Нарны эрчим хүчээр цахилгаан, дулаанаа шийдсэн сургууль барьж байна


11-р сарын 9
11 цаг 23 минут

 Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багт 75 хүүхдийн суудалтай, эрчим хүчний бие даасан эх үүсвэр бүхий “Ногоон сургууль” барьж байна. Сургууль ашиглалтад орсноор багийн хүүхдүүд гэр бүлээсээ холдолгүй, орон нутагтаа суралцах боломж бүрдэх юм.

Боловсролын шинэчлэлийн бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй “Багийн бага сургууль-Ногоон сургууль” төслийн барилгын ажил 64 хувийн гүйцэтгэлтэй байна. Сургуулийг 12 дугаар сарын 14-15-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

 Боловсролын яам, НҮБ-ын Хүүхдийн сан, ХААН банк, Булган аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран хэрэгжүүлж буй төслийн нийт санхүүжилт 1.8 тэрбум төгрөг юм. Үүний 200 сая төгрөгийг аймаг, орон нутгийн төсвөөс гаргахаар шийдвэрлэжээ.

 Шинэ сургуулийг эрчим хүчний бие даасан эх үүсвэртэй, байгальд ээлтэй загвараар барьж байгаа нь онцлог. Цахилгаан, дулааны хэрэгцээг 43 нарны цахилгаан үүсгүүр болон 20 кВт-ын хүчин чадалтай эрчим хүч хуримтлуулах системээр хангахаар шийдсэн нь ашиглалтын зардлыг бууруулах давуу талтай. Барилгын ажлыг “Гурван тамир” ХХК гүйцэтгэж байна.

Хутаг-Өндөр сумын Уньт 3 дугаар баг нь сумын төвөөс 47, аймгийн төвөөс 100 км зайд оршдог, 1000 орчим хүн амтай. Тус багт бага ангийн 70-80 орчим хүүхэд амьдардаг бөгөөд сургуулийн багтаамж хүрэлцээгүйгээс зарим хүүхэд сумын төвийн дотуур байранд гэр бүлээсээ тусдаа суралцах, эсвэл эцэг эх нь хүүхдээ дагаж нүүх шаардлагатай тулгардаг байжээ.

“ЭНХАУС” нэр нь эрүүл, ногоон, хүртээмжтэй, аюулгүй, ухаалаг сургуулийн үзэл санааг илэрхийлдэг. “Гэрт ойр сургууль- Хамгийн сайн сургууль” зарчмыг хэрэгжүүлэх тус сургууль ашиглалтад орсноор алслагдсан багийн хүүхдүүд гэрээсээ хол зам туулахгүйгээр чанартай боловсрол эзэмших нөхцөл бүрдэх юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ньюс хөтөч: “Чингис хаан: Монголчуудын мандал бадралын учиг” лекц болно16 секундын өмнө"МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялахаар хуйвалдаж байна"1 минут 52 секундын өмнөИ.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ10 минут 17 секундын өмнөМэргэжлийн боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр туршлага солилцов11 минут 8 секундын өмнөДАШТ-ий байлдааны самбо бөхийн төрөлд Г.Баяндүүрэн гурав дахиа түрүүллээ11 минут 56 секундын өмнө“Агаар дахь түгжрэл”-ийн улмаас 2.3 тэрбум долларын алдагдал хүлээжээ12 минут 30 секундын өмнөНарны эрчим хүчээр цахилгаан, дулаанаа шийдсэн сургууль барьж байна15 минут 8 секундын өмнөГавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од мэргэжлийн тоглогчийн замналаа эхлүүллээ15 минут 39 секундын өмнөАНЭУ-д арьс цайх өвчний шинэ эмийг хэрэглэхийг зөвшөөрчээ16 минут 2 секундын өмнөФранц даяар болсон жагсаалд 1.5 сая хүн оролцжээ11 сар 6. 15:18Бага ангийн сурагчдын 66.8 хувь нь биеийн жингээсээ хэтэрсэн ачаа үүрдэг11 сар 6. 15:17Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсвийн зардал зөрүүтэй байна11 сар 6. 15:17
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.