"ЕБС-ийн хоол үйлдвэрлэлийн тал дээр хувийн хэвшлүүдэд орон зай олгоно"


6-р сарын 12
14 цаг 12 минут

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 10 дугаар хуралдаан болж, дараах асуудлуудыг хэлэлцэв. Тодруулбал,

  • Боловсролын байгууллагын хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, хүнсний хангамжийн асуудлын тухай,
  • “Хотхоны бага сургууль” арга хэмжээний танилцуулга,
  • “Хүүхдийн төлөө За бол Заавал хийе” аяны хүрээнд зохион байгуулж, хэрэгжүүлж буй ажлын явц,
  • “Чөлөөлье” аяны хүрээнд зохион байгуулж, хэрэгжүүлж буй ажлын явц,
  • Барилга байгууламжийн зөвшөөрөл норм, стандартад нийцсэн эсэх тухай танилцуулга,
  • Хүн амын тооцоот нягтрал ихтэй бүс дэх хот байгуулалтын үйл ажиллагаанд авах арга хэмжээний талаар мэдээлэл танилцуулга сонсож, өмнө өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн талаар мэдээлэл сонсов.

Хуралдааны үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Хүүхдүүдээ сургуульд хүргэж өгөх зорчилт түгжрэлийн нэг шалтгаан болдог. Тиймээс бид хүүхэд бүр гэртэйгээ ойр сургуульд суралцах нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарсан бодлогыг тууштай хэрэгжүүлнэ. Үүнд “Хотхоны бага сургууль төсөл” чухал ач холбогдолтой. Энэ төслийн зохион байгуулалт, гүйцэтгэлийг нэн яаралтай хангуулан ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгож байна.

Төр, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх бодлого баримтална. Эхний алхам болгож ЕБС-ийн хоол үйлдвэрлэлийн зарим хэсгийг нийслэлийн өмчит ААН гүйцэтгэж байгааг зогсоож, хувийн хэвшлүүддээ энэ чиглэлийн бизнест орон зай олгоно.

Ингэхдээ нийслэлийн Боловсролын газар нийлүүлэлтийн чанар, стандартад хяналт тавьж, сурагчдын үдийн хоолыг чанартай байлгах тал дээр бүрэн хүчин чадлаараа анхаарч ажиллахыг анхааруулж байна. Цаашид хүүхдийн үдийн хоолны хүнсний бэлдэц хийдэг нийслэлийн өмчит дөрвөн компанийн барилга, агуулах барих асуудлыг төсөвт тусгахгүй бөгөөд ТХХТ-ээр хэрэгжүүлэх гэж байгааг зогсооно.

Өмчийн харилцааны газраас дээрх байгууллагуудыг татан буулгах, хөрөнгө, өмчийн асуудлыг хамгийн үр ашигтайгаар зохион байгуулах саналаа танилцуулахыг үүрэг болгож байна” гэлээ.

Эх сурвалж: НЗДТГ, ХМОНХХ

 
 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хууль төрөхийн өмнө: Ипотекийн зээл шинэ зохицуулалттай болно59 минут 42 секундын өмнөГэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно1 цаг 24 минутын өмнөЗарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орохыг анхааруулж байна1 цаг 25 минутын өмнө"ЕБС-ийн хоол үйлдвэрлэлийн тал дээр хувийн хэвшлүүдэд орон зай олгоно"1 цаг 26 минутын өмнөОлон улсын музейн анхдугаар чуулганд 20 гаруй орны 55 музейн удирдлагууд оролцоно1 цаг 30 минутын өмнөМонголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ6 сар 11. 17:48"Сүүлийн 10 жилд 44 цэргийн алба хаагч амиа алджээ"6 сар 11. 17:48БНСУ-д олон жил амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөндлөө6 сар 11. 17:47Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно6 сар 11. 17:46Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно6 сар 11. 17:46“Монголын уран нугаралтын чуулга уулзалт - 2026” энэ сарын 19-нд эхэлнэ6 сар 11. 17:45504 мянган ахмадын тэтгэвэр дунджаар 215,000 төгрөгөөр нэмэгдэнэ6 сар 11. 17:44
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.