СҮХБААТАРЧУУД НОМЫН ТЭМДЭГЛЭЛИЙГ УРЛАГ БОЛГОН ХӨГЖҮҮЛЖ БАЙНА


11-р сарын 28
17 цаг 24 минут

Сүхбаатар аймагт хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжиж буй “Судар эгшиглэн” төслийн оролцогчдын номын тэмдэглэл, бүтээлээр Хүүхдийн номын санд үзэсгэлэн нээгдлээ.

Бүх насны иргэдийг номтой нөхөрлүүлэх, ном шимтэхийн ач холбогдол, үнэ цэнд уриалан дуудах, номоор дамжуулан өөрийн ертөнцөө бүтээхэд нь туслах, дэмжих зорилготой энэхүү төсөл нь СГЗ Г.Мэнд-Ооёогийн нэрэмжит Сүхбаатар аймгийн нийтийн номын сангийн номын санч В.Энхтуяагийн санаачилгаар УИХ-ын гишүүн Н.Ганибал болон Соёлын яамны дэмжлэгтэйгээр 2021 онд анх зохион байгуулагдаж байсан бөгөөд энэ жилээс орон нутгийн дэмжлэгийг авч, жил бүр уламжлал болгон зохион байгуулагдахаар болсон юм.

Төслийг зохион байгуулагч аймгийн номын сангийн зүгээс “Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд оролцогчдынхоо дунд бүтээлийн уралдаан зарласнаар нийт 2600 гаруй бүтээл ирүүлснийг ийнхүү нийслэлчүүдэд дэлгэж байна. Уншсан номын тэмдэглэл хөтлөх дэвтэр, үзэгний сав болон үзэг, бал, номын хавчуурга, аяга, унших дуртай ном, товхимол, сонин, сэтгүүл бүхий хуанли, зурагт хуудас зэрэг олон төрлийн бүтээлийг даавуу, цаас, эсгий зэрэг материалаар ширмэл, наамал, оёмол, зүүмэл хэлбэрээр урласан нь нэн сонирхолтой.

Түүнчлэн төсөлд оролцож буй 2881 уншигчийн аяны хүрээнд заавал унших ёстой 20 ном болон өөрийн сонголтоор уншсан нийт 14 мянга орчим тэмдэглэлийн дээжээс бас үзэсгэлэнд дэлгэжээ. Сүхбаатарчууд ном унших соёлд суралцахаас гадна номын тэмдэглэлийг урлагийн бүтээл болтол хөгжүүлж чадсан нь гайхалтай. Энэхүү үзэсгэлэн маргааш /2022.11.29/ орой дуустал тул амжиж үзээрэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа3 минут 50 секундын өмнөАрвайхээрт агаар мандлын дээд үе давхаргыг судлах аэрологийн төвийг нээлээ6 минут 54 секундын өмнөХууль төрөхийн өмнө: Ипотекийн зээл шинэ зохицуулалттай болно6 сар 12. 14:38Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно6 сар 12. 14:14Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орохыг анхааруулж байна6 сар 12. 14:13"ЕБС-ийн хоол үйлдвэрлэлийн тал дээр хувийн хэвшлүүдэд орон зай олгоно"6 сар 12. 14:12Олон улсын музейн анхдугаар чуулганд 20 гаруй орны 55 музейн удирдлагууд оролцоно6 сар 12. 14:08Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ6 сар 11. 17:48"Сүүлийн 10 жилд 44 цэргийн алба хаагч амиа алджээ"6 сар 11. 17:48БНСУ-д олон жил амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөндлөө6 сар 11. 17:47Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно6 сар 11. 17:46Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно6 сар 11. 17:46
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.