Б.ЭРДЭНЭДЭЛГЭР: ХААН БАНК ХАРИЛЦАГЧДАДАА 9 ТӨРЛИЙН НОГООН ЗЭЭЛ САНАЛ БОЛГОЖ БАЙНА


3-р сарын 27
14 цаг 42 минут

Б.Эрдэнэдэлгэр: Хаан банк харилцагчдадаа 9 төрлийн ногоон зээл санал болгож байна

ХААН Банк Монголоос анх удаа олон улсын зах зээлд Ногоон бонд гаргаж, таван жилийн хугацаатай, 60 сая ам.долларын хөрөнгө оруулалт татсантай холбоотой цаг үеийн сэдвийн хүрээнд ХААН Банкны Гүйцэтгэх захирлын орлогч Б.Эрдэнэдэлгэртэй ярилцлаа. 

- Сайн байна уу, юуны өмнө танай хамт олонд Монголоос анх удаа олон улсын зах зээлд ногоон бонд гаргасанд баяр хүргэе. Энэ талаар яриагаа эхлүүлье. 

- Баярлалаа. Үндэсний хэмжээний хамгийн том арилжааны банк болох ХААН Банк Монголын анхны ногоон бондыг олон улсын зах зээлд гаргаж, хөрөнгө оруулалт татлаа. Ногоон бондын эх үүсвэрийг босгох ажлыг Олон улсын санхүүгийн корпораци (ОУСК) зохион байгуулж, 15 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн бол Нидерландын хөгжлийн банк (FMO) 35 сая ам.доллар, АНУ-д төвтэй “MicroVest” компани 10 сая ам.долларын санхүүжилтийг тус тус олгосон. Энэ нь банк, санхүүгийн салбар болоод Монгол Улсын хувьд, санхүүгийн зах зээл болон хөрөнгө оруулалтын орчныг тэлэхэд чухал ач холбогдолтой түүхэн үйл явдал болж байна. 

- Ногоон бонд гаргах компани нь ямар шалгуур, үзүүлэлтийг хангасан байх ёстой вэ?

- Бонд гаргах шалгуур нь тухайн санхүүжилтийг зарцуулалт болон зориулалтаар нь ач холбогдлыг нь тодорхойлсон олон талын судалгаа, шинжилгээнд тулгуурладаг бөгөөд хамгийн чухал нь ногоон эдийн засгийг дэмжсэн, ногоон хөгжилд зориулагдсан төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх ёстой. Энэ хүрээнд Монголын банк санхүүгийн байгууллагууд 2014 оноос хойш ОУСК болон ЕСБХБ (Европын сэргээн босголт хөгжлийн банк)-наас гаргасан “Байгаль орчин, нийгмийн бодлогын  стандарт” (БОНЗ)-ын үнэлгээнүүдийг  хийж эхэлсэн байдаг. ХААН Банкны хувьд, зээлийн бодлогодоо 100 сая төгрөгөөс дээш бүх төрлийн бизнесийн зээлд БОНЗ–ын үнэлгээг 2011 оноос хэрэгжүүлж эхэлсэн нь Ногоон бонд гаргах шалгуурын гол үндэс суурь болсон. Мөн бид ОУСК-иас гаргасан “Ногоон бондын зарчим” (Green bond principles)-тай нийцүүлж гаргасан. 

- Ногоон бонд гаргаснаар улс оронд болон банкны салбарт ямар ач холбогдолтой вэ?

- Монгол Улс 2016 онд "2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал", 2019 онд Монгол Улсын “Ногоон таксономи” баримт бичгийг батлан гаргаж, шат дараалсан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн байдаг. Энэхүү бодлого, баримт бичгийн хүрээнд бид бизнесийн тогтвортой үйл ажиллагаандаа онцгой анхаарал хандуулж, байгууллагынхаа алсын хараа болон үнэт зүйлсэд тогтвортой хөгжлийн зорилтуудыг тусгаж өгсөн төдийгүй санхүүгийн зах зээлийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулахаар Монгол Улсын сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хэмнэлт, ногоон барилга байгууламж, хүрээлэн буй орчинд ээлтэй хөдөө аж ахуйн төсөл зэрэг ногоон зээл, ногоон эдийн засгийг дэмжих, санхүүжилтийн эх үүсвэрээ төрөлжүүлэхэд онцгойлон анхаарч байна. 

