𝗜𝗠𝗔𝗥𝗖 𝟮𝟬𝟮𝟱: “Эрдэнэс Монгол” нэгдэл чухал ашигт малтмалын чиглэлээр тодорхойлсон 12 шинэ төслөө танилцууллаа


10-р сарын 22
15 цаг 25 минут
Олон улсын уул уурхай, эрдэс баялгийн томоохон чуулга уулзалтуудын нэг IMARC 2025 арга хэмжээ 12 дахь удаагаа Австралийн Сидней хотноо 10 дугаар сарын 21-23-ний өдрүүдэд “Уул уурхай, хөрөнгө оруулалт ба инновацын чиг хандлагыг хамтран тодорхойлж, тогтвортой ирээдүйг бүтээх нь” сэдвийн дор зохиогдож байна.
May be an image of text that says 'ryЛwXИK TABAHTCЛrOЙ 3,265 GASHEAN SUKHALT DIOLL DADLLC 05 40% -15AHM 100% KHUTUL 765 100% ERDENES 61 100% 12 MOH4 yPAHИyMXXK XK 34% 100% 82 3pи3Hcaym 100% tal workforce 7,042 Erderes Gas project 10 Total workforce - 1,043 BROUGHT to YOU ۵8 BEACON IMARO AUSTMINE 姜 ကာူမြီ်ျှ GLOBAL OPPORTUNITIES THEATRE IMARC @ MINEBALS nPC 6CTEpTTo'
Энэ үеэр Монгол Улсаас оролцож буй төрийн өмчит уул уурхайн “Эрдэнэс Монгол” нэгдэл өөрийн үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр болон цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй 10 чухал ашигт малтмалын чиглэлд суурилсан 12 шинэ төслийг олон улсын хөрөнгө оруулагчдад танилцуулж байна.
May be an image of textЧуулганы эхний өдөр болсон “Монголын өдөрлөг” арга хэмжээний хүрээнд нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт “Эрдэнэс Монгол ба хөрөнгө оруулалтын боломжууд” сэдвээр илтгэл тавьж, 2024-2028 оны дунд хугацааны стратеги төлөвлөгөө, зургаан байршилд хэрэгжүүлэх үйлдвэрлэл технологийн паркууд, Асгат зэрэг стратегийн ордуудын төслүүдийг танилцууллаа.
May be an image of one or more people and textМөн уул уурхайн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Саудын Арабын “Almasane Alkobra Mining Company” (AMAK) болон дэлхийн нүүрсний салбарыг төлөөлдөг FutureCoal Association зэрэг олон улсын байгууллагын төлөөлөлтэй уулзалт хийж, хөрөнгө оруулалт болон технологийн хамтын ажиллагааны боломжийг хэлэлцлээ.
AMAK компани нь технологи дамжуулалт болон хөрөнгө оруулалтын чиглэлээр, FutureCoal байгууллага нь нэгдлийн дунд хугацааны стратегид тусгагдсан нүүрс-химийн төсөл, үйлдвэржилтийн хүрээнд хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэн байна.May be an image of one or more peopleАвстралийн уул уурхайн салбарын хамгийн том арга хэмжээ гэгддэг IMARC 2025-д энэ жил 120 гаруй орны 1,000 гаруй уул уурхайн компани, 800 хөрөнгө оруулагч, 500 гаруй илтгэгч оролцож байгаа бөгөөд тогтвортой хөгжил, эрчим хүчний шилжилт, автоматжуулалт, стратегийн ашигт малтмал, ESG-ийн чиг хандлагын талаар өргөн хүрээтэй хэлэлцүүлэг, уулзалтууд үргэлжилж байна.
May be an image of studying and text
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Үндэстний ой санамжийг бататгах үйлсэд түүхийн багш нар манлайлах учиртайг онцлов1 цаг 39 минутын өмнөАрдчилсан намын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгчээр С.Баярцогтыг томилов1 цаг 44 минутын өмнөЗ.Энхболд нарын шүүх хурал 3 дахь өдрөө үргэлжилж байна1 цаг 44 минутын өмнөЯармагийн гүүр орчимд усны чанар сайн үзүүлэлттэй гарчээ1 цаг 46 минутын өмнө1 сая долларын үнэтэй Пикассогийн зургийг 100 еврогоор хожжээ1 цаг 47 минутын өмнө"ОХУ Хятадын эрчим хүчний хомсдолыг нөхөх боломжтой"1 цаг 48 минутын өмнөДэлхийн газрын тосны нийлүүлэлт огцом буурсан байна1 цаг 54 минутын өмнөЭрүүл мэндийн салбарынхны цалинг энэ онд дөрвөн удаа нэмнэ1 цаг 55 минутын өмнө"Монгол Улсын төрийн аль ч байгууллага өнөөдрөөс IT программ хөгжүүлэхгүй"1 цаг 56 минутын өмнөЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнд холбогдох хэргийг хэлэлцэн шийдвэрлэлээ1 цаг 57 минутын өмнөБизнес эрхлэгчдэд чиглэсэн “Нээлттэй хаалганы өдөрлөг” амжилттай зохион байгууллаа4 сар 14. 18:42Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв4 сар 14. 18:40
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.