“Агаар дахь түгжрэл”-ийн улмаас 2.3 тэрбум долларын алдагдал хүлээжээ


11-р сарын 9
11 цаг 26 минут

Агаарын орон зайд хөдөлгөөний нягтрал хэт ихэссэнтэй холбоотойгоор нислэгүүд саатсаны улмаас Европын агаарын тээврийн салбар 2025 онд 2.3 тэрбум долларын алдагдал хүлээсэн байна. Энэ тухай НҮБ-ын Мэдээний алба мэдээлснийг Kazinform агентлаг дамжууллаа.

 Санхүүгийн алдагдал болон буухыг хүлээх хугацааг багасгахын тулд нислэгийг зохицуулах дэлхийн хэмжээний системийг нэвтрүүлэхийг Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллага /ИКАО/ санал болгожээ.  

 Европын агаарын хөдөлгөөнийг зохицуулах байгууллагын /EUROCONTROL/ мэдээлснээр, агаарын хөдөлгөөнийг зохицуулахтай холбоотойгоор нислэгүүд хойшилж байгаагийн улмаас агаарын тээврийн компаниуд багагүй алдагдал хүлээж байна. Тухайлбал, “агаарын түгжрэл”-ийн улмаас нисэх онгоцууд буух зөвшөөрөл хүлээн нисэх онгоцны буудлын дээгүүр удаан хугацаанд эргэлдэн нисэхэд хүрддэг. Үүний зэрэгцээ, цаг уурын тааламжгүй нөхцөл байдал үүсэх, онцгой байдал үүсэх, тодорхой чиглэлүүдийг хаах зэрэг нь олон мянган км-ийн цаанаас үйлдэж буй нислэгүүдийн хуваарь зөрчигдөхөд хүрдэг.  

 Эл асуудлыг шийдвэрлэхийн тулд агаарын хөдөлгөөний урсгалыг удирдах системийн хэрэглээг өргөжүүлэхийг ИКАО санал болгожээ. Үүний тулд нисэх буудлууд, агаарын тээврийн компаниуд, диспетчерийн албад, цаг уурын албадын хооронд бодит цагийн горимоор мэдээлэл солилцох шаардлагатай. Тухайлбал, хэрвээ тухайн нисэх онгоцны буудлын диспетчерийн алба нэмэлт нислэгүүдийг хүлээн авах боломжгүй гэдгээ урьдчилан мэдэгдсэнээр бусад нисэх буудлаас хөөрөх нислэгүүдийг түр хойшлуулах бөгөөд ингэснээр буух зөвшөөрөл хүлээн агаарт байх хугацаа багасна.

 ИКАО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Хуан Карлос Саласарын хэлснээр, улс орнуудын хоорондын уялдаа холбоо хангалтгүй байгаагийн улмаас нислэгүүд саатаж, агаарын тээврийн хэвийн харилцааг сэргээхэд хүндрэл учирч байна.   

 Дээр дурдсан шинэ систем үр дүнтэй болох нь практик дээр батлагджээ. 2006 онд Хойд Америк ба Өмнөд Америкийн хооронд уг системийг туршсанаар нислэгийн 265 мянган минут буюу 4.4 мянган цаг, мөн 35.9 сая доллар хэмнэсэн байна. Түүнчлэн 13.3 мянган тонн түлш хэмнэж, 42.1 мянган тонн нүүрсхүчлийн хий агаарт цацагдахаас урьдчилан сэргийлжээ. 

Европт гэхэд цаг агаарын байдал ба агаарын орон зай дахь хөдөлгөөний нягтралыг урьдчилан тооцоолсноор 2026 оны 5-8 дугаар сард 3.1 сая минутын саатлаас урьдчилан сэргийлж, 448 сая долларын хэмнэлт гаргасан байна.  

Агаарын хөдөлгөөнийг удирдах олон улсын шинэ дүрэм журмууд 2030 оны 11 дүгээр сараас хэрэгжиж эхлэх төлөвтэй байгаа юм. 2027 онд тэдгээрийг нэвтрүүлэх асуудлаар бүс нутгуудад семинар зохион байгуулахаар төлөвлөжээ.

 ИКАО-гийн таамаглаж байгаагаар, 2050 он гэхэд агаарын тээврээр зорчигчдын тоо 12.4 тэрбумд хүрэх тул олон улсын нислэгүүдийг нягт уялдуулан зохицуулах шаардлагатай болж байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ньюс хөтөч: “Чингис хаан: Монголчуудын мандал бадралын учиг” лекц болно4 минут 25 секундын өмнө"МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялахаар хуйвалдаж байна"6 минут 1 секундын өмнөИ.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ14 минут 26 секундын өмнөМэргэжлийн боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр туршлага солилцов15 минут 17 секундын өмнөДАШТ-ий байлдааны самбо бөхийн төрөлд Г.Баяндүүрэн гурав дахиа түрүүллээ16 минут 5 секундын өмнө“Агаар дахь түгжрэл”-ийн улмаас 2.3 тэрбум долларын алдагдал хүлээжээ16 минут 39 секундын өмнөНарны эрчим хүчээр цахилгаан, дулаанаа шийдсэн сургууль барьж байна19 минут 17 секундын өмнөГавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од мэргэжлийн тоглогчийн замналаа эхлүүллээ19 минут 48 секундын өмнөАНЭУ-д арьс цайх өвчний шинэ эмийг хэрэглэхийг зөвшөөрчээ20 минут 11 секундын өмнөФранц даяар болсон жагсаалд 1.5 сая хүн оролцжээ11 сар 6. 15:18Бага ангийн сурагчдын 66.8 хувь нь биеийн жингээсээ хэтэрсэн ачаа үүрдэг11 сар 6. 15:17Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсвийн зардал зөрүүтэй байна11 сар 6. 15:17
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.