Мөн 2030 он гэхэд Монгол Улс Парисын хэлэлцээрийн дагуу уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах зорилтын хүрээнд хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувиар бууруулах үндэсний зорилтыг хэрэгжүүлэхэд банкны салбарын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор арилжааны банкуудын нийт зээлийн багцад ногоон зээлийн багцын эзлэх хувь хэмжээ 1.4 хувь байгааг 10 хувь болгох зорилт дэвшүүлсэн. Үүнийг хэрэгжүүлэхэд ойролцоогоор жилийн 413 сая ам.долларын санхүүжилт шаардагдах тооцоо гарсан бөгөөд тус санхүүжилтийн 80 хувийг олон улсын хөрөнгө оруулагчид болон хувийн хэвшлээс бүрдүүлэхээр байгаа юм.

-ХААН Банк сүүлийн жилүүдэд томоохон хөрөнгө оруулалтыг гаднаас татаж, харилцагчдадаа ногоон зээлийн хөнгөлөлттэй эх үүсвэрийг олгож байна. Ямар нөхцөл шалгуур тавьж байна вэ?

-ХААН Банк Ногоон бондоос гадна 2022 онд эдийн засгийг дэмжих чиглэлд олон улсын зээлдэгч байгууллагуудтай 90 сая гаруй ам.долларын ногоон зээлийн эх үүсвэрийн гэрээ байгуулсан бөгөөд нийт 150 сая ам.доллар буюу 530 тэрбум төгрөгийн ногоон зээлийг бид харилцагчдадаа санал болгож байна. Мөн түүнчлэн жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжихээр 75 сая ам.долларын санхүүжилт татаад байна.

Ногоон бонд нь ердийн арилжааны бондтой харьцуулахад, 2-3 хувийн хүүгийн хөнгөлөлттэйгөөс гадна олон улсын зах зээл дээр хэдэн төгрөгийн хүүгийн хэмнэлт гаргана, төдий чинээ түүнийг харилцагчдадаа санал болгохоор ажиллаж байна. Мөн таван жилийн хугацаатай, 60 сая ам.долларын энэхүү Ногоон бондоор сарын 1.1-1.3 хувийн хүүтэй, 60 хүртэлх сарын хугацаатай ногоон зээлийг санхүүжүүлж байгаа. Ногоон төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилтийн хувьд 24 хүртэлх сараар үндсэн төлбөрөөс чөлөөлөх уян хатан нөхцөлтэй. ХААН Банк харилцагчдадаа 9 төрлийн ногоон зээл олгож байна. 

Бондын санхүүжилтийг дараах 7 чиглэлийн төсөл хөтөлбөрүүдэд зарцуулах юм. Үүнд сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хэмнэлт, ногоон барилга, бохирдлоос сэргийлэх, бууруулах үйл ажиллагаа, усны хэмнэлт, хүрээлэн буй орчинд ээлтэй хөдөө аж ахуйн төсөл хөтөлбөр, нүүрс төрөгчийн хий буюу карбон бага ялгаруулдаг эко тээвэр багтаж байна.

.-Цаг гаргаж ярилцсанд баярлалаа. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Зайсан тойруугийн нэг чигийн хөдөлгөөнийг цуцлах асуудлаар санал авч эхэлжээ4 сар 12. 15:48"УИХ-ын гишүүд бэлэг, боов тараадаг байдлыг хуулиар хориглох нь зөв"4 сар 12. 15:47Амортизатортой цахилгаан скүүтэр үйлчилгээнд нэвтрүүллээ4 сар 12. 15:47"Камбож улс 100 МВт-ын нарны цахилгаан станцыг барьж, нэгдсэн сүлжээнд нийлүүлэх тарифыг гурван цент болгосон"4 сар 12. 15:46Шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 12. 15:45Нээлттэй компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх үр нөлөөг хэлэлцэв4 сар 12. 15:45Амралтын өдрийг гэр бүлээрээ ГОЁ өнгөрүүлэх санаа4 сар 12. 15:44Ажлаа таслах ёс зүйн зөрчил шүү, гишүүд ээ!4 сар 12. 15:42Манай улсын нийт малын 10.2 хувь нь хорогджээ4 сар 12. 15:41У.Хүрэлсүх: Хот, хөдөөгийн боловсролын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарах шаардлагатай4 сар 12. 15:40"Nvidia"-гийн хамаатан ба гол өрсөлдөгч4 сар 11. 13:29СҮХБААТАР: Цэргийн төв эмнэлгийн эмч нарын баг ажиллаж байна4 сар 11. 13:28
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.