БНСУ-д олон жил амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөндлөө


6-р сарын 11
17 цаг 47 минут

Монгол Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо нь хуулийн хэрэгжилтэд түлхүү анхаарч, хянан шалгах чиг үүргээ хэрэгжүүлж байна. Ойрын хугацаанд манай улс хүүхэд, гэр бүлийн дагнасан шүүх байгуулах асуудлыг судалж, энэ талаар туршлага бүхий Солонгос улсын их, дээд сургуулиудын эрдэмтэн судлаачдаас мэдээлэл авч хамтран ажиллах болсон. Мөн Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)-аас хэрэгжүүлсэн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх төслийн үр шимээр жендэрийн эрх тэгш байдлыг хангах, квот нэмэх, улмаар 9 дэх удаагийн УИХ-д эмэгтэй гишүүд олноор сонгогдох боломж бүрдсэн гэдгийг Хүний эрхийн дэд хорооны дарга танилцуулав.

Харин Үндэсний Ассамблейн гишүүдийн зүгээс хоёр улсын хууль тогтоох байгууллага хооронд харилцааг идэвхжүүлэх, харилцан айлчлах, эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, оюутан залуусын асуудлыг хөндлөө.

Олон жилийн турш эх орноосоо хол ажиллаж, амьдарч буй монголчуудыг ар гэрийнхэнтэй нь уулзуулах боломжоор хангаж өгөх саналыг Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал уулзалтын үеэр тавьсан.

Уулзалтад БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн Чон Ха Рам, БНСУ-ын Азийн хүний эрхийн парламентчдын холбооны дэд дарга Хан Арым, БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вон, Элчин зөвлөх Канг Хёнчол болон Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын төлөөлөл байлцав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ1 цаг 22 минутын өмнө"Сүүлийн 10 жилд 44 цэргийн алба хаагч амиа алджээ"1 цаг 22 минутын өмнөБНСУ-д олон жил амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөндлөө1 цаг 23 минутын өмнөЭнэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно1 цаг 24 минутын өмнөГэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно1 цаг 25 минутын өмнө“Монголын уран нугаралтын чуулга уулзалт - 2026” энэ сарын 19-нд эхэлнэ1 цаг 25 минутын өмнө504 мянган ахмадын тэтгэвэр дунджаар 215,000 төгрөгөөр нэмэгдэнэ1 цаг 26 минутын өмнөХарааны бэрхшээлтэй иргэдийн маргаан хурцдаж, салбарын сайдад шаардлага хүргүүллээ1 цаг 27 минутын өмнө“Улаанбаатар Метро” төслийн II шатны худалдан авах ажиллагааг долоодугаар сард нээнэ1 цаг 28 минутын өмнөХувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ6 сар 10. 12:56Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг хэлэлцэж байна6 сар 10. 12:54Махны үнэ өссөнөөс цувдай эрэлттэй болж 35000 төгрөгт хүрэв6 сар 10. 12:52
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.