Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно


6-р сарын 12
14 цаг 14 минут

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовскаг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдийн цахилгаан, дулааны хэрэглээг сэргээгдэх эрчим хүчээр шийдвэрлэх, дулаалгын төсөлд хамтрах, төрийн албан дахь жендэрийн тэгш байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр Монгол Улсад 1976 оноос үйл ажиллагаагаа явуулж, тогтвортой хөгжил, ногоон шилжилт, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ, иргэдийн амьжиргааг дэмжих төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн. Энэ жил хамтын ажиллагааны 50 жилийн ой тохиож байгаа юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Улаанбаатар хот ногоон хөгжил, сэргээгдэх эрчим хүч, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах төсөл, хөтөлбөрүүдийг эрэмбэлэн ажиллаж байна.

Тухайлбал нийслэлийн Засаг даргын Тамгын газар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Гэр хорооллын сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих замаар амьжиргааг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлж байгаа. Ингэснээр гэр хорооллын 800 орчим өрхийг сэргээгдэх эрчим хүчинд холбож, 2.5 МВт хүчин чадалтай нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын систем нэвтрүүлнэ” гэлээ.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовска сэргээгдэх эрчим хүч, ногоон хөгжил, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах төсөл, хөтөлбөрүүдийг өргөжүүлэн хамтран ажиллахдаа таатай байгаагаа илэрхийллээ.

Эх сурвалж: НЗДТГ, ХМОНХХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хууль төрөхийн өмнө: Ипотекийн зээл шинэ зохицуулалттай болно53 минут 46 секундын өмнөГэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно1 цаг 18 минутын өмнөЗарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орохыг анхааруулж байна1 цаг 19 минутын өмнө"ЕБС-ийн хоол үйлдвэрлэлийн тал дээр хувийн хэвшлүүдэд орон зай олгоно"1 цаг 20 минутын өмнөОлон улсын музейн анхдугаар чуулганд 20 гаруй орны 55 музейн удирдлагууд оролцоно1 цаг 24 минутын өмнөМонголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ6 сар 11. 17:48"Сүүлийн 10 жилд 44 цэргийн алба хаагч амиа алджээ"6 сар 11. 17:48БНСУ-д олон жил амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөндлөө6 сар 11. 17:47Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно6 сар 11. 17:46Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно6 сар 11. 17:46“Монголын уран нугаралтын чуулга уулзалт - 2026” энэ сарын 19-нд эхэлнэ6 сар 11. 17:45504 мянган ахмадын тэтгэвэр дунджаар 215,000 төгрөгөөр нэмэгдэнэ6 сар 11. 17:44
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.