"Халхгол сумын түймэрт урьдчилсан байдлаар есөн айлын гэр, хашаа, саравч шатсан байна"


4-р сарын 11
13 цаг 25 минут

Ой, хээрийн түймрийн нөхцөл байдлын талаар Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ)-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяраас тодрууллаа. 

Тэрбээр “Дөрөвдүгээр сарын 8-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан түймэр салхины хурд болон байгалийн хүчин зүйлийн нөлөөгөөр хурдтай тархаж Дорнод аймгийн Матад болон Халхгол сумын нутагт тархсан.

Тухайн түймэр дээр өнөөдрийн байдлаар ОБЕГ, Хилийн цэрэг болон сум орон нутгийн мэргэжлийн ангийн нийт 260 орчим хүн 20 гаруй техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Одоогоор олон салаалж шатсан түймрийг унтраах ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа гэсэн мэдээг ирүүлээд байна.

Мөн Монгол Улсын шадар сайдаас өгсөн үүргийн дагуу өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Үндэсний аврах бригадаас зэвсэгт хүчний 303-р ангийн нисдэг тэрэгтэй 27 албан хаагч бүхий бүлэг газар дээр нь очиж үүрэг гүйцэтгэж байна” гэлээ.

Цаг уурын нөхцөл байдлын талаар:

“Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр ойрын өдрүүдэд салхины хурд ихтэй, зарим газраар цасан шуургатай, цас ороогүй газраар хүчтэй шороон шуурга шуурч байгаа гэж мэдээлсэн. 

Дорнод аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний газрын хөдөлгөөнт цаг агаарт зориудаар нөлөөлөх бүлэг үүлний масс буюу хур тунадас орох магадлалтай үүлэнд нөлөөлөхөөр Халхгол сумын хоёр хэсэгт ажиллаж байна” хэмээн ярилаа.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд найман аймгийн 15 суманд 25 удаагийн түймрийн дуудлага бүртгэгдсэн гэдгийг хурандаа Ц.Нямбаяр хэлээд тухайн түймрүүдийн нөхцөл байдлын талаар дараах мэдээллийг өглөө.

“Өчигдөр Дорнод аймагт хоёр удаагийн түймрийн дуудлага Булган сум, Чулуунхороо суманд бүртгэгдсэн. Дорнод аймгийн бүх бие бүрэлдэхүүн Халхгол сумын түймэр дээр ажиллаж байгаа учраас Сүхбаатар аймгийн Түмэнцогт сум, Хэнтий аймаг болон Улаанбаатар хотоос нэмэлт хүчнүүдийг татаж тухайн сумдад гарсан түймрийг бүрэн унтрааж хүлээлгэж өгсөн.

Мөн ОБЕГ-ын алба хаагч нар Увс аймгийн Бөхмөрөн суманд гарсан түймрийг цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.

Булган аймгийн Хутаг-Өндөр, Сэлэнгэ сумын заагт гарсан түймэр дээр Дархан, Сэлэнгэ, Булган, Орхон аймгийн ОБЕГ-ын нийтдээ 85 алба хаагч түймрийг цурманд оруулсан, бүрэн унтраахаар ажиллаж байна” гэлээ.

Урьдчилсан байдлаар 25 удаагийн түймэрт нийтдээ 200 мянга орчим га талбай түймэрт өртжээ

Түймрийн хохирлын талаар “Цагдаагийн байгууллагаас түймэр гарсан шалтгаан нөхцөлийг тогтооно.

Урьдчилсан байдлаар 25 удаагийн түймэрт нийтдээ 200 мянга орчим га талбай өртсөнөөс Халх гол суманд гарсан түймэр нэлээдгүй том хэмжээний талбайг хамарсан.

Тус газарт нутагт түймэрт өртсөн айл өрх болон мал амьтны тоог гаргах ажлын хэсэг ажиллаж байгаа.

Урьдчилсан мэдээллээр есөн айлын гэр, есөн хашаа, саравч түймэрт өртсөн гэх мэдээлэл ирсэн байна” гэсэн мэдээллийг өглөө.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Боом хүнд халдварлаж, шүлхийн шинэ вирус 6000 малыг өвчлүүлэв10 сар 16. 19:10Тээвэрчдийн өмч хөрөнгийг ашиглаж, татаас нэрээр шимэгчилж байна10 сар 16. 19:07Т.Шинэбаярыг суллаж, хилээр гарахыг хориглосон шийдвэр гаргажээ10 сар 16. 19:04Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг эцэслэн баталлаа10 сар 16. 18:42Газрын тосны үйлдвэрийн төслийн санхүүжүүлэгч Энэтхэгийн төлөөлөгч ажлын явцтай танилцжээ10 сар 16. 18:4050 жил гацсан Эгийн голын УЦС-ын төслийг ОХУ-ын эрдэмтэд дэмжжээ10 сар 16. 18:36Засгийн газар Беларусьтай 17 зүйл бүхий гэрээ байгуулжээ10 сар 16. 16:28Илон маск Теслагийн нисдэг машиныг танилцууллаа10 сар 16. 16:27Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ10 сар 16. 16:27Агаар, орчны шинжилгээ, мэдээллийн төвийг нээлээ10 сар 16. 16:26Биотехникийн ажилд зориулан 500 боодол ногоон тэжээл бэлтгэжээ10 сар 15. 19:01“СҮҮ” хувьцаат компанийн SUU 2.0 үйлдвэрийг ашиглалтад орууллаа10 сар 15. 18:59
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.