"Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан цор ганц номын сан нь Улаанбаатар хотын нийтийн төв номын сан"


11-р сарын 11
12 цаг 57 минут

Улаанбаатар хотын нийтийн төв номын сан нь ЗХУ-ын техник, эдийн засгийн тусламжаар 1980 онд ашиглалтад орсон, 93 мянган нэр төрлийн 386 мянга гаруй сан хөмрөгтэй аж.

Харин салбарууд нь Монголын анхны номын сангуудаар нэрлэгддэг бөгөөд Чингэлтэй дүүрэг дэх М.Горькийн нэрэмжит номын сан 1946, Хан-Уул дүүрэг дэх номын сан 1948, Баянзүрх дүүрэг дэх номын сан 1968, Сонгинохайрхан дүүрэг дэх номын сан 1991 онд байгуулагджээ.

Тус номын санг олон улсын жишиг болгох талаар судалж, үйл ажиллагаагаа танилцуулахыг үүргийг өнгөрсөн сард болсон нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлын үеэр өгсөн. Энэ дагуу тус номын сангийн захирал Д.Индра хэрхэн жишиг болох боломжтой талаар болон үйл ажиллагаа, фондын баяжилт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх орчин нөхцөлийг бүрдүүлэх асуудлыг танилцуулав.

Улсын хэмжээнд 1,500 гаруй номын сан байдгаас хөгжлийн бэрхшээлтэй болон харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан цорын ганц номын сан нь Улаанбаатар хотын нийтийн төв номын сан. 42 жилийн хугацаанд 350 мянга гаруй хүн карт нээлгэснээс 101 мянга гаруй уншигч тогтмол үйлчлүүлдэг. Эдгээрээс 32  мянга нь хүүхэд, 1,500 орчим нь ахмад настан, 66 мянга гаруй насанд хүрэгчид бол хөгжлийн бэрхшээлтэй 291 иргэн байна. Мөн 200 гаруй орны 150 хэл дээрх номыг харааны бэрхшээлтэй иргэд онлайнаар унших боломжийг бүрдүүлжээ.

Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн захирал Д.Индра сүүлийн жилүүдэд номын баяжилтыг хийхэд анхаарч, хүртээмжийг нэмэгдүүлж байгаа. Цаашид зургаан төрлийн үйлчилгээг E-Mongolia системд оруулж, цахим мэдээллийн сан бүрдүүлэхээр зорьж байгаа. Орчин үед номын санг ном унших газар гэхээсээ илүү соёлын төв, бүтээлч орон зай гэж харах болсон. Энэ хүрээнд Америкийн элчинтэй хамтран төсөл хэрэгжүүлж, Бүтээгчдийн орон зайг байгуулах гэх мэт олон ажил санаачилж, зохион байгуулж байгааг хэлж байлаа.

Төв болон салбар номын санд фондын баяжилтыг нэмэгдүүлж, дөрвөн салбар номын санг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилгээ үзүүлдэг болгох шаардлагатай байгааг мөн онцолж байсан юм. Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, Улаанбаатар хотын нийтийн төв номын санг  олон улсын жишиг нийтийн номын сан болгох, төр, хувийн хэвшлийн түншлэлээр шинэчлэн сайжруулах боломжийн талаар судалгаа хийж, Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр болжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа15 секундын өмнөАрвайхээрт агаар мандлын дээд үе давхаргыг судлах аэрологийн төвийг нээлээ3 минут 19 секундын өмнөХууль төрөхийн өмнө: Ипотекийн зээл шинэ зохицуулалттай болно6 сар 12. 14:38Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно6 сар 12. 14:14Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орохыг анхааруулж байна6 сар 12. 14:13"ЕБС-ийн хоол үйлдвэрлэлийн тал дээр хувийн хэвшлүүдэд орон зай олгоно"6 сар 12. 14:12Олон улсын музейн анхдугаар чуулганд 20 гаруй орны 55 музейн удирдлагууд оролцоно6 сар 12. 14:08Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ6 сар 11. 17:48"Сүүлийн 10 жилд 44 цэргийн алба хаагч амиа алджээ"6 сар 11. 17:48БНСУ-д олон жил амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөндлөө6 сар 11. 17:47Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно6 сар 11. 17:46Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно6 сар 11. 17:46
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.