ӨВӨРХАНГАЙ: Уурхайн тодорхой хувийг аймгийн иргэдэд эзэмшүүлэх шийдвэр гарлаа


6-р сарын 29
15 цаг 57 минут

Аймгийн Засаг даргаас “Баянтээг” ХК-ийн орон нутагт ноогдох хувьцаанаас тодорхой хэсгийг аймгийн иргэдэд эзэмшүүлэх саналыг дэвшүүлж, аймгийн ИТХ-ын 20 дугаар хуралдаанаар дэмжин баталлаа.

 “Баянтээг” ХК-ийн 70 хувь нь орон нутгийн өмч бол 24 хувийг “Шунхлай” групп, 6 хувийг иргэд эзэмшдэг аж. “Хувьцааг олгохдоо орон нутгийн 70 хувиас 19 хүртэл хувийг иргэдэд хаалттай байдлаар эзэмшүүлэх бодолтой байна. Ингэхдээ мэргэжлийн байгууллагын зөвлөгөөг авч ажиллана” хэмээн Засаг дарга А.Ишдорж хэллээ. 

2019 онд “Баянтээг” ХК-ийн орон нутагт ноогдох тодорхой хэсгийг иргэдэд эзэмшүүлэх асуудлыг аймгийн ИТХ-аар хэлэлцэн 12 дугаар сарын 02-ны өдрийн 12/11 тогтоолоор баталж байжээ. “Гэвч сонгууль, ковидын халдвар гэхчлэн олон асуудал өрнөсний улмаас удааширсан. Тиймээс тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх, ажлын хэсгийг дахин шинэчлэх саналыг оруулсан” хэмээн тэрбээр хэлэв.

 “Баянтээг” ХК жилд 200-230 мянган тонн нүүрс борлуулж, 10 гаруй тэрбум төгрөг олдог байна. Үүнээс үйл ажиллагааны зардлаа хасаад 1.5-2 тэрбум төгрөгийн ашигтай ажилладаг аж. Сүүлийн хоёр Баянтээгийн нүүрсний уурхайд нарийвчилсан хайгуулын ажил хийгдэж байгаа бөгөөд 292 метр зузаан нүүрсний цооног илрүүлээд байгаа аж. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Оскар”-ын урьдчилсан шалгаруулалтад Монголоос “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” киног сонгожээ1 цаг 26 минутын өмнөАНУ цэргээ татсанаар Иракийн аюулгүй байдалд хоосон орон зай үүсэх вий гэж түгшиж байна1 цаг 27 минутын өмнөУИХ-ын гишүүд Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа1 цаг 27 минутын өмнөХөвсгөл нуурыг 129 мянга гаруй жуулчин зорьжээ1 цаг 28 минутын өмнөОйн салбарт урт хугацааны санхүүжилтийн тогтолцоог бий болгоно1 цаг 28 минутын өмнөХүн амын 9.6 хувийг ахмадууд эзэлж байна1 цаг 29 минутын өмнөБаянхошууны тойрог орчимд өнөөдөр авто замын асфальтбетон хучилтын ажлыг гүйцэтгэнэ1 цаг 30 минутын өмнөГ.Түвшинсанаа: Дүүжин тээврийн 48 дүрэм, журмыг францаас монгол хэл рүү орчуулаад байна. Ирэх долоо хоногоос иргэдэд түгээнэ1 цаг 31 минутын өмнөСанхүүгийн баримт хуурамчаар үүсгэж, 316.2 сая төгрөгийн урамшуулал авсан хэргийг шүүхэд шилжүүлжээ1 цаг 31 минутын өмнөЭнэ өвөл хур тунадас нэмэгдэж, гэнэтийн дулаарал, хүйтрэл болох тул өвөлжилтийн бэлтгэлийг эрчимжүүлэхийг анхааруулав2 цаг 20 минутын өмнө"ЖДҮХ сангаас олгосон хоёр төгрөг тутмын нэг нь авлага хэлбэрээр санд түгжигдэж эдийн засгийн эргэлтэд орохгүй байна"9 сар 28. 16:21Ачаандаа 3,260 ширхэг бөхөнгийн эвэр нууж, улсын хилээр нэвтрүүлэхийг завджээ9 сар 28. 16:20
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.