И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ


11-р сарын 9
11 цаг 28 минут

Шинэ үеийн хиймэл дагуулуудыг хөөргөснөөр хиймэл дагуулын Starlink сүлжээ ойрын 2-3 жилийн хугацаанд мэдээлэл дамжуулах хүчин чадлаа 100 дахин нэмэгдүүлнэ. Энэ тухай ТАСС мэдээлснийг Kazinform агентлаг дамжууллаа.

 Starlink-ийн захирал Илон Маскийн ярьснаар, дэлхий орчмын тойрог замд тус компанийн 11 мянга орчим хиймэл дагуул байрлаж байгаа бөгөөд тэдгээрийн ихэнх нь II үеийн хиймэл дагуулууд ажээ. Starlink компани III үеийн /V3/ хиймэл дагуулуудаа хэдийн хөөргөөд эхэлсэн бөгөөд өмнөх загваруудтай харьцуулахад тэдгээрийн мэдээлэл дамжуулах хүчин чадал нь 10 гаруй дахин илүү ажээ. Үүний зэрэгцээ хөөргөж буй аппаратуудын тоог 10 дахин нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Энэ бүхний дүнд хиймэл дагуулын сүлжээний хүчин чадал ойрын 2-3 жилийн хугацаанд 100 дахин нэмэгдэх боломжтой гэдгийг И.Маск онцоллоо.

 Үүний зэрэгцээ тус компани IV үеийн /V4/ хиймэл дагуулыг зохион бүтээж байгаа бөгөөд өмнөх V3 хувилбартай харьцуулахад 10 дахин илүү хүчин чадалтай байх юм.  

 Ташрамд дурдахад, И.Маскийн SpaceX компани Apollo компаниас 40 тэрбум долларын үнэ бүхий хиймэл оюун ухааны чипүүдийг худалдан авах гэрээ байгуулсан тухай өмнө нь мэдээлсэн билээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ньюс хөтөч: “Чингис хаан: Монголчуудын мандал бадралын учиг” лекц болно4 минут 24 секундын өмнө"МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялахаар хуйвалдаж байна"6 минутын өмнөИ.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ14 минут 25 секундын өмнөМэргэжлийн боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр туршлага солилцов15 минут 16 секундын өмнөДАШТ-ий байлдааны самбо бөхийн төрөлд Г.Баяндүүрэн гурав дахиа түрүүллээ16 минут 4 секундын өмнө“Агаар дахь түгжрэл”-ийн улмаас 2.3 тэрбум долларын алдагдал хүлээжээ16 минут 38 секундын өмнөНарны эрчим хүчээр цахилгаан, дулаанаа шийдсэн сургууль барьж байна19 минут 16 секундын өмнөГавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од мэргэжлийн тоглогчийн замналаа эхлүүллээ19 минут 47 секундын өмнөАНЭУ-д арьс цайх өвчний шинэ эмийг хэрэглэхийг зөвшөөрчээ20 минут 10 секундын өмнөФранц даяар болсон жагсаалд 1.5 сая хүн оролцжээ11 сар 6. 15:18Бага ангийн сурагчдын 66.8 хувь нь биеийн жингээсээ хэтэрсэн ачаа үүрдэг11 сар 6. 15:17Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсвийн зардал зөрүүтэй байна11 сар 6. 15:17
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.