Монгол Улсын Ерөнхийлөгч Бүгд Найрамдах Франц Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа


7-р сарын 31
13 цаг 45 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Себастиен Сүрүнийг томилолтын хугацаа нь дуусаж, эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй өргөжиж, 2023 онд хоёр улсын Ерөнхийлөгч нар харилцан төрийн түүхэн айлчлалууд хэрэгжүүлснийг онцоллоо. Төрийн тэргүүн нарын харилцан айлчлалаар тохиролцсон ажлууд үр дүнтэй урагшилж байгааг сайшааж, Элчин сайд Себастиен Сүрүний оруулсан хувь нэмэр, хүчин чармайлтыг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлэв. 

Элчин сайд Себастиен Сүрүн өнгөрсөн гурван жилийн хугацаанд бүх талын дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан Монгол Улсын төр, засаг, найрсаг ард түмэнд талархал илэрхийлээд, хоёр улсын төрийн тэргүүн нарын тохиролцсон төсөл, хөтөлбөрүүд, харилцаа, хамтын ажиллагаа ирэх жилүүдэд бүх салбарт гүнзгийрэн хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв. 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулсан Элчин сайдын үнэтэй хувь нэмэр, хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж, “Найрамдал” медалиар шагнажээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Франц даяар болсон жагсаалд 1.5 сая хүн оролцжээ11 сар 6. 15:18Бага ангийн сурагчдын 66.8 хувь нь биеийн жингээсээ хэтэрсэн ачаа үүрдэг11 сар 6. 15:17Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсвийн зардал зөрүүтэй байна11 сар 6. 15:17Калифорни муж цаазаар авах ялтай 548 хоригдлын ялыг бүх насаар хорих ялаар солино11 сар 6. 15:16Нийслэлийн зарим эмнэлэг маргаашнаас эхлэн уртасгасан цагаар ажиллана11 сар 6. 15:12Цунамид сүйдсэн нарсан ойгоос амьд үлдсэн ганц модны мөчрийг залгаж ургуулжээ11 сар 6. 15:11Нөмрөгийн экосистемийг сэргээхэд Японы технологи, олон улсын эрдэмтдийн туршлагыг ашиглана11 сар 6. 15:10ТЗИС-ийн оюутнууд Санкт-Петербург хотноо нэг улирал суралцана11 сар 6. 15:09Дөрвүүлээ нийлж үхэр, адуу зэрэг 55 мал хулгайлсан этгээдүүдийг баривчилжээ11 сар 6. 15:09АТГ-аас гэрээний үүргээ биелүүлээгүй компанийн тендерт оролцох эрхийг хязгаарлахыг зөвлөжээ11 сар 6. 15:08ХААН Банк Налайх дүүрэгт бага сургууль барина11 сар 5. 16:13ҮСХ: Хонины ястай махны үнэ 1000 төгрөгөөр буурав11 сар 5. 16:13
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.