайд Э. Батшугар эмийн хяналт, чанарын тогтолцоог бэхжүүлэх ажлыг эрчимжүүлж, иргэдийн түгээмэл хэрэглэдэг эмүүдийг шат дараатайгаар шинжилгээнд хамруулж эхэлсэн байна.

Эхний шатанд 27 нэр төрлийн нийт 56 эмийн дээжийг “Эм, эмнэлгийн хэрэгслийн Үндэсний лавлагаа лаборатори”-д хүргүүлж, шинжилгээнд оруулжээ. Шинжилгээний хариу нэг сарын дотор гарах бөгөөд үр дүнд нь тухайн эмүүдийн чанар, аюулгүй байдал, стандартын шаардлага хангаж байгаа эсэхийг нарийвчлан тогтоох юм.

Ингэснээр эмийн чанарын хяналтыг сайжруулж, стандартын шаардлагад нийцсэн, баталгаатай эмээр иргэдийг хангах тогтолцоог бэхжүүлэх зорилготой аж. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Казахстан Улстай газрын тосны салбарт хамтарна1 цаг 20 минутын өмнөМонгол Улсын төрийн шагналд математикч эрдэмтдийн онолын шинэ бүтээл нэр дэвшжээ1 цаг 21 минутын өмнөӨргөн хэрэглээний эмийг чанарын шинжилгээнд хамруулж эхэллээ1 цаг 22 минутын өмнөИнфляцтай тэмцэхэд төв банкны бие даасан байдал чухал ч дангаараа хангалтгүй1 цаг 23 минутын өмнөТөгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш суларчээ1 цаг 24 минутын өмнөМонголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудтай уулзав1 цаг 26 минутын өмнөНийслэлийн хэмжээнд цэвэрлэгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлж, хотоо угаана1 цаг 28 минутын өмнөХариуцлагатай татвар төлөгчийг дэмжиж, эрсдэлээс сэргийлнэ1 цаг 29 минутын өмнөХиймэл оюунд суурилсан, нарийвчлал бүхий төхөөрөмжөөр оношилж эхэллээ1 цаг 29 минутын өмнөДүүрэг бүрд "Хотхоны бага", "Төрөлжсөн ахлах", "Олон улсын хөтөлбөртэй" сургууль байгуулах ажил эхэллээ1 цаг 30 минутын өмнөОлимпод хүрэх зам Улаанбаатар хотоос эхэлнэ1 цаг 31 минутын өмнөМонголын соёлын өвийг олон улсад сурталчлах чиглэлээр хамтран ажиллана6 сар 16. 17:13
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.