Оюу толгой" төсөлд тулгамдаж буй асуудлуудаар хөрөнгө оруулагч талтай тохиролцоонд хүрч, протоколд гарын үсэг зурлаа


10-р сарын 31
15 цаг 30 минут
 
Монгол Улсын Ерөнхий сайдын 67, 68, 79 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2025 оны 10 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд Рио Тинто группийн төлөөлөгчидтэй уулзаж, хэлэлцээг эхлүүлэн зээлийн хүүг бууруулах, менежментийн үйлчилгээний гэрээг шинэчлэх, “Оюу Толгой” ХХК-ийн засаглалыг сайжруулах чиглэлээр хэлэлцсэний дүнд талууд зээлийн хүүг бууруулахаар тохиролцож, протоколд гарын үсэг зурлаа.
No photo description available.
Энэхүү хэлэлцээг Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нар ахалж, “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт ажлын дэд хэсгийн даргаар ажилласан бөгөөд хэлэлцээний үр дүнд хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг хэлэлцэх ээлжит 7 жилийн хугацаа 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр дуусаж байгааг үл харгалзан хэлэлцээг үр дүнд хүртэл үргэлжлүүлэхээр Рио Тинто талтай тохиролцсон юм.
No photo description available.
Мөн зээлийн хүүгийн хувийг олон улсын зах зээлийн стандартын дагуу тогтоох, зээлийн хүүтэй холбоотой бусад нөхцөлүүдийг авч хэлэлцэхээр тогтоод байна.
Менежментийн үйлчилгээний төлбөрийн тухайд олон улсын жишигт нийцсэн, шударга, хүлээн зөвшөөрөхүйц шийдлийг олохоор ажиллах, хэлэлцээний явцад ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг өөрчлөхгүй байхыг эрмэлзэнэ хэмээн талууд тохиролцов.
No photo description available.
Эхний удаагийн хэлэлцээ 11 дүгээр сар хүртэл түр завсарлаж байгаа бөгөөд Монголын талаас тавьж буй бусад нөхцлүүдийн талаарх шаардлагатай мэдээлэл, саналуудыг нягталж, ирэх сард үргэлжлүүлэн хэлэлцэнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Үндэстний ой санамжийг бататгах үйлсэд түүхийн багш нар манлайлах учиртайг онцлов20 минут 3 секундын өмнөАрдчилсан намын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгчээр С.Баярцогтыг томилов25 минутын өмнөЗ.Энхболд нарын шүүх хурал 3 дахь өдрөө үргэлжилж байна25 минут 49 секундын өмнөЯармагийн гүүр орчимд усны чанар сайн үзүүлэлттэй гарчээ27 минут 9 секундын өмнө1 сая долларын үнэтэй Пикассогийн зургийг 100 еврогоор хожжээ28 минут 17 секундын өмнө"ОХУ Хятадын эрчим хүчний хомсдолыг нөхөх боломжтой"28 минут 56 секундын өмнөДэлхийн газрын тосны нийлүүлэлт огцом буурсан байна35 минут 24 секундын өмнөЭрүүл мэндийн салбарынхны цалинг энэ онд дөрвөн удаа нэмнэ35 минут 53 секундын өмнө"Монгол Улсын төрийн аль ч байгууллага өнөөдрөөс IT программ хөгжүүлэхгүй"37 минут 14 секундын өмнөЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнд холбогдох хэргийг хэлэлцэн шийдвэрлэлээ38 минут 50 секундын өмнөБизнес эрхлэгчдэд чиглэсэн “Нээлттэй хаалганы өдөрлөг” амжилттай зохион байгууллаа4 сар 14. 18:42Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв4 сар 14. 18:40
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.