"Сүүлийн 10 жилд 44 цэргийн алба хаагч амиа алджээ"


6-р сарын 11
17 цаг 48 минут

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа нарын 37 гишүүн 2026.05.29 -ний өдөр өргөн мэдүүлсэн ба үүнийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Г.Очирбат: 
Энэ хуулийн төслийг зөв цагтаа оруулж ирж байна гэж бодож байна. ХЭҮК-ийн тайлан судалгаанаас харахад сүүлийн 10 жилд 44 цэргийн алба хаагч амиа алдсан. Бид 14 хоногийн өмнө албаныхнаас энэ талаар  сонсож мэдээлэл аваад АН-ын бүлгийн зүгээс Батлан хамгаалах салбарын нөхцөл байдал чухам ямар нөхцөл байдалтай байгаа, шалтгаан учиг нь юу вэ гэдэг талаар Ерөнхий сайд Н.Учралаас мэдээлэл хүсэхэд одоо хүртэл хариу алга. А4 цаасан дээр 10 үг холбоод хариу өгчихөд яах вэ дээ. Хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжиж байна. Цэргийн алба хаагчид болон ахлах, дарга, офицеруудад сургалтаар тархи оюунд нь "хөрөнгө оруулалт" хийхгүй бол очоод цэргүүдэд бие махбодид нь дээрэлхэж, дарангуйлсаар л байх болно. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ1 цаг 19 минутын өмнө"Сүүлийн 10 жилд 44 цэргийн алба хаагч амиа алджээ"1 цаг 19 минутын өмнөБНСУ-д олон жил амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөндлөө1 цаг 20 минутын өмнөЭнэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно1 цаг 21 минутын өмнөГэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно1 цаг 22 минутын өмнө“Монголын уран нугаралтын чуулга уулзалт - 2026” энэ сарын 19-нд эхэлнэ1 цаг 22 минутын өмнө504 мянган ахмадын тэтгэвэр дунджаар 215,000 төгрөгөөр нэмэгдэнэ1 цаг 23 минутын өмнөХарааны бэрхшээлтэй иргэдийн маргаан хурцдаж, салбарын сайдад шаардлага хүргүүллээ1 цаг 24 минутын өмнө“Улаанбаатар Метро” төслийн II шатны худалдан авах ажиллагааг долоодугаар сард нээнэ1 цаг 25 минутын өмнөХувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ6 сар 10. 12:56Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг хэлэлцэж байна6 сар 10. 12:54Махны үнэ өссөнөөс цувдай эрэлттэй болж 35000 төгрөгт хүрэв6 сар 10. 12:52
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